Гүзээлзгэнэ жимсний итгэмээргүй ач тус

Дэлхий дээрх хамгийн чамин харагддаг, час улаахан энэ жимсний сайхан амт үнэрэнд бүх хүмүүс дуртай байдаг. Гэхдээ энэ жимс нь зүгээр нэг сайхан амттай биш эрүүл мэндийн маш чухал ач холбогдолтой гэнэ. Гүзээлзгэнд витамин С, кали, фолийн хүчил, магни, манган их хэмжээгээр агуулагддаг бөгөөд нэг стакан дүүрэн гүзээлзгэнд ердөө 49 ккал агуулагддаг, чихрийн агууламж багатай, витамины агууламж өндөртэй жимс юм. Дэлхий дээр 600 гаруй төрөл зүйлийн гүзээлзгэнэ байдаг бөгөөд тэдгээр нь бүгд антиоксидантаар маш баялаг ажээ.

Гүзээлзгэнэ жимсний итгэмээргүй ач тус
ДАТА БЭЛГЭНД АВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй

Хүний биеийн дархлаа муудахад, биен дэх чөлөөт радикалууд хорт хавдар үүсгэж эхэлдэг гэдгийг та мэдэх байх. Тиймээс дархлаагаа хүчтэй байлгах нь маш чухал. Гүзээлгэнд агуулагддаг байгалийн гаралтай витамин С болон антиоксидантууд нь дархлааг маш сайн дэмждэг юм. Ингэснээр арьсны, улаан хоолойны, бүдүүн гэдэсний, хөхний хорт хавдраас сэргийлж чаддаг.

Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй

2 Цусны даралтыг тогтворжуулдаг

Гүзээлзгэнд агуулагддаг бодисууд нь цусны эргэлтийг сайжруулж, ингэснээр эд эрхтэнд цусаар дамжин очих хүчилтөрөгч эрс сайжирдаг байна. Уг жимсэнд агуулагдах кали нь цусан дахь натрийг тэнцвэржүүлж, цусны даралт ихсэх аюулыг бууруулдаг. Мөн витамин С-ийн агууламж өндөр учир стрессдэх үед даралтыг ихэсгэлгүй хэвийн түвшинд нь байлгаж чаддаг аж.

Цусны даралтыг тогтворжуулдаг

3 Нүдний эрүүл мэндэд сайн

Америкийн нүдний эмч нарын холбооноос гаргадаг эрүүл мэндийн сэтгүүлд Витамин С нь нүдэнд цагаа буух өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг талаар бичсэн байна. Үүнээс гадна нүдний даралтнаас эрт үеэс сэргийлэхэд тустай гэжээ. Нүдний торлог бүрхэвч болон нүдний гадна талын арьсыг ч хүчирхэгжүүлж чаддаг нь ч мөн тогтоогдоод байгаа юм. Мөн хөгширснийхөө дараа хараагаа алдахаас айх аюулгүй болдог байна. Гүзээлзгэнд агуулагддаг Кали нь биеийн усны тэнцвэрийг зохицуулдаг. Тиймээс Кали дутагдвал нүд аргаж, загатнадаг ажээ. Үүний зэрэгцээ нүдний даралтыг зохицуулж хэвийн болгоход чухал нөлөөтэй гэнэ.

Нүдний эрүүл мэндэд сайн

4 Зүрх судасны өвчнөөс сэргийлнэ

Маш их хэмжээний ислэг, антиоксидант, фитохимийн болон олон төрлийн витаминууд нь цусан дах холестриний хэмжээг багасгаж, зүрхний булчинг чангалдаг. Тиймээс зүрхний шигдээс, судасны бөглөрөл зэрэг зүрх судасны өвчнөөр өвдөх магадлалыг багасгадаг юм байна. 2012 онд явуулсан судалгаагаар нэгэн эмэгтэйд тогтмол 7 хоногт 3-4 аяга гүзээлзгэнэ идүүлэхэд 1 сарын дараа түүний зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 32%-иар буурсан үзүүлэлт гарчээ.

Зүрх судасны өвчнөөс сэргийлнэ

5 Дархлааг дэмждэг

Дархлааг витамин С хамгийн сайн сэргээдэг. 1 аяга гүзээлзгэнэ идэхэд та 1 өдрийнхөө витамин С-ийн хэрэгцээг хангаж чадах юм. Өдөрт авах ёстой витамин С-ээ авсан хүний цусан дах цагаан эсийн тоо ихсэж гадны биед хортой биетүүдийг маш хурдан устгаж биеэс гадагшлуулж чаддаг. Тогтмол гүзээлзгэнэ идэж байвал ханиад, томуу зэрэг халдварт өвчнөөс сэргийлж чадна.

Дархлааг дэмждэг

6 Торгомсог арьс

Хүний бие 25 наснаас хойш арьсны уян хатан, залуу, чийглэг байлгадаг коллаген маш бага ялгаруулдаг. Тиймээс нэмэлт витамин болон эрдэс бодисоор баялаг хүнс хэрэглэж үүнийгээ нөхөх хэрэгтэй байдаг. Гүзээлзгэнд байдаг витамин С нь, чөлөөт хэрэггүй радикалуудыг устгаж арьсыг элдэв өвчнөөс сэргийлэхээс гадна, залуу сайхан байдлыг хадгалахад онцгой үүрэгтэй. Мөн 1 аяга гүзээлзгэнэ идсэний дараа, 24 цагийн турш арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалах чадвартай байдаг гэнэ. Ингэж дотроосоо хэрэглэхээс гадна нүүрэн дээрээ маск тавьж хөгшрөлтөөс сэргийлж болдог.

  • Аяганы тал гүзээлзгэнэ угааж цэвэрлээд, нухаш болгоно.
  • Гүзээлзгэнэ дээрээ 2 халбага цөцгий, 1 халбага зөгийн бал хийж сайтар хольно.
  • Холимгоо нүүрэндээ түрхээд 20-25 минут болгоно.
  • Үүнийхээ дараа хүйтэн усаар угааж нүүрээ цэвэрлэнэ.
  • Энэ аргаар арьсандаа 7 хоногт 1 удаа маск тавьж байвал арьс маш залуу, эрүүл болно.

Торгомсог арьс

7 Үе мөчний өвчний үед хэрэглэдэг

Биен дэх хорт бодисуудыг байнга дарангуйлж байхгүй бол таны дархлаа сулармагц тэд элдэв өвчин үүсгэдэг. Харин үе мөчний асуудалтай хүмүүс гүзээлзгэнэ хэрэглэснээр үений холбоосны шингэн болон мөгөөрсийг хурдан нөхөхөд тустай байдаг.

Үе мөчний өвчний үед хэрэглэдэг

8 Тархины үйл ажиллагааг сайжруулдаг

Гүзээлзгэнэ жимсэнд агуулагддаг байгалийн гаралтай чихэр нь тархийг тэжээ танин мэдэх чадварыг сайн болгодог. Үүнээс гадна тархины эсүүдийн холбоосыг сайжруулж нас өндөр гарсан үед мартамхай байхаас сэргийлж чаддаг. Үүнээс гадна ой санамжаа алдах болон сэтгэцийн элдэв өвчнөөс сэргийлэх чадвартай. Залуу наснаасаа эхлэн нэрс, хад, үхрийн нүд зэрэг уулын зэрлэг жимсгэнэ хэрэглэж заншвал, хөгширсөн үед элдэв өвчнөөр зовох нь бага байдаг шүү.

Тархины үйл ажиллагааг сайжруулдаг

9 Чихрийн шижинг багасгадаг

Гүзээлзгэнэ нь эслэгээр маш баялаг хүнс учир цусан дахь сахарыг хэт их биш, хэт бага биш хэвийн хэмжээнд нь байлгах чадвартай. Мөн биед орсон сахарыг удаан уусгаж, зөв задладаг гэнэ. Өдөрт 37 ширхэг жижиг гүзээлзгэнэ эсвэл том гүзээлзгэнэ 1 аягыг идэх нь чихрийн шижинтэй хүмүүсийг, уг өвчний цаашдын зовиураар шаналахаас сэргийлдэг ажээ.

Чихрийн шижинг багасгадаг

10 Эрүүл жирэмслэлт

Жирэмслэхээр төлөвлөсөн үеэсээ эхлэн гүзээлзгэнэ идвэл, хүүхдийн уураг тархины хөгжилд гоц сайн байдаг. Фолийн хүчил, магни, витамин С, кхльци гэх мэт гүзээлзгэнэд агуулагддаг бүх л хүчил, витаминууд ургийн хөгжлийг дэмжиж хүүхдээ эрүүл тээх нөхцлийг бүрдүүлж өгдөг байна. Тиймээс жирэмсэн эхчүүд өдөр бүр, аяганы тал гүзээлзгэнэ идэж байхад буруудах зүйл үгүй. Харин ингэхдээ хөлдөөснийг биш оригналийг нь хэрэглэхийг бодоорой.

Эрүүл жирэмслэлт

Та гүзээлзгэнэ жимсний тусламжтай хэрхэн шүд цайруулах аргыг мэдмээр байвал ЭНД дарна уу.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()