Нойр булчирхайнд хамгийн сайн нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнүүд

Нойр булчирхай нь хоол боловсруулахад оролцдог хамгийн том эрхтэн бөгөөд уураг, өөх тос, нүүрс усыг задлах ферментүүдийг ялгаруулдаг, ходоодны ард байрлах булчирхай юм. Харин нойр булчирхайн дахь ферментүүд нь идэвхгүй хэлбэрт байдаг боловч хүнийг ямар хоол идэж, ууж байгаагаас шалтгаалан идэвхэждэг байна. Тиймээс та нойр булчирхайгаа эрүүл байлгах болон бодисын солилцоог хэвийн явуулахын тулд хоол хүнсээ зөв зохицуулж, идэх шаардлагатай ажээ.

Нойр булчирхайнд хамгийн сайн нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнүүд
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Бодисын солилцоо гэж юу вэ?

Амьд бие махбодын амьгүй биетээс ялгарах гол онцлог нь бодисын солилцоо юм. Амьд организм бүхэн гадаад орчноос хэрэгцээтэй зүйлээ авч, дотоодод нь илүүдсэн зүйлээ гадагш гаргах маягаар солилцоо хийж байдаг. Бодисын солилцооны үр дүнд химийн янз бүрийн урвал явагдаж, дулаан ялгарах төдийгүй шинэ нэгдлүүд үүсч, задрах гэх мэт үйл явцууд явагддаг. Харин хүний бие махбод дахь бодисын солилцоо хэвийн явагдах нөхцлийг бүрдүүлдэг гол хүчин зүйл нь даавар билээ. Хоол, тэжээлийг боловсруулахад ам, шүднээс эхлээд бүдүүн гэдэс хүртэл маш олон эрхтэн тус тусын үүрэгтэйгээр оролцдог.

Бодисын солилцоо гэж юу вэ?

2 Нойр булчирхайн үүрэг:

Нойр булчирхай нь бодисын солилцооны хамгийн чухал эрхтэн бөгөөд хоол тэжээлийг задлах “амилаз”, “липаз”, “трипсин” гэх мэт ферментүүдийг ялгаруулдаг. Түүнчлэн нойр булчирхай нь дотоод шүүрлийн булчирхай болохынхоо хувьд даавар ялгаруулж, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй. Мөн нойр булчирхайн даавар нь нүүрс усны хэмжээг зохицуулахад чухал үүрэгтэй инсулин, глюкагон, липокайн даавруудыг ялгаруулдаг. Хоол боловсруулах үйл ажиллагаанд нойр булчирхай нь маш чухал үүрэгтэй тул зөв хооллож, хамгаалах хэрэгтэй байна.

Нойр булчирхайн үүрэг:

3 Зөв хооллох

Орчин үед, бидний хэрэглэдэг хоол хүнс олон төрлийн химийн хольц найрлагатай болсон гэдгийг уншигч та хүлээн зөвшөөрөх биз ээ. Учир нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бараагаа үзэмжтэй, сайхан өнгө, амттай болгохын тулд будагч, бэхжүүлэгч, хадгалагч гэх мэт бодисуудыг үйлдвэрлэлийн явцад нэмдэг болсон. Харин эдгээр химийн бодисууд нь нойр булчирхайн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, ферментийн хэвийн ялгаралтыг өөрчилдөг аж.

  • Та нойр булчирхайгаа эрүүл байлгахыг хүсч байвал хамгийн түрүүнд химийн хортой хольц найрлагатай хүнсний бүтээгдэхүүнүүдээс татгалзах хэрэгтэй. Ялангуяа майонез, кетчуп зэргийг хоолноосоо бүр мөсөн хасаарай.

Зөв хооллох

Нойр булчирхайнд муугаар нөлөөлөх дараагийн хүчин зүйл бол өглөө, өдрийн хоолоо бага идэх, эсвэл бүр идэхгүй байж байгаад орой гэнэт их хоол идэх юм. Энэхүү муу зуршил нь ферментийн ялгаруулалтад муугаар нөлөөлдөг аж.

  • Өдөрт дор хаяж 5 удаа юм идэж байх хэрэгтэй. Харин нэг удаад бага багаар идэх нь зүйтэй юм. Ингэх нь хоол боловсруулах эрхтнүүдийг хэвийн ажиллаж, хэрэгцээтэй ферментүүдийг ялгаруулахад тусалдаг аж.

Нэг дор хэтэрхий олон янзын хоол идэхэд, ялангуяа удаан шингэдэг, хүнд хоол идэх нь нойр булчирхай, ходоодны шүүс ялгаралтад сөргөөр нөлөөлдөг.

  • Малын махыг нүүрс ус ихтэй хоолтой, тухайлбал, байцай, лууван, манжин, төмс, гоймонтой хольж, “ихээр идэж” болохгүй.

Хоолыг залгихаасаа өмнө шүдээрээ сайтар буталж, шүлсээрээ сайн боловсруулж байж идэх хэрэгтэй.

  • Хоолыг удаан буюу 20 удаа зажилж идэж байх хэрэгтэй. Түүнчлэн хоолны үеэр цай, жүүс уухаас татгалзаарай. Харин эдгээрийг хоол идэхээс болон идсэнээс 30 минутын дараа уух ёстой байна.

Ходоод гэдэс, нойр булчирхай нь утсан, давсалсан, шарсан хоолнуудыг боловсруулахад маш хүндрэлтэй байдаг.

  • Хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүнүүдээс аль болох татгалзаж, хоолыг аль болох өөрийн гараар боловсруулж хэрэглэж байх хэрэгтэй.

4 Нойр булчирхайд сөргөөр нөлөөлөх хүнс:

  • Алкоголь
  • Тос ихтэй хоол, ялангуяа малын өөх
  • Элсэн чихэр их хэмжээгээр хэрэглэх
  • Шош, вандуй
  • Мөөг
  • Кофе, шоколад
  • Хийжүүлсэн ундаа
  • Байцай

Нойр булчирхайд сөргөөр нөлөөлөх хүнс:

5 Нойр булчирхайд тустай хүнснүүд: Улаан лооль

Улаан лооль нь амин дэмээр баялаг бөгөөд антиоксидант үйлчилгээтэй тул нойр булчирхайн ферментийн ялгаралтад сайнаар нөлөөлдөг.Үүнээс гадна дараах хүнснүүд нойр булчирхайнд сайн нөлөөг үзүүлдэг. Үүнд:

  • Үхрийн мах, тахианы цээж мах,
  • Овьёос, будаа, бүхэл үрийн гурил
  • Брокколи, улаан лооль, лууван, хаш, хулуу, бууцай
  • Алим, гадил, лийр
  • Өндөг зэргүүд багтана

Нойр булчирхайд тустай хүнснүүд: Улаан лооль

6 Орегано

Орегано нь исэлдэх процессоос үүдсэн эмгэг буюу чихрийн шижинг анагаахад эерэг нөлөөтэй гэдгийг эрдэмтэд нотолсон. Түүнчлэн нойр булчирхайн ферментэд сайнаар нөлөөлдөг аж.

Орегано

7 Сармис

Сармис бол нойр булчирхайн үйл ажиллагаанд хамгийн тустай бүтээгдэхүүн юм. Сармис нь цусан дахь сахарын хэмжээг бууруулж, нойр булчирхайн инсулин дааврын ялгаралтыг дэмжиж өгдөг аж. Өдөр бүр 1-2 хумс сармисыг тогтмол идэж байвал, нойр булчирхай төдийгүй маш олон янзын өвчин, эмгэгээс сэргийлэх шидтэй байна.

Сармис

Эрүүл биед саруул ухаан оршино!

 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()