Таны эргэн тойронд халаасны хулгайч байгаа эсэхийг мэдэх 15 арга

Халаасны хулгайчид гэх хүмүүс маш хурдан, шаламгай хөдөлгөөнтэй байдгаас гадна сэтгэл зүйн мэргэжилтнүүд байдаг ажээ. Учир нь тэд хүний анхаарлыг хэрхэн сарниулах тухай маш сайн мэддэг. Бид энэхүү нийтлэлдээ халаасны хулгайчдын хэрэглэдэг нийтлэг арга, ялангуяа хүний анхаарлыг сарниулах арга техникүүдээс танилцуулах болно. Харин та дараагийн удаа халаасны хулгайчдын иймэрхүү аргад автахгүй байхыг хичээгээрэй.

Таны эргэн тойронд халаасны хулгайч байгаа эсэхийг мэдэх 15 арга
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 “Түлхэх” бол хамгийн сонгодог арга

Нэг халаасны хулгайч хүнийг санаандгүй түлхэхэд нөгөө нэг нь таны хажуугаар “санаандгүй” өнгөрнө. Энэ нь хүний анхаарлыг сарниулж байгаад халаас руу нь гараа шургуулж байгаа хэрэг юм.

“Түлхэх” бол хамгийн сонгодог арга

2 Чихэвчтэй яваа үедээ болгоомжтой бай

Чихэвчтэй хөгжим сонсож яваа хүн бол хулгайч нарын хамгийн “сонгодог” бай юм. Учир нь тэр хүний анхаарлыг нь ч сарниулж, хүч зарах шаардлагагүй. Яагаад гэвэл аль хэдийн хөгжимдөө сатаараад, эргэн тойронд нь юу болж байгааг нарийн харах чадваргүй болчихсон байгаа шүү дээ. Харин халаасны хулгайчид энэ үеийг нь ашиглан, чихэвчийг нь сэмээрхэн салгаад утсыг нь аваад явчихдаг. Энэ үед хүн сонсож байсан дуугаа дууссан гэж бодоод тухайн үедээ анзаардаггүй. Харин чихэвчнээс нь утсыг салгаж хулгайлах үйл явц ердөө 5хан секундын дотор л өрнөнө.

Чихэвчтэй яваа үедээ болгоомжтой бай

3 Автобус, метронд хэрэглэдэг арга

  • Метрогоор зорчих үед хаалганы ойролцоо зогсож байгаа хүнийг хамгийн түрүүнд анхааралдаа авах хэрэгтэй. Учир нь энэ үед халаасны хулгайчдын хэрэглэдэг гол арга бол хаалганы ойролцоо зогсож байгаад, ажлаа хийж дуусангуутаа хаалга хаагдах мөчид гялс буудал дээр буугаад үлдчихдэг.
  • Автобусанд хамгийн их хэрэглэдэг арга бол хэн нэгнийг хажуугаас нь шахаж, эсвэл хөл дээр нь гишгэж анхаарлыг нь сарниулж байгаад халаасыг нь хоослох юм.

Автобус, метронд хэрэглэдэг арга

4 Зоогийн газарт

  • Хоолны газар сууж байхдаа цүнх, утсаа хажуугийн сандал дэрээ тавьж болохгүй. Учир нь, хулгайчид зоогийн газарт таны анхаарлыг татахын тулд албаар чимээ шуугиан, хэрүүл өдөөж байх зуур өөр нэг хулгайч хүний цүнх, утас зэргийг аваад зугтчихдаг.
  • Хувцсаа өлгүүрт үлдээхдээ халааснаасаа үнэт зүйлсээ авахаа мартуузай. Учир нь хулгайчид ажилчдын анхаарлыг сарниулж байгаад л гадуур хувцасны халаас руу гараа шургуулж мэдэх нөхдүүд шүү.

Зоогийн газарт

5 Газрын зургаар ашиглах нь

Жуулчин ихээр очдог газруудад хулгайч нарын хэрэглэдэг гол арга бол хотынхоо газрын зургийг үзүүлж, тайлбарлаж байгаад халаасыг нь хоослох явдал юм.

Газрын зургаар ашиглах нь

6 Кредит карт

Хулгайч нар пин кодыг чинь мэдэхгүй болохоор таны мөнгийг үрж чадахгүй гэж бодож байвал эндүүрч байна. Маш олон дэлгүүрүүдийн карт уншдаг машин картыг пин кодгүйгээр уншдаг. Тиймээс хулгайч нар хүний картыг хулгайлаад дэлгүүрт орж, үнэтэй бараа авч, дараа нь зарах маягаар ажилладаг байна.

Кредит карт

7 Санаандгүй осол

Гудамжинд, ялангуяа АТМ-ын ойролцоо байгаа үед хулгайчид энэ аргыг их хэрэглэдэг. Тэд хүнийг мөнгөө авах гээд АТМ-рүү картаа хийгээд зогсож байхад нь гэнэт хувцсан дээр нь кофе, ундаа асгачихна. Харин тухайн хүний анхаарал толбондоо анхаарах тэрхэн зуур АТМ-ээс бэлэн мөнгийг нь аваад зугтаачихдаг юм.

Санаандгүй осол

8 Хүүхдүүдээс болгоомжил

Хулгайч гэхээрээ л заавал насанд хүрсэн байх албагүй. Жаахан хүүхдүүд ч хэсэг бүлгээрээ нийлж, хулгай хийж явдаг. Тэд хүнээс гуйлга гуйж, өөрийгөө өрөвдүүлж байгаа мэт царай гаргаж байх хооронд нөгөө хэд нь “бай”-ныхаа цүнх, халаасыг хоослох маягаар ажилладаг.

Хүүхдүүдээс болгоомжил

9 Цэцэг ашиглах

Гудамжинд явж байхад гэнэт нэг хүн ирж, баглаа цэцэг өгч, танилцаад, тэвэрч аваад байвал тэр хүн хулгайч нарын “бай” болсон гэсэн үг. Энэ нь мөн л анхаарал сарниулах өргөн дэлгэрсэн аргуудын нэг юм.

Цэцэг ашиглах

10 Хандив, тусламж

Гудамжаар хандив цуглуулаад явж байгаа хүмүүсээс ч болгоомжлох хэрэгтэй. Учир нь энэ аргыг сүүлийн үед хулгайч нар их ашиглаж байгаа бөгөөд, хэн нэгнийг хандив өгөхийг хүсч, мөнгө нь юунд зарцуулагдахыг тайлбарлан, анхаарлыг нь сарниулж байх хооронд өөр нэг хүн цүнх, халаасыг нь хоослодог.

Хандив, тусламж

11 Согтуу мэт жүжиглэх

Энэ аргыг баар, шөнийн цэнгээний газруудад их хэрэглэдэг. Хулгайч нар согтуу мэт дүр эсгээд, “бай”-гаа онилсныхоо дараа түүн дээр очиж, тэврэх, гар хөлөөс нь барих зэргээр агсам тавьж байгаад, гар утас, түрийвчийг нь хулгайлдаг.

Согтуу мэт жүжиглэх

12 Тусалж байгаа дүр эсгэх

Энэ аргад ялангуяа хөгшин хүмүүс их өртдөг. Хулгайч нар хүнд, тортой юм өргөөд явж байгаа хүнд туслаж, юмыг нь өргөж явах замдаа утас, түрийвчээ хаанаа хийснийг нь мэдэж байгаад, гэр рүү нь оруулж, шатаар өгсөж байх үедээ халаасыг нь суйлдаг.

Тусалж байгаа дүр эсгэх

13 Супермаркет дотор

Дэлгүүр хэсэхдээ цүнх, утас, түрийвч зэргээ тэрэг, сагсанд хийж явж болохгүй. Хулгайч нар иймэрхүү хүмүүсийг онилж, ямар нэг барааны талаар асуун, анхаарлыг нь сарниулж байгаад сагс, тэрэгнээс нь хулгай хийдэг байна.

Супермаркет дотор

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()