Германчууд дэлхийн 2-р дайнд ялсан бол манай дэлхий ийм байх байсан

Германчууд дэлхийн 2-р дайныг өдөөхдөө дайнд ялалт байгуулах төдийгүй дэлхийн шинэ дэг журмыг бий болгох бүхэл бүтэн цогц төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг боловсруулсан байсан гэдэг. Хэрвээ дэлхийн 2-р дайнд Гитлер тэргүүтэй нацистууд ялалт байгуулж, Герман улс бууж өгөөгүй байсан бол өдгөө дэлхий ертөнц одоогийнхоосоо тэс өөр байх байсан гэдэгт уншигч та ч эргэлзэхгүй биз ээ. Бид энэхүү нийтлэлээрээ “Дэлхийн 2-р дайн”-д Германчууд ялсан бол дэлхий одоогийнхоосоо яг юугаараа өөр байх байсныг тодруулан хүргэх болно.

Германчууд дэлхийн 2-р дайнд ялсан бол манай дэлхий ийм байх байсан
iPhone 11 авах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Уугуул Америкчуудад эх нутгийн нь буцаан өгнө

Нацистуудыг маш түрэмгий, харгис үйлдлүүдийг гаргаж байсан гэдгээр нь хүмүүс мэдэх боловч тэд уугуул Америкчуудад маш элгэмсүү хандаж байсан аж. Дайны үед нацистууд “Америкийн Индианчуудын холбоо” хэмээх бүлэг хүмүүстэй хамтран ажилладаг байсан бөгөөд тэдний зарим нь хувцсан дээрээ хас тэмдэг зүүж, Еврейчүүдийг устгах үйл ажиллагаанд нь оролцож байсан гэдэг.

Нацистууд уугуул Америкчуудад элгэмсүү байсны бас нэгэн жишээ бол тэднийг “Ари” үндэстний нэг хэсэг хэмээн зарласан явдал төдийгүй, уугуул иргэдэд улсыг нь буцааж өгөх ёстой хэмээн Америкийн засгийн газар болон ард иргэдийн дунд суртал ухуулга явуулж байсан байна. Тухайн үед явуулж байсан мэдээллүүдээс харвал уугуул Америкчууд 750,000 индиан дайчдаар Гитлерийн фронтод тусалж чадах төдийгүй Европийг бүрэн эзэлсний дараа Америкийн төлөөх тэмцэлд орох төлөвлөгөөтэй байжээ. 

Уугуул Америкчуудад эх нутгийн нь буцаан өгнө

2 Аварга сансрын толь

Нацистуудын галзуу төлөвлөгөөнүүдийн нэг нь сансарт 1,6 км-ийн радиустай аварга толь байрлуулах явдал байжээ. Үүгээр ч барахгүй дайн дахиад жаахан л сунжирсан бол тэд төлөвлөгөөгөө гүйцэлдүүлэхэд бэлэн байсан аж. Толийг байрлуулах шалтгаан нь дайснууд руугаа, эсвэл “дургүй” үндэстэн рүүгээ толины тусгалыг чиглүүлж, нарны хэт ягаан туяагаар шарж алах байв. Толийг хөдөлгөөнтэй байлгахын тулд маш өргөн хийж, дотор нь хэд хэдэн хүний бүрэлдэхүүнтэй багийг байрлуулах байсан гэнэ. Хэрвээ нацистууд Дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсан бол бид өдгөө хэзээ ч тэнгэрээс гялбаж мэдэх аварга том толин тусгал доор амьдрах байж. 

Аварга сансрын толь

3 Зүүн Азийн хөгжил цэцэглэлт

Тэнхлэгийн гүрнүүд дэлхийн 2-р дайныг эхлүүлэхийн өмнө дэлхийг хэрхэн хуваах, эзэгнэх төлөвлөгөөгөө аль хэдийн боловсруулсан байсан. Тийм ээ, бид Япончуудын тухай ярьж байна. Япончуудын дэлхийн дайнд орсон гол шалтгаан бол Зүүн Хойд төдийгүй Зүүн Азийг бүхэлд нь ноёрхох, “Азийг Азиудын гарт үлдээх ёстой зэрэг санаанууд байсан. Хэрвээ тэнхлэгийн гүрнүүд ялалт байгуулсан бол Зүүн Ази тэр чигтээ Япончуудын түрэмгийлэлд орж, өдгөө бүгд Японоор ярьж, Япон хэв маягаар амьдрах байсан биз. 

Зүүн Азийн хөгжил цэцэглэлт

4 Амьд хана

Герман, Япон тэргүүтэй тэнхлэгийн гүрнүүдийн дайны дараах дэлхийг хуваах төлөвлөгөө нь дэлхийн бөмбөрцгийн зүүн хэсгийн 70-р уртрагаар Ази, болон Ари үндэстнүүдийн хилийг тогтоож, дэлхийг 2 хувааж захирах байв. Харин Германчууд тэрхүү хил дээрээ “амьд хана” босгож хамгаалах төлөвлөгөөг боловсруулсан байна. “Амьд хана” гэдэг нь, нацистын армид 12 жилийн албаа амжилттай хаасан эрчүүд улсаас тэтгэмж авч, мал, тариалангийн аж ахуй эрхлэх боломж өгч, зэр зэвсгээр бүрэн ханган,үлдсэн амьдралынхаа турш чадах чинээгээрээ олон хүүхэдтэй болох буюу дор хаяж 7 хүүхэдтэй болж, Ари үндэстний зүүн хил буюу өнөөх 70-р уртрагийн дагуу амьдрах ёстой байсан аж. 

Амьд хана

5 Америк, Английг хагаралдуулах

Гитлер тухайн үеийн Америкийн нөхцөл байдлыг, “Тал хэсэг нь Еврейчүүдийн, үлдсэн тал нь Нигерүүдийн гарт байгаа улс” хэмээн тайлбарлаж байжээ. Гэхдээ Индианчуудтай холбоотой байсан гэх мэдээллийг эс тооцвол, Гитлер Америкийг эзлэх ямар ч бодолгүй байсан аж. Мэдээж, Америкийг дайнд орох хүртэл шүү дээ. Харин Гитлерийн санаанд Английг Америктай хагаралдуулж, Америкийг эзлүүлэх бодол байсан гэдэг. “Америк, Англи хэмээх хоёр улсын нэг нь заавал үгүй болох ёстой” хэмээн Гитлер дурдаж байсан гэдэг. 

Америк, Английг хагаралдуулах

6 Зүүн Европчуудыг боолчилно

Нацистууд бүх Еврейчүүдийг үзэн ядаж хоморголон устгадаг байсан төдийгүй тэдний дараагийн бай нь зүүн Европын Славууд байсан аж. Тэднийг хэрхэн боолчлох тухай  төлөвлөгөөг ч Гитлер амьд ахуй цагтаа аль хэдийн гаргаад амжжээ.  Энэхүү төлөвлөгөөний нэрийг “Зүүний Ерөнхий төлөвлөгөө” гэх бөгөөд үүнд тусгагдсанаар хэдхэн арван жилийн дотор Слав үндэстнүүдийг хүн ам, ёс заншилтай нь хамт хүйс тэмтрэх шат дараалсан алхам байв. Хэрвээ дайны төлөвлөгөөний дагуу Гитлер тэргүүтэй нацистууд ЗХУ-ыг эзэлсэн бол 31 сая слав үндэстнийг Сибир рүү боолын хөдөлмөр эрхлүүлэхээр албадан явуулах байсан аж. Харин үлдсэн хүмүүсийнх нь ихэнхийг эзэлсэн бусад газрууд руугаа явуулж, боолчлон, ЗХУ-ын газар нутагт 10 сая цэвэр Германчуудыг илгээж, угсаатны холимог хийх маягаар цэвэрлэгээ хийх байж. 

Зүүн Европчуудыг боолчилно

7 Махатма Ганди (Mahatma Gandhi ) болон Энэтхэгчүүд

1938 он буюу дайн эхлэхээс нэг жилийн өмнө Гитлер Британийн гадаад хэргийн сайдтай уулзах үеэрээ, “Гандиг буудан хороо, тэгээд ч нэмэргүй байвал конгресс дахь эсэргүү үзэлтэй бүхнийг зайлуулаарай” хэмээн хэлж байжээ. Гэвч Гитлерийн санаа зовж байсанчлан Британчууд энх тайвны хөдөлгөөнийг удирдагч Махатма Гандид хэтэрхий өгөөмөр хандаж байсан аж. Гитлерийн үздэгээр Энэтхэгчүүд бол Ари үндэстнүүдийн дарангуйлал доор байх ёстой өчүүхэн улс байсан.

Махатма Ганди (Mahatma Gandhi ) болон Энэтхэгчүүд

8 Англи эрчүүдийг боолчилно

Английг холбоотнуудын талд нэгдсэний дараа Гитлерийн хэтийн төлөвлөгөөнд Европыг бүхэлд нь эзлээд Британичуудыг хэрхэн дарангуйлах тухай багтжээ. Хэрвээ түүний төлөвлөгөө хэрэгжсэн бол 17-45 насны бүх Англи эрчүүд хилийн чанад руу, эсвэл өөр тив рүү боолчлогдох байсан гэдэг. Яг л Англичууд бусад үндэстнийг хэрхэн дарангуйлсан шиг. Харин эмэгтэйчүүд нь нутагтаа үлдэж, хөвгүүдээ 17 нас хүртэл нь өсгөөд боолын хөдөлмөр эрхлүүлэхээр явуулах байв. 

Англи эрчүүдийг боолчилно

9 Ойрхи Дорнодыг Муслимчуудын гарт буцаан өгнө

Гитлерийг Мусальманчуудад элгэмсүү ханддаг байсан гэдгийг мэдээд гайхах хүн олон бизээ. Тэрээр нэгэн удаа “Исламийн шашин бол хамгийн нөхөрсөг шашин” хэмээн дурдаж байв. Түүнчлэн Гитлер Исламын шашны томоохон төлөөлөгчдийн нэгэнтэй уулзах үеэрээ, “Герман болон Исламийн шашинтнууд нэгэн ижил дайсантай. Тэр бол Англи, Еврей болон коммунистууд” гэжээ. Түүнчлэн Палестин дахь Еврей хүмүүсийг хоморголон устгах ажилд Исламын шашинтнуудаас гадна нацистууд ч хувь нэмрээ оруулсан гэдэг. 

Ойрхи Дорнодыг Муслимчуудын гарт буцаан өгнө

10 Зүүн Европыг Еховагийн гэрч болгоно

Дайны үеэр нацистууд хэдэн арван мянган Еховагийн гэрч нарыг хорих лагеруудад аваачиж алсан гэдэг. Гэхдээ нацистууд Еховагийн гэрч нарыг зөв ашиглаж чадсанаар илүү хүчирхэгжих боломжтой гэж үзэж байсан байна. Тэдний үзсэнээр Еховагийн гэрч нар нь маш ажилсаг, нэг зорьсон зүйлээсээ хэзээ ч ухардаггүй, галзуу мэт зоригтой зан чанар нь ажилчин ангид ихээхэн хувь нэмэр оруулах байсан аж. Тиймээс л тэд ЗХУ-ыг эзлэх юм бол ард түмнийг нь Еховагийн гэрч нар болгож, эцэс төгсгөлгүйгээр ажиллуулах төлөвлөгөөтэй байжээ. 

Хэрвээ нацист Герман Дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсан бол өнөөгийн дэлхий ертөнцөд боолчлол, геноцид, үй олноор хөнөөх зэвсэг гэх мэт зүйлс одоо байгаагаас хэд дахин илүү аймшигтай хэмжээнд байх байсан.

Зүүн Европыг Еховагийн гэрч болгоно

Хэрвээ нацист Герман Дэлхийн 2-р дайнд ялалт байгуулсан бол өнөөгийн дэлхий ертөнцөд боолчлол, геноцид, үй олноор хөнөөх зэвсэг гэх мэт зүйлс одоо байгаагаас хэд дахин илүү аймшигтай хэмжээнд байх байсан.

100
таалагдаж байна

113
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()