Үүнийг ваннтай усандаа хийгээрэй! Яагаад гэвэл...

Газрын гадарга дээр хүнд металлл, хорт бодисууд үргэлж тодорхой хэмжээгээр байдаг. Харин тэдгээр нь нүүрс шатаах, уул уурхайн олборлолт, металл боловсруулах болон гэр ахуйн цэвэрлэгээний бодис, амьсгалж буй агаар, хоол зэргээр дамжин хүний биед орж байдаг байна. ДЭМБ-ийн гаргаснаар, мөнгөн ус, хар тугалга, хүнцэл зэрэг нь хүний эрүүл мэндэд хамгийн хортой металлууд аж. Та болон таны эргэн тойрны хүмүүс мэдээгүй явж байж болох ч эдгээр хорт бодисууд нь бие махбодод орсон байх магадлал өндөр юм. Түүнчлэн эдгээр бодисууд нь хүний биеийн төдийгүй сэтгэцийн эрүүл мэндэд маш муу нөлөө үзүүлдэг байна.

Үүнийг ваннтай усандаа хийгээрэй! Яагаад гэвэл...
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Харин энэ бүх аюулаас өөрийгөө хамгаалж, биеэ цэвэрлэхийн тулд та “хоргүйжүүлэх ваннд” ороход л хангалттай. Бид энэхүү нийтлэлээрээ бие махбод дахь хорт бодис, хүнд металллуудыг гадагшлуулах шидтэй 3 төрлийн ванныг танилцуулах болно.
Зөвлөгөө:

  • Биеэ хоргүйжүүлэхийн тулд долоо хоногт дор хаяж 2 удаа эдгээр ваннуудын аль нэгэнд орох хэрэгтэй. Түүнчлэн та долоо хоногт хэдэн удаа хоргүйжүүлэх ваннд орж болох талаар эмчээс зөвлөгөө аваарай.
  • Хэрвээ та жирэмсэн, эсвэл ямар нэгэн арьсны асуудалтай бол ваннд орохын өмнө эмчээс зөвлөгөө авахыг зөвлөе.
  • Түүнчлэн хүүхдийг хамаагүй ихээр оруулж болохгүй тул эмчтэйгээ зөвлөсөн нь илүү дээр байх болно.

 

1 "Бентонит" шавартай ванн

Хэрвээ та арван жилийн химийн хичээлээ санаж байвал, ямар нэгэн сөрөг үйлчилгээтэй элементийг соронзоор үйлчлэхэд эерэг болдог. Харин цэвэр бентонит шавар бол биед тань орсон тэдгээр сөрөг цэнэгтэй хорт бодисуудыг эерэг болгох шидтэй аж. Бентонит шавар нь биеийг хоргүйжүүлээд зогсохгүй арьсны асуудлуудыг шийдвэрлэх үйлчилгээтэй юм.
Алхмууд:

  1. Ваннандаа бүлээн ус хийж, дүүргэнэ.
  2. Ваннаа дүүргэснийхээ дараа 2 аяга бентонит шавар хийгээрэй.
  3. Шаврыг гараараа сайтар хутгаж, тараана.
  4. Уг ваннд орж, 20-50 минут хэвтээрэй.
  5. Дууссаныхаа дараа биеэ цэвэр усаар зайлж, гарна.

"Бентонит" шавартай ванн

Нэмэлт зөвлөгөө:

  • Ваннд хэвтэж байхдаа усанд уусдаггүй шаврыг хүзүү, чихнийхээ ар, өвдөг, гарын шуу, нуруундаа түрхэж болно. Эдгээр газрууд нь хорт бодис ихээр хуримтлагддаг, тэдгээрийг зайлуулахад хамгийн хэцүү газрууд аж.
  • Ваннанд орсныхоо дараа биеэ маш сайн угаах хэрэгтэй.

Түүнчлэн бентонит шавар нь биеийг хоргүйжүүлээд зогсохгүй арьсыг зөөлрүүлж, батгыг арилгаж, үе мөч, булчингийн өвдөлтийг намдаадаг байна.

2 “Epsom” давс, цагаан гааны шүүстэй ванн

“Epsom” давс
ДЭМБ-аас “Epsom” давс-ыг цэвэр байгалийн гаралтай шилдэг анагаах бүтээгдэхүүнээр зарласан. “Epsom” давс бол магнийн сульфатын гептагидрид буюу магни, хүхрийн эх үүсвэр юм. Магни нь биеийн бүх эрхтний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй бөгөөд магнийн дутагдлаас болж өвчин, эмгэгт өртөмтгий болох нь элбэг байдаг байна. Харин хүхэр нь цусан дахь бодисуудтай урвалд орж, антиоксидант нэгдлийг бий болгон, элэг, бөөрийг хоргүйжүүлдэг.
Цагаан гааны шүүс
Цагаан гаа нь эрт цагаас нааш анагаах ухаанд чухал байр суурь эзэлсээр ирсэн ургамал бөгөөд хоргүйжүүлэх, өвчин, халдвартай тэмцэх үйлчилгээтэй юм. Цагаан гаа нь хэдий халуун чанарын ногоо ч таны арьсыг түлчихгүй тул ваннандаа цагаан гаа хийхээс санаа зовох хэрэггүй.

“Epsom” давс, цагаан гааны шүүстэй ванн

Алхмууд:

  1. Ваннандаа бүлээн ус хийж, дүүргэнэ.
  2. Ваннаа дүүргэснийхээ дараа тал аяга цагаан гааны шүүс хийгээрэй. /Шүүсийг худалдан авч, эсвэл өөрийн гараар шахаж бэлдэж болно/
  3. Үүн дээрээ 2 аяга “Epsom” давс нэмнэ.
  4. Уг ваннанд орж, 20-50 минут хэвтээрэй.

Нэмэлт зөвлөгөө:

  • Хэрвээ та эмзэг арьстай бол усанд хийх цагаан гааны шүүсний хэмжээг багасгаарай. Хамгийн багадаа ¼ аягыг хийнэ.
  • Ваннанд орсны дараа заавал биеэ цэвэр усаар зайлах шаардлагагүй.

3 "Хүнсний сода" болон "Epsom" давстай ванн

Хүнсний сода
Хүнсний сода нь хоргүйжүүлэх болон цацраг идэвхит бодисыг саармагжуулах үүрэгтэй байна. Хэрвээ та хортой үйлдвэрт ажилладаг эвсэл хэт ягаан туяаны нөлөөнд өртөх эрсдэлтэй бол энэхүү ваннанд орж биеэ хоргүйжүүлээрэй.
Алхмууд:

  1. Ванндаа бүлээн ус хийж, дүүргэнэ.
  2. Ваннаа дүүргэснийхээ дараа 2 аяга хүнсний сода хийнэ.
  3. Үүн дээрээ 2 аяга “Epsom” давс хийнэ.
  4. Давсаа гараараа сайтар хутгаж, уусгана.
  5. Уг ваннанд орж, 20-50 минут хэвтээрэй.

Энэхүү ванн нь биеийг хоргүйжүүлэхээс гадна, үе мөч, булчингийн өвдөлтийг намдааж, жин хасах үйлчилгээтэй.

"Хүнсний сода" болон "Epsom" давстай ванн

 Нэмэлт зөвлөгөө:

  • Эдгээр ваннанд орсны дараа зарим хүмүүсийн ам нь цангадаг тул ваннд хэвтэхээсээ өмнө уух усаа бэлдээрэй. Ус сайн уух нь биеэс хорыг гадагшлуулахад маш тустай байх болно.
  • Унтахынхаа өмнө ваннанд ороод өглөө нь шүршүүрт орж, биеэ зайлбал маш сайн.
  • Хэрвээ танай гэрийн ванны хэмжээ жижиг бол найрлагуудыг бага зэрэг багасгаж хэрэглээрэй.
  • Түүнчлэн усандаа 5-10 дусал ямар нэгэн цэцгийн тос нэмж хийснээр арьс зөөлөрч, нян, бактериудыг сайн устгах болно.
  • Усандаа эфирийн тос бага зэргийг нэмж хийж болно.
  • Шүршүүрт орсны дараа биеэ зөвхөн 100% байгалийн гаралтай, органик савангаар угаагаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()