Ижилхэн үйлчилгээтэй хэрнээ илүү үнэтэй зарагддаг эмнүүд

Орчин үеийн анагаах ухаан гайхалтай нээлтүүдийг хийж, бараг л бүр өвчнийг эдгээх эмийг үйлдвэрлэж байна. Гэхдээ эмийн найрлагын тухай мэдлэггүй энгийн хүмүүс, хэн нэгний санал болгосон үнэтэй эмийг авч хэрэглэдэг. Тиймээс бид та бүхэнд ижил найрлагатай ч, үнэтэй зарагддаг эмүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Ижилхэн үйлчилгээтэй хэрнээ илүү үнэтэй зарагддаг эмнүүд
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Ижил үйлчилгээтэй эмний үнэ яагаад ялгаатай байдаг вэ?

Үнэтэй эсвэл хямд эм авах нь таны сонголт. Гэхдээ та дотроо хямдхан эм авчихвал үйлчилгээ нь муу байх болов уу? Сөрөг үр дүн гарах болов уу? гэж айж эргэлзсээр байдаг. Нэг талаас үнэтэй эм уучихвал, өвчин хурдан эдгэх юм шиг санагдаж, нөгөө талаас санхүүгийн асуудлаас болж санаа зовох хэрэг гардаг шүү дээ. Энэ асуултанд хариулахын тулд үнийн зөрүүний шалтгааныг олж мэдэх хэрэгтэй. Эмийн үнэнд нөлөөлдөг зарим зүйлс:

  • Төрөл бүрийн идэвхитэй нэмэлт бодисын агууламж. Эдгээр нь өвчнийг эдгээхийн зэрэгцээ дархлаа сэргээх, цус төлжүүлэх гэх мэт үүрэгтэй. Ийм бодисын үнэнээс хамаарч эм илүү үнэтэй зарагддаг. 
  • Савлагдсан тоо, хэмжээ, тунгийн зөрүүнээс шалтгаалж үнэ нь өөр байдаг. 
  • Нэмэлт идэвхжүүлэх найрлагатай байх. Эдгээр найрлага нь эмийн бодисыг биенд түргэн шингээж, үр нөлөөг сайжруулан, гаж нөлөөг арилгах үйлчилгээтэй байдаг билээ.
  • Гадаад зардал буюу эмийн реклам сурталчилгаа, сав баглаа боодлын нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүний зардлаа үйлдвэрлэгчид, иргэдийн халааснаас авдаг. 
  • Патентгүй эм. Хуурамчаар үйлдсэн зарим эм үнийн хувьд тогтворгүй хямд байх нь бий. Эдгээр эм нь хуулийн дагуу үйлдвэрлэгдсэн боловч патентийн хүчинтэй хугацаа нь дууссан байдаг. Тиймээс чанарын хувьд энэ нь анх гарч байснаас чанарын хувьд муу байх магадлал өндөртэй.
  • Тухайн эмийн сангийн үнийн бодлого. Хотын төвд амьдардаг хүмүүсийн худалдан авалт хийх чадвар сайн мөн түрээсийн үнэ өндөр байх зэрэг гадаад хүчин зүйлээс шалтгаалан эмийн үнэ өөр байдаг. 

Эдгээрээс үзвэл хямд эсвэл үнэтэй эмний алийг нь ч сайн гэж хэлж чадахгүй байгаа биз. Тийм учраас бид танд эмний нэрнүүдийг хэлж өгье. 

Ижил үйлчилгээтэй эмний үнэ яагаад ялгаатай байдаг вэ?

2 Үнэтэй эм ба тэдэнтэй адил үйлчилгээтэй хямдхан эм

Доорх жагсаалтанд хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэгддэг эм \урд талын эгнээ\ болон түүнтэй ижил үйлчилгээтэй боловч 3-4 дахин хямд зарагддаг \арын эгнээ\ эмнүүдийн жагсаалтыг гаргалаа.  

Үнэтэй эм ба тэдэнтэй адил үйлчилгээтэй хямдхан эм

3 Эмийн жагсаалт:

  1. Nurofen = Ibuprofen  
  2. Mezim  = Pancreatin
  3. No-spa= drotaverina hydrochloride
  4. Panadol = Paracetamol
  5. Belosalik  = Akriderm SC 
  6. Bepanten= Dexpanthenol
  7. Betaserk  = Betahistine  
  8. Bystrumgel= Ketoprofen 
  9. Voltaren = Diclofenac 
  10. Gastrozol = omeprazole
  11. Detraleks= Venarus
  12. Diflucan = Fluconazole 
  13. Dlyanos= Rinostop
  14. Zantac = Ranitidine
  15. Dlyanos= Rinostop 
  16. Zovirax = Acyclovir 
  17. Immunal = Echinacea extract 
  18. Imodium= Loperamide 
  19. Jodomarin= Potassium iodide 
  20. Cavinton = Vinpocetine 
  21. Claritin = Lorageksal 
  22. Klatsid = Clarithromycin
  23. Mucosolvan = Ambroxol 
  24. Lamisil = Terbinafine 
  25. Lyoton-1000 = Heparin-acrygel 1000
  26. Lomilan = Lauragexal 
  27. Maxidex  = Dexamethasone 
  28. Midratsil  = Tropicamide
  29. Miramistin  = Chlorhexidine
  30. Movalis = Meloxicam 
  31. Neyromultivit = Pentovit 
  32. normodipin (620rub) = Amlodipine 
  33. Omez = omeprazole
  34. Panangin = Asparkam
  35. Pantogam = Pantokaltsin 
  36. Rinonorm = Rinostop 
  37. Sumamed  = Azithromycin 
  38. Trental = Pentoxifylline
  39. Trichopolum = Metronidazole 
  40. Troxevasin = Troxerutin 
  41. Ultop = omeprazole
  42. Fastum gel = Ketoprofen 
  43. Finlepsin = Carbamazepine 
  44. Flucostat = Flueck nazol 
  45. Furamag = Furagin 
  46. Hemomycin = Azithromycin 
  47. Enap = Enalapril 
  48. Ersefuril = Furazolidone 

Эмийн жагсаалт:

Хэрэв та эдгээр эмийг орлуулан хэрэглэх гэж байгаа бол заавал мэргэжлийн эмчтэй зөвлөөрэй!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()