Таны гоо үзэсгэлэнг үгүй хийдэг зүйлс

Сүүлийн үед хүмүүс интернетээс уншсан маш олон гоо сайхны зөвлөгөөнүүдийг дагаж, хийдэг болсон. Гэхдээ тэдгээр нь бүгд л сайн үр нөлөө үзүүлнэ гэж байхгүй шүү дээ. Харин уншигч та уншсан зөвлөгөөгөө хэрэгжүүлж байгаад эрүүл мэнддээ хохирол учруулахгүйн тулд бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулна уу. Та интернетээс уншсан дараах зөвлөгөөнүүдийг хэрхэвч биелүүлж болохгүй.

Таны гоо үзэсгэлэнг үгүй хийдэг зүйлс
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Яран дээр өнгөгүй хумсны будаг түрхэх

Яр, шархан дээрээ хумсны будаг түрхэж болохгүй. Учир нь хумсны будаг нь маш хүчтэй химийн найрлагатай тул үрэвслийг улам хүндрүүлдэг байна.

Яран дээр өнгөгүй хумсны будаг түрхэх

2 Хар цэгнүүд дээрээ цавуу түрхэх

Арьсан дээрээ цавуу түрхэж хэрхэвч болохгүй. Учир нь цавууны хүчтэй найрлага нь арьсыг үрэвсүүлж, загатнуулж, харшил үүсгэх болно.

Хар цэгнүүд дээрээ цавуу түрхэх

3 Уруул томруулах

Уруулаа томруулахын тулд амаа шилэн аяганд хийж байгаад, агаарыг нь сорох аргыг магадгүй та хүүхэд байхаасаа л мэддэг байсан байх. Гэхдээ энэ арга нь тийм ч найдвартай биш юм. Та Анжелина Жоли шиг уруултай болохын оронд амныхаа эргэн тойронд хөхрөлттэй л болно.

Уруул томруулах

4 Үсний лакийг нүүрэндээ түрхэх

Нүүрэн дээрх нөсөө толбо, нүх сүвийг далдлахын тулд үсний лакийг хэрэглэхийг зарим хүмүүс зөвлөдөг. Гэвч үсний лак нь арьсанд маш хортой нөлөөтэй бөгөөд арьсыг улайлгаж, загатнуулах болно.

Үсний лакийг нүүрэндээ түрхэх

5 Морины шампунийг хэрэглэх

Эхний удаа хэрэглэхэд энэ арга нь үр дүнгээ өгч болох юм. Гэвч морины шампуньд силикон ихээр агуулагддаг бөгөөд энэ нь үсийг хэврэг, хугарамтгай болгодог аж. Тиймээс та үсний асуудлаа шийдэхийн тулд өөр арга олоорой.

Морины шампунийг хэрэглэх

6 Тослог арьсанд төмс хэрэглэх

Төмс нь олон талын ашиг тустай ч гэсэн нүүрний арьс арчилгаанд хэрэглэхэд тохиромжгүй. Учир нь төмс нь нүүрэн дээрх нүхийг бохирдуулж, батга үүсгэж болзошгүй. Тиймээс та тослог арьсаа төмснөөс өөр аргаар арчлаарай.

Тослог арьсанд төмс хэрэглэх

7 Сэвхийг нимбэгний шүүсээр арилгах

Нимбэг нь хүчтэй найрлагатай тул энэ аргыг эмзэг арьстай хүмүүс хэрэгжүүлж болохгүй. Үүний оронд та нимбэгний найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгож, хэрэглээрэй.

Сэвхийг нимбэгний шүүсээр арилгах

8 Жигнэмэг ашиглан сормуусаа будах

Энэ үнэхээр хачин сонсогдож байгаа ч үүнийг хэрэгжүүлж үздэг хүмүүс цөөнгүй байдаг аж. Гэвч жигнэмэгний найрлагад нүдийг өвчлүүлэх бодис агуулагдаж байдаг учраас та нүдэн дээрээ шууд жигнэмэг тавьбал нүд улайж, хорсох болно.

Жигнэмэг ашиглан сормуусаа будах

9 Өнгийн харандаагаар нүдээ будах

Өнгийн харандаагаар нүдээ будах арга сүүлийн үед ихэд дэлгэрээд байгаа. Гэвч харандаанд агуулагддаг химийн бодисууд нь зовхины арьсыг өвчлүүлж, улайлгах болно.

Өнгийн харандаагаар нүдээ будах

10 Хөлс дарагчийг нүүрэндээ түрхэх

Тослог арьсыг арчлахын тулд хөлс дарагч хэрэглэх аргыг маш олон хүмүүс туршиж үздэг. Гэвч хөлс дарагчийг нүүрэндээ түрхсэнээр арьс чөлөөтэй амьсгалж чадахгүй болдог байна.

Хөлс дарагчийг нүүрэндээ түрхэх

11 Самрын тос түрхэх

Арьсанд тэжээл өгч, зөөлрүүлэхийн тулд самрын тос хэрэглэх аргыг та хэзээ ч битгий туршиж үзээрэй. Учир нь самрын тос нь арьсанд харшил өгч, загатнаа үүсгэх магадлал өндөртэй.

Самрын тос түрхэх

12 Арьсаа борлуулахын тулд кофе хэрэглэх

Биеийн тосондоо кофе хольж түрхсэнээр арьс борлож болох ч энэ нь тийм ч удаан үргэлжлэхгүй. Түүнчлэн харшилтай болон эмзэг арьстай хүмүүсийн хувьд энэ нь маш аюултай арга юм.

Арьсаа борлуулахын тулд кофе хэрэглэх

13 Хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх

Хүүхдийн арьсны хамгаалах давхарга нь муу хөгжсөн байдаг тул хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн нь арьсыг төлжүүлэх үйлчилгээтэй байдаг. Харин насанд хүрсэн хүн хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэснээр арьс амьсгалахаа болих зэрэг сөрөг нөлөө үзүүлнэ.

Хүүхдийн арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэх

Бонус: Байхуу цайгаар наранд түлэгдсэн арьсыг эмчлэх

Байхуу цай нь арьсны улайлт, түлэгдэлтийг маш сайн эмчилдэг.

Бонус: Байхуу цайгаар наранд түлэгдсэн арьсыг эмчлэх

Үс цахилгаанжахыг илгэн алчуур ашиглан дарах

Илгэн алчуураар үсээ илэхэд цахилгаанжих нь багасах болно.

Үс цахилгаанжахыг илгэн алчуур ашиглан дарах

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()