Эрүүл мэндэд хортой ахуйн хэрэгслүүд

Та эрүүл хоол идэж, өдөр бүр дасгал хөдөлгөөн хийсэн ч нэг л зүйл болохгүй байгаа юм шиг санагдаж байна уу? Тэгвэл танай гэрт таны эрүүл мэнд, гоо сайхан муугаар нөлөөлөх зарим нэгэн зүйлс байж болох юм. Бид энэхүү нийтлэлдээ гэр оронд элбэг байдаг, хортой зүйлсийн тухай өгүүлэх болно.

Эрүүл мэндэд хортой ахуйн хэрэгслүүд
Wi-Fi төхөөрөмж шинэчлэгдлээ!
Хаах
Сурталчилгаа

1 Хивс

Ямар аюултай вэ? Хивсийг үйлдвэрлэх явцад цавуулаг болон будагч бодисыг нэмдэг бөгөөд эдгээр нь уурших бүтэцтэй тул толгой өвтгөх, харшил хөдөлгөх, ядраах зэрэг нөлөө үзүүлдэг. Түүнчлэн хивсэнд тоосны хачиг маш их байдаг бөгөөд эдгээр нь харшил болон астма хөдөлгөх муу талтай.
Юу хийх ёстой вэ? Хивс худалдан авахдаа чанарыг нь сайтар шалгаж, аль болох хортой химийн бодисын найрлага багатайг нь сонгоорой. Түүнчлэн цэвэрлэхэд төвөгтэй, хачиг үүрлэх нөхцөл бүрдэх тул том хивснээс татгалзаарай.

Хивс

2 Лазер принтер

Ямар аюултай вэ? Судлаачдын олж тогтоосноор принтер нь маш нарийн ширхэгтэй нунтаг хорыг агаарт цацаж байдаг бөгөөд энэ нь уушгинд орж, амьсгалын замын өвчин үүсгэдэг байна.
Юу хийх ёстой вэ? Хэрвээ та принтер хэрэглэхээ больж чадахгүй бол принтер байрлуулсан өрөөндөө агаар, салхи сайн оруулж байгаарай.

Лазер принтер

3 Үнэртэн

Ямар аюултай вэ? Агааржуулагчид хүний биед хортой химийн бодисууд агуулагддаг бөгөөд энэ нь яваандаа дааврын ялгаралт болон нөхөн үржихүйн системд сөргөөр нөлөөлдөг байна. Ялангуяа жирэмсэн эмэгтэй болон бага насны хүүхдийн дэргэд хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Юу хийх ёстой вэ? Гэртээ аль болох их цэцэг тарьж, агааржуулагчны оронд арцыг хэрэглээрэй.

Үнэртэн

4 Хүүхдийн угж

Ямар аюултай вэ? Хүүхдийн угжны савыг ихэвчлэн хуванцар материалаар хийдэг. Хуванцар нь хүний биед маш муу нөлөөтэйн дотор дааврын тэнцвэртэй байдалд сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Юу хийх ёстой вэ? Баталгаатай, биед халгүй материалаар хийгдсэн угжийг сонгож аваарай.

Хүүхдийн угж

5 Модон хавтан

Ямар аюултай вэ? Модны нарийн ширхэгтэй үртэс нь амьсгалын зам болон нүдийг өвчлүүлэх эрсдэлтэй. Ялангуяа хуучирсан модон хавтан бол бүр ч их аюултай байна.
Юу хийх ёстой вэ? Тавилга худалдан авахдаа баталгааны хуудсыг нь шалгаарай. Хэрвээ тухай тавилга Европын стандартаар хийгдсэн бол модон хавтангийн гадуур хамгаалалтын давхарга байх ёстой.

Модон хавтан

6 Орны матрас

Ямар аюултай вэ? Матрасанд полиброматийн дифенил их хэмжээгээр агуулагддаг бөгөөд энэ нь тархины хөгжил, нөхөн үржихүйн систем, бамбай булчирхайнд муугаар нөлөөлдөг байна. Ялангуяа энэ бодис нь хүүхэд маш аюултай.
Юу хийх ёстой вэ? Нэг матрасыг хэтэрхий олон жил хэрэглэж болохгүй.

Орны матрас

7 Хоолны сав

Ямар аюултай вэ? Хоолны хуванцар савны найрлагад ихэвчлэн фталит агуулагддаг бөгөөд энэ нь цусны даралт, нөхөн үржихүйн системийг доройтуулах, тархины үйл ажиллагаанд муугаар нөлөөлөх зэрэг хүний биед маш олон сөрөг нөлөөтэй байдаг аж.
Юу хийх ёстой вэ? Аль болох шил, керамикаар хийгдсэн савыг сонгож хэрэглээрэй. Түүнчлэн хуванцар хоолны савыг хэзээ ч битгий богино долгионы зууханд хийгээрэй.

Хоолны сав

8 Хуванцар сав

Ямар аюултай вэ? Хуванцар саванд агуулагдах химийн хортой бодисууд нь уух юманд ордог.
Юу хийх ёстой вэ? Эрүүл мэндэд хортой нөлөөгүй сайн чанарын хуванцар, эсвэл шилэн савыг хэрэглээрэй.

Хуванцар сав

9 Даавуу зөөлрүүлэгч

Ямар аюултай вэ? Даавуу зөөлрүүлэгч бодист химийн хортой бодис агуулагддаг бөгөөд эдгээр нь арьс загатнуулах, амьсгалын замын өвчин болон толгой өвдөхөд хүргэх аюултай.
Юу хийх ёстой вэ? Хүүхдийн хувцсыг үүгээр зайлах хэрэггүй. Түүнчлэн даавууг зөөлрүүлэх уксус гэх мэт байгалийн аргуудыг ашиглаарай.

Даавуу зөөлрүүлэгч

10 Наалддаггүй дотортой сав суулга

Ямар аюултай вэ? Наалддаггүй дотортой сав суулгыг халаах үед политетрафлуроэтлин ялгардаг бөгөөд энэ нь хүний биед хорт хавдар үүсгэх, элэг болон дархлааны системийг гэмтээх зэрэг сөрөг нөлөөтэй.
Юу хийх ёстой вэ? Ган болон төмөр дотортой сав суулгыг сонгож хэрэглээрэй. Хэрвээ та наалддаггүй дотортой сав суулгаа хэрэглэсээр байгаа бол савандаа хутга, сэрээ зэрэг төмөр зүйл хүргэж болохгүй. Тогоогоо хэрэглэснийхээ дараа бүлээн ус, савангаар сайтар угааж байгаарай.

Наалддаггүй дотортой сав суулга

11 Шүршүүрийн хөшиг

Ямар аюултай вэ? Шүршүүрийн тунгалаг хөшгөнд мөн л химийн хортой бодис агуулагддаг бөгөөд энэ нь хүүхдийн тархины хөгжилд муугаар нөлөөлдөг байна.
Юу хийх ёстой вэ? Хорт бодисын найрлагагүй материалтай, эсвэл хулс, даавуу зэрэг материалаар хийгдсэн хөшгийг сонгож хэрэглээрэй.

Шүршүүрийн хөшиг

12 Тоглоомны товчлуур

Ямар аюултай вэ? Тоглоомын товчлуур болон кабелийн утаснуудад фталал болон бусад хортой бодисууд агуулагддаг бөгөөд энэ нь хүүхдийн тархины хөгжилд муугаар нөлөөлдөг байна.
Юу хийх ёстой вэ? Хүүхдээ аль болох электрон тоглоомоор бага тоглуулахыг хичээгээрэй.

Тоглоомны товчлуур

13 Гар ариутгагч

Ямар аюултай вэ? Триклосан хэмээх бодис нь гар ариутгагчаас эхлээд шүдний оонд хүртэл агуулагддаг. Гэвч энэ нь дааврын тэнцвэртэй байдалд болон жирэмсэн эмэгтэйчүүдэд сөргөөр нөлөөлдөг.
Юу хийх ёстой вэ? Гар ариутгагчийн оронд саван, эсвэл алкохолийн найрлагатай гар ариутгагч хэрэглээрэй.

Гар ариутгагч

14 Нойлын цаас

Ямар аюултай вэ? Хэрвээ нойлын цаасны сурталчилгаан дээр “зөөлрүүлсэн” гэж байвал энэ нь химийн нэмэлт, хорт бодис нэмсэн гэсэн үг юм.
Юу хийх ёстой вэ? Илүү зөөлрүүлсэн, үнэтэй нойлын цааснаас татгалзаарай. Илүү зөөлрүүлсэн байх тусмаа хорт бодисын хэмжээ нь их байдаг.

Нойлын цаас

15 Ус нэвтэрдэггүй ширээний бүтээлэг

Ямар аюултай вэ? Ус нэвтэрдэггүй материал нь невротоксик метал агуулдаг тул хүүхэд болон жирэмсэн эмэгтэйн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг.
Юу хийх ёстой вэ? Цэвэр даавуун материалтай ширээний бүтээлгийг хэрэглээрэй.

Ус нэвтэрдэггүй ширээний бүтээлэг

16 Винилэн дэвсгэр

Ямар аюултай вэ? Ваннанд дэвсдэг винилэн дэвсгэр нь фталат болон хлорин агуулдаг тул хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байна.

Винилэн дэвсгэр

17 Буйдан

Ямар аюултай вэ? Буйданг галаас хамгаалах зорилготой бодис агуулагддаг бөгөөд энэ нь тархи, мэдрэлийн системд муугаар нөлөөлдөг байна.
Юу хийх ёстой вэ? Буйданг хэтэрхий удаан хэрэглэж болохгүй.

Буйдан

41
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()