Үүнийг нүүрэндээ түрхээд харлаж, хуурайшсан арьсандаа баяртай гэж хэлээрэй!

Гэртээ өөрийн гараар хийсэн органик бүтээгдэхүүнүүд гадуур худалдаалагддаг гоо сайхны бүтээгдэхүүнээс илүү чанартай байдаг. Учир нь тэдгээр бүтээгдэхүүнүүд зарим тохиолдолд хугацаа нь дууссан эсвэл таны арьсанд тохирохгүй байх нь бий. Та эсвэл таны найзууд дунд насанд хүрсэн ч хэт хуурай, борлосон мөн нүхжилт, батганы асуудлаас болж  өнөөг хэр нь сэтгэлээ чилээсээр байгаа хүн байвал, арьсны эмчийн зөвлөсөн доорх аргаар өөртөө гоо сайхны бүтээгдэхүүн хийж хэрэглээрэй. 

Үүнийг нүүрэндээ түрхээд харлаж, хуурайшсан арьсандаа баяртай гэж хэлээрэй!
Хаах
Сурталчилгаа

1 Сайн арчилгаа нүүрээ зөв цэвэрлэхээс эхэлдэг

Нүүрнийхээ будгийг зориулалтын цэвэрлэгчээр арчсаны дараа дараах 2 жорны аль нэгийг сонгон хэрэглээрэй. 

  1. 2 цайны халбага лимоны шүүс, 2 цайны халбага сүү болон аяганы тал хальслаж, жижиглэсэн өргөст хэмхийг холигчоор сайтар холино. Холимгоороо өдөрт 2 удаа нүүрэндээ массаж хийж цэвэрлээрэй. Гэхдээ хөргөгчинд хоёроос олон хонуулж болохгүй. Энэ цэвэрлэгч нь арьс загатнах, хуурайших зовиурыг арилгаж, хэвийн, жигд өнгөтэй болоход тусална. 
  2. 10-12 ширхэг алмонд самрыг бутлагчинд хийж сайтар жижиглээд, 2 цайны халбага сүү, 2 цайны халбага лимоны шүүстэй хольж гуужуулагч хийж болно. Ийм бэлдэцийг хөргөгчинд 5 хүртэл хоног хадгалахад чанараа алдахгүй. 

Сайн арчилгаа нүүрээ зөв цэвэрлэхээс эхэлдэг

2 Чийгшүүлж, тэнцвэржүүлэгч

Хэт хуурай болон батга гардаг тослог арьсыг зуун наст, өргөст хэмхний тоникоор тэнцвэржүүлэн, хэвийн болгож болдог. Зуун настад агуулагдах үрэвслийн эсрэг бодис нь нэгэнт гарсан батгыг хатааж, ахин арьс үрэвсэж гэмтэхээс сэргийлэх чадвартай. Харин өргөст хэмхний 70% нь ус байдаг учир арьсанд гайхалтай чийгшил өгдөг. 

  • Зуун настын 2-3 навчны доторх зөөлөн эдийг гарган авч, дээрээс нь хүйтэн ус нэмнэ.  Шөнө хонуулаад, арьсандаа өдөр бүр түрхэж хэрэглээрэй. Үүнийхээ хажуугаар өргөст хэмхийг маш нимгэн зүсэж, нүүрэндээ маск тавьбал, арьс хуурайшиж, арзайх зовиур гарахгүй. 

Чийгшүүлж, тэнцвэржүүлэгч

3 Чийгшүүлэх

Биржгэр, жижиг тууралттай, нүхжилт ихтэй арьстай бол доорх аргаар нүүрээ арчлаарай. 

  • 6 грамм желатин, 100 мл цэвэршүүлсэн усаа холиод 25 минут амраана. Үүнийхээ дараа 10 грамм глицерин, 50 гр зөгийн бал нэмээд богино долгионы зууханд 2-3 минут халаана. Дээр дурдсан чийгшүүлэгчээ түрхэсний дараа энэ тосоо түрхээрэй. 

Чийгшүүлэх

Та дээр дурдсан аргуудаар маск бэлтгэж 7 хоногт 2-3 удаа нүүрэндээ 15-20 минутын хугацаатай тавиарай!

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()