Сүүн бүтээгдэхүүний тухай бидний буруу боддог зүйлс

Цагаан идээ нь маш олон төрлийн амин дэмээр баялаг учир бид өдөр тутамдаа хэрэглэх нь зөв гэж боддог. Гэхдээ цагаан идээгээр хийсэн, дэлгүүрийн лангуун дээр зарагдаж байгаа бүх бүтээгдэхүүнүүд биенд сайн биш. Цагаан идээг зохицохгүй хүнстэй хослуулах, хоолтой хольж уух зэрэг нь хоолны шингэцийг муутгах сөрөг талтай. Тиймээс цагаан идээ хэрэглэхдээ анхаарах хэрэгтэй зарим зүйлсийн тухай мэдээллийг хүргэе. 

Сүүн бүтээгдэхүүний тухай бидний буруу боддог зүйлс
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Тослог багатай сүү жин бууруулдаг

Хэсэг хүмүүсийг тураах сорилтонд оруулж, тэдний талд нь тослоггүй цагаан идээ, үлдсэн хүмүүст энгийн тараг, сүү, цөцгий зэргийг өгч байсан байна. Эцсийн дүн гарахад энгийн сүүн бүтээгдэхүүн хэрэглэсэн хүмүүс илүү жин хаяж чаджээ. Тэдний булчингийн жин багасалгүй, зөвхөн илүүдэл өөх шатан, булчингийн жин багасаагүй байна. Тэгэхээр тослог багатай сүү, тараг жин бууруулдаг нь худал юм.

Тослог багатай сүү жин бууруулдаг

2 Фермийн бүтээгдэхүүн, үйлдвэрийнхээс чанартай байдаг

Шууд малчдын гар дээрээс авсан бүтээгдэхүүн органик байж чадах ч үүнд нэг сөрөг тал бий. Зарим үед фермерчид сүүнийхээ амт чанарыг сайжруулах гэж сүүндээ крахмал, хүнсний сода, шохой зэргийг нэмдэг гэнэ. Таны авсан бүтээгдэхүүн ийм нэмэлт байгаа эсэхийг шалгахдаа:

  • Бага зэрэг иод дусаахад крахмал хийсэн сүүн бүтээгдэхүүн үзмэн ягаан өнгөтэй болдог.
  • Цагаан цуу дусаахад хөөсөрч байвал, сода эсвэл шохой нэмсэн бүтээгдэхүүн гэсэн дохио ажээ. 

Фермийн бүтээгдэхүүн, үйлдвэрийнхээс чанартай байдаг

3 Йогурт бол эрүүл зууш

Амттай зүйл идмээр санагдсан үедээ йогуртыг арай илүү эрүүл зууш гэж бодох хэрэггүй. Учир нь йогуртанд амт, үнэр оруулагч, тогтворжуулагч, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд орсон байдаг. Үүнээс гадна кока-кола болон донатнаас их элсэн чихэр агуулагддаг гэнэ. Коланы 10 нь элсэн чихэр байдаг бол йогуртны 18%-ийг нь элсэн чихэр эзэлдэг гэнэ шүү. 

Йогурт бол эрүүл зууш

4 Органик сүү, энгийн сүү хоёр нь ялгаатай

Дэлгүүрийн лангуун дээр зарагдаж байгаа бүтээгдэхүүнээс биед тустай, чанартайг нь сонгохын тулд хүмүүс органик гэсэн бичигтэйд нь итгэж, илүү мөнгө төлж авдаг. Үнэндээ савласан органик сүү нь бусад савласан сүүнээс найрлагын хувьд тийм ч ялгаатай биш. Тиймээс органик гэсэн бичгэнд хууртан илүү мөнгө төлөх гэж яарах хэрэггүй. Хэрэв та жинхэнэ органик сүү хэрэглэхийг хүсвэл шинэхэн саасан сүүг буцалгаж ариутгаад хэрэглээрэй. 

Органик сүү, энгийн сүү хоёр нь ялгаатай

5 Хадгалах хугацаа урттай сүү маш муу

Үхрийн сүү саасны дараа халуун газарт тавихад маш хурдан гашилж мууддаг. Гэтэл дэлгүүрт зарагдаж байгаа сүү 2 сарын хадгалах хугацаатай байдаг нь бидэнд маш эргэлзээтэй санагддаг. Үнэндээ сүүг үйлдвэрийн аргаар ариутгаж, бактерийг нь устгасны дараа сүү гашилахаа больдог ажээ. Гэхдээ сүүнд агуулагдах кальци зэрэг витаминууд хадгалагдсаар байдаг гэнэ. Тиймээс хадгалагдах хугацаа нь урт байлаа гээд биед хортой гэсэн үг биш шүү. 

Хадгалах хугацаа урттай сүү маш муу

6 Хүчиллэг ихтэй сүүн бүтээгдэхүүнийг өлөн элгэн дээрээ идэх сайн

Өлөн элгэн дээрээ амьд бактериар баялаг тараг, йогурт уувал хоолны шингэлтэнд оролцдог давсны хүчлийг үгүй хийж, цээж хорсох гашуун оргих зовиур өдрийн турш илэрдэг ажээ. Тиймээс тараг эсвэл йогуртыг махан хоолноос дор хаяж 1 цагийн дараа хэрэглэж байгаарай. 

Хүчиллэг ихтэй сүүн бүтээгдэхүүнийг өлөн элгэн дээрээ идэх сайн

7 Йогурт эрүүл мэндэд тустай

Шингэн алдах үед гэдсэн дэх ашигтай нянгийн тоо цөөрч, өнгөргүй болдог. Байгалийн гаралтай амьд бактерийн эх үүсвэр тараг хэрэглэж болох ч, гэдэс нь өвдсөн хүнд йогурт өгч болохгүй. Ингэх нь өвчинг улам хурцатгах аюултай байдаг гэнэ. 

Йогурт эрүүл мэндэд тустай

8 Сүү хоолны шингэцийг сайжруулдаг

Сүү нь бага зэрэг хүнд хүнсний бүтээгдэхүүнд тооцогддог. Өлөн гэдсэн дээрээ сүү уувал маш хурдан цадаж, хоол идэх хүсэлгүй болдог байна. Үүнээс гадна өглөөний цайндаа сүү хэрэглэбэл, хоолны шингэцийг муутгаж, гэдэс эвгүйрхэх аюултай. Сүүг хоолны өмнө эсвэл дараа хэрэглээрэй. Сүү уух хамгийн тохиромжтой цаг бол унтахын өмнө юм. Учир нь сүүнд агуулагддаг амин хүчил болон магни нь тархийг тайвширч амрахад тустай байдаг. 

Сүү хоолны шингэцийг сайжруулдаг

9 Сүүг эмтэй хамтад нь хэрэглэбэл сайн

Тетрациклин, пенициллин, азитромицины бүлгийн антибиотикуудтай сүүг хольж хэрэглэбэл, үйлчилгээ нь буурдаг гэнэ. Гэвч зарим төрлийн эм уух үед сүү ууж, биеийн кальциа нөхөх шаардлагатай байдаг билээ. Энэ үед орой унтахын өмнө, эм уухаас 1 цагийн өмнө эсвэл дараа хэрэглэх нь хамгийн зөв арга юм. 

Сүүг эмтэй хамтад нь хэрэглэбэл сайн

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()