Багш нарын бидэнд хэзээ ч хэлэхгүй бохир нууцууд

Хүний олон хүүхдийг хүмүүжүүлж, ирээдүйн нийгмийн боловсон хүчнүүдийг бэлддэг хамгийн гол газар бол боловсролын байгууллага, тэр дундаа багш нар байдаг билээ. Үй олон багш нар дунд нийгмийн чанартай боловсон хүчнийг бэлддэг, чадварлаг багш нар олон бий ч, зарим нэгэн таагүй мэдээ үе үе хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсогддог билээ. Бид энэхүү нийтлэлээрээ багш нарын тухай таны мэддэггүй, зарим сонирхолтой баримтуудыг дэлгэх болно. Харин эдгээр баримтуудад бүх багш нарыг хамааруулаагүй гэдгийг та бүхэн тунгаан бодох буй за. 

Багш нарын бидэнд хэзээ ч хэлэхгүй бохир нууцууд
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Давхар ажил хийдэг

Багш нарын цалин тийм ч сайн биш гэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Тиймээс ихэнх багш нар сургуульд хичээл заахынхаа хажуугаар сурагчдад давтлага өгөх, хувийн сургуульд цагаар багшлах, түүгээр ч барахгүй сүлжээний бизнес хийх гэх мэтээр амьжиргаагаа залгуулдаг байна. Энэ нь мэдээж багш нарын буруу биш, харин төрийн албан хаагчид, тэр дундаа хүний олон хүүхэдтэй, маш ачаалалтай ажилладаг багш нарын цалинг өсгөх арга хэмжээ авахгүй байгаатай холбоотой биз ээ.

Давхар ажил хийдэг

2 Дүнгийн төлөө ном зарах

Энэ мөн л дээрх баримттай холбоотой байж магадгүй юм. Маш олон багш нар өөрийнхөө болон танилынхаа бичсэн номыг зарж борлуулахын тулд сурагчдаасаа худалдан авахыг шаардаж, худалдан авсан тохиолдолд дүн нэмнэ гэх мэтээр битүүхэндээ “тулгалт” хийдэг. Нийгэм иймэрхүү хямралтай байгаа үед багш нарын мөнгө олох аргыг буруутгаж болохгүй ч, сурагчдынхаа ар гэрийн бололцоог ч мөн харгалзан үзэх хэрэгтэй болов уу.

Дүнгийн төлөө ном зарах

3 Халуухан багш

Ахлах сургуулиудад ажилладаг залуу эмэгтэй багш нар дунд хувцаслах дэг жаягийг үл ойшоосон хүмүүс мэр сэр бий. Ихэнх сургууль дотоод дүрэм журамдаа багш нарын хувцаслалтын тухай тодорхой тусгаж өгдөг ч, зарим нэгэн тогтсон хэв маягийг өөрчлөх дуртай багш нар сургуульдаа бариу болон, хөх, өгзгөө хэт тодотгосон хувцас өмсдөг нь сурагчдын хүмүүжилд муугаар нөлөөлдөг байна.

Халуухан багш

4 Сурагчдаа бэлгийн дарамтад оруулах

Энэ ойлголтод дан ганц сурагчтайгаа бэлгийн харьцаанд орохоос гадна, сургуулийн орчинд бэлгийн дарамт үзүүлэх буюу нүүр, хүзүү, гуя, бэлхүүсийг нь илж таалах зэрэг үйлдлийг хийдэг багш нарыг хамааруулна. Орчин үед залуу үеийнхэн мэдлэг, мэдээллээр арвин болж байгаа ч гэсэн олон  нийтийн нүднээс далдуур багшийнхаа бэлгийн дарамтад ордог сурагчид олон бий.

Сурагчдаа бэлгийн дарамтад оруулах

5 Багш нар хоорондоо дотно харилцаанд орох

Багш нар ч гэлтгүй нэг дор хамт ажилладаг хүмүүс хамт хоолонд орох, аялал зугаалгаар явах үе бий. Харин энэ харилцаагаа илүү “гүнзгий” түвшинд аваачдаг багш нар ч бас мэр сэр байсаар байгаа.

Багш нар хоорондоо дотно харилцаанд орох

6 Фэйсбүүкээр мөрдөх

Фэйсбүүк хэмээх нээлттэй орчин маш олон хүмүүсийн харилцааг цахим орчинд нэгтгэдэг болсон цаг үед багш нар ч бас фэйсбүүк ашиглах нь мэдээж. Харин зарим сурагчид багш нарыгаа интернэт ашиглаж чадахгүй хэмээн басамжлан боддогоос өөрсдийгөө эвгүй байдалд оруулах нь бий. Тухайлбал ангийн, сургуулийн, нэг курсынхны дунд байдаг фэйсбүүкийн бүлгэмүүдэд  багш нар ч бас гишүүнээр элссэн байдаг төдийгүй сурагчдынхаа юу бодож, юу ярьж явдгийг “чимээгүйхэн” ажиглан суудаг аж.

Фэйсбүүкээр мөрдөх

7 Шалгалтын материалыг нь зааж өгөх

Зарим нэг багш нар сурагчаа хэт хайрлах, эсвэл эцэх эхтэй нь ямар нэгэн холбоотой байдгаасаа шалтгаалж тухайн сурагчийн улирлын дүнг нь өргөж тавих, шалгалтын үеэр зөв хариултыг нь хэлж өгөх гэх мэтийн үйлдлүүдийг гаргадаг. Энэ нь бусад сурагчдад үнэхээр онцгүй харагдах нь мэдээж. Эцэг эхчүүд ч бас багш нарыг зарим сурагчдад хэт ялгавартай, эсвэл хэт сайн ханддагийг нь мэддэггүй байх.

Шалгалтын материалыг нь зааж өгөх

8 Сургууль дээрээ согтуу ирэх

Эцэг эхчүүдийн багш нарын тухай мэддэггүй бас нэгэн томоохон нууц бол багш нар нь сургууль дээрээ согтуу ирдэг явдал юм. Тухайлбал, баяр ёслол, багш нарын баяр, цагаан сарын үеэр багш нар бага зэрэг “үнэртүүлчихсэн” мөртлөө хичээлээ зааж, сурагчиддаа агсраад, эсвэл бүр хичээлээ заахгүй алга болчих ч тохиолдол байдаг. Гэвч сургуулийн захиргааныхан олон жил хичээл заасан туршлагатай, авьяастай гэгддэг багш нараа халахыг тэр бүр хүсдэггүй тул сургууль дээрээ согтуу ирсэн ч хэлтрүүлэх нь олонтаа.

Сургууль дээрээ согтуу ирэх

9 Сурагчийг гомдоох

Багш нар заримдаа хатуу байх хэрэгтэй ч сурагчийнхаа сэтгэл зүрхийг юу ч үгүй үхүүлчихдэг “хорон” үгтэй багш нар байдаг. Хүүхэд гэдэг урмаар тэтгэгдэж, ухаанаар услагддаг амьтан боловч, багшийн хэлсэн хатуу үгнээс болоод тухайн хичээлдээ дургүй болох, ангийнхан дундаа нэр хүндгүй, өөртөө итгэлгүй болох нь ч бий. Энэ талаар эцэх эхдээ ч тэр бүр яриад байх нь үгүй юм.

Сурагчийг гомдоох

10 Онц авахын тулд...

Гэр бүлийнхний дарамт шахалтаас эсвэл хичээлийн дүнг хэт чухалчилдаг сурагчид онц авахын төлөө  юу ч хийхээс буцахгүй болсон байдаг. Үүнийг нь зогсоож, мэдлэгтэй болох нь дүнгээс илүү чухлыг ойлгуулах ёстой багш нар харин ч эсрэгээрээ сурагчдаа буруу зүйлд уруу татах нь бий. Сурагчид багштайгаа дүнгийн төлөө бэлгийн харилцаанд орсон хэргүүд ч олон гардаг гэнэ.

Онц авахын тулд...

11 Заримдаа багш нарын буруу байдаг

Боловсролын тогтолцоонд багш нар дарангуйлагч шиг л байдаг. Хэрэв сурагч багшаасаа их зүйл мэддэг бол тэд ийм сурагчийг хэнхэг, муу хүн мэт загнаж шийтгэдэг. Хэрэв багш нь буруу зүйл хэлснийг сурагч залруулж хэлэхэд ухаалаг сурагчаа хүлээн зөвшөөрөхийн оронд тэднийг сахилга бат, ёс суртахуун байхгүй гэж зэмлэх тохиолдол ч гардаг. Үнэндээ багш нар ямар нэг зүйл мэдэхгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх маш дургүй байдаг бөгөөд ийм үед буруугаа хүлээн зөвшөөрөхийн оронд дарангуйлах хүч, боломжоо ашигладаг.

Заримдаа багш нарын буруу байдаг

12 Багштайгаа цуг тамхи татдаг

Багшлах гэж байгаа хүмүүс, хүссэн хүсээгүй хувийн амьдралдаа бага зэрэг өөрчлөлт хийх хэрэгтэй болдог нь нууц биш. Ялангуяа өсвөр насныхан болон их сургуулийн багш нар зугаа цэнгэлээ илүү нууцлагдмал байлгах хэрэгтэй болдог. Жишээ татахад, нэгэн багш “Би нэг эмэгтэй сурагчаа тамхи татаж байхад нь барьчихсан.  Тэр надаас үхтлээ айсан ч, би түүнтэй хамт татчихсан.” гэжээ.  Хэдийгээр багш нь сурагчидтайгаа илүү ойр байж сэтгэл зүйн хувьд нь ойлгох хэрэгтэй ч ингэтлээ дотно байж болохгүй гэдэгтэй санал нийлэх биз.

Багштайгаа цуг тамхи татдаг

13 Үзэн ядах

Зарим багш нар өөрийн дургүй сурагчаа эцсээ хүртэл мууг нь үзсээр байдаг. Шалгалтанд нь албаар муу тавих, бие даалтын оноог нь хасах зэргээр санаатайгаар унагаадаг. Энэ нь багш чинь чиний эцэг, эх эсвэл хамаатантай хувийн өштэй эсвэл ахлах сургуульдаа чам шиг хүүхдүүдийг үзэн яддаг байсан ахархан бодлоос ч болсон байж магад. Тиймээс энэ талаар эцэг, эхдээ хэлж ямар нэг арга хэмжээгээр зохицуулахгүй бол чамайг зовоосоор л байх болно.

Үзэн ядах

14 Тагнуулч багш

Заримдаа багш чинь та нарын хэлсэн үг, хийсэн үйлдлийг мэдчихээд олны өмнө нүүрийг чинь улайлгадаг уу? Ийм зүйлсээс болж ангийн чинь хэн нэгэн түүнд хэлчихсэн юм шиг санагдаж дотроо хагаралдаж эхэлдэг. Үнэндээ өөртөө итгэлгүй зарим  багш нар сурагч нь түүнийг юу гэж бодож байгааг, өөрийнх эзгүйд юу болдог тухай мэдэх гэж сурагчдаас ам алдуулах гэж хичээдэг. Ингээд л тэд таны хичээл дээр муу дүн тавьж, дарамталж эхэлдэг аж.

Тагнуулч багш

34
таалагдаж байна

18
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()