Эмэгтэйчүүдийн үзлэгт орохдоо юу анхаарах хэрэгтэй вэ?

Эмэгтэй хүн бүр элдэв өвчнөөс сэргийлж, эрүүл амьдрахын тулд эмэгтэйчүүдийн эмчид үе үе очиж, үзүүлэх ёстой байдаг. Харин зарим залуу бүсгүйчүүд туршлагагүйгээсээ болоод эмэгтэйчүүдийн эмчид очихоосоо өмнө биеэ хэрхэн бэлдэх тухай сайн мэддэггүй. Тиймээс бид энэхүү нийтлэлдээ эмэгтэйчүүдийн эмнэлэгт гаргадаг бүсгүйчүүдийн нийтлэг алдааг танилцуулах болно.

Эмэгтэйчүүдийн үзлэгт орохдоо юу анхаарах хэрэгтэй вэ?
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

Та дараах зүйлсийг эмэгтэйчүүдийн эмнэлэгт очихын өмнөх өдөр болон үзлэгт орох үеэрээ хэзээ ч хийж болохгүй:

  • Үзлэгт орохын өмнөх өдөр алкохоль уух болон хамгаалалтгүй секс хийж болохгүй. Учир нь эр бэлгийн эс болон алкоголь нь шинжилгээний хариуг зөв гарахад саад болдог аж.
  • Шүршүүрт орох /бэлэг эрхтнээ хамаагүй шүршиж угааж болохгүй/ болон элдэв биеийн үнэртэн, цацлага хэрэглэж болохгүй.
  • Хэрвээ антибиотик хэрэглэж байгаа бол түүнийгээ эмчдээ заавал хэлэх хэрэгтэй.

  • Сарын тэмдэг ирсэн тохиолдолд үзлэгийн цагаа заавал хойшлуулаарай.
  • Өөрт байгаа өвчин, сэжигтэй шинж тэмдгүүдээ эмчээс нууж болохгүй.
  • Хэрвээ шаардлагатай бол эмчид үзүүлэхийнхээ өмнө нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой асуудлуудаа бүгдийг нь бичиж, үзлэг хийж байгаа эмчдээ бүгдийг нь дэлгэрэнгүй хэлж өгөөрэй.

  • Үзлэгт орохын өмнө бэлэг эрхтнээ савандалгүйгээр, зөөлөн угааж, цэвэрхэн дотуур хувцас өмсөх.
  • Үзлэгт орохын өмнө сайн бие засч аваарай. Энэ нь танд төдийгүй үзлэг хийх эмчид амар байх болно.
  • Сарын тэмдэг дууссанаас ядаж нэг хоногийн дараа үзлэгийн цаг авах хэрэгтэй.
  • Эмчээсээ аль болох нэг удаагийн зүйлс хэрэглэхийг шаардаарай.

Эмэгтэйчүүдийн үзлэгт орохын өмнөх бэлтгэлээ сайн хийхээс үзлэг, шинжилгээний үр дүн шалтгаалах болно гэдгийг санаарай.

 

19
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()