Таны амьдралыг өөрчлөх 10 зуршил

Та хичээж чадвал амьдралаа гайхалтай болгон өөрчлөх боломж таны гарт бий! Амьдралаа өөрчлөхийн тулд та юуны өмнө зөв зуршлуудыг бий болгох хэрэгтэй. Бид энэхүү нийтлэлдээ аз жаргалтай, амжилттай явахыг хүсч буй хүмүүсийн заавал хэвшил болгох ёстой 10 зуршлын тухай өгүүлэх болно.

Таны амьдралыг өөрчлөх 10 зуршил
БЭЛЭГТЭЙ КИНО!
Хаах
Сурталчилгаа

1 Өглөөг нэг аяга нимбэгтэй усаар угтаарай

Өглөө өлөн элгэн дээрээ нэг аяга халуун бүлээн усанд нимбэг хийж уух нь бодисын солилцоог сайжруулж, эрүүл мэндэд гайхалтай эерэг нөлөөг үзүүлэх болно. Нимбэгэнд агуулагдах С витамин нь дархлааг сайжруулахаас гадна антиоксидант үйлчилгээтэй тул арьсыг гэрэлтсэн, сайхан болгох болгодог.

Өглөөг нэг аяга нимбэгтэй усаар угтаарай

2 Балжингарма цэцгийн хандтай мөсөөр нүүрээ арчих

Нимбэгтэй ус уухаас гадна өглөө заавал хийх ёстой зүйлсийн нэг бол нүүрээ мөсөөр арчих юм. Энэ нь арьсыг чангалж, үрчлээг багасгах, арьсан дор явагдаж буй бодисын солилцоог сайжруулж, арьсыг зөөлрүүлэн, нөсөө толбо, батгыг арилгах гайхалтай үйлчилгээтэй.

Балжингарма цэцгийн хандтай мөсөөр нүүрээ арчих

3 Биед тустай зууш идэх

Хоол идэх цаг болохоос өмнө өлсөх нь хүн бүрт л тохиолддог зүйл. Харин өл дарахын тулд шоколад, жигнэмэгний оронд эрүүл хүнс, зуушийг идэж хэвшээрэй. Өөрөөр хэлбэл, биеэ хордуулан байж өл дарахын оронд жимс, ногоо, тараг, самар гэх мэт биед тустай, нүүрс ус багатай зүйлсийг идэх хэрэгтэй.

Биед тустай зууш идэх

4 Шүдний утас хэрэглэж хэвших

Хүний эрүүл мэндийн байдал нь амны хөндийгөөс хамгийн их шалтгаалдаг учраас амны хөндийгөө цэвэр байлгаснаар шүдний өвчнөөс авахуулаад маш олон төрлийн өвчнөөс өөрийгөө хамгаалах боломжтой. Амаа цэвэрлэхийн тулд шүдээ оогоор угаахаас гадна шүдний утас хэрэглэх нь маш амархан бөгөөд зөв арга юм.

Шүдний утас хэрэглэж хэвших

5 Юм идсэний дараа алим идэх

Амаа цэвэрлэх бас нэгэн амттай бөгөөд энгийн арга бол алим идэх юм. Алим идсэнээр амны хөндий дэх бохирдол маш сайн цэвэрлэгдэж, цусны эргэлтийг сайжруулан, амны хөндий дэх хүчил шүлтийн орчинг тэнцвэржүүлдэг. Түүнчлэн хоолны шингэцэд ч сайнаар нөлөөлнө.

Юм идсэний дараа алим идэх

6 Өдөр бүр хүйтэн шүршүүрт орох

Өдөр бүр хүйтэн шүршүүрт орох нь эрүүл мэнд, гоо сайхны хувьд олон талын ашиг тустай. Тухайлбал, хүйтэн шүршүүрт орох нь мэдрэлийн системийг идэвхжүүлж, судас болон арьсыг бэхжүүлдэг. Тиймээс та хэзээ ч таргалахгүй, чанга сайхан арьстай болохыг хүсч байвал өдөр бүр хүйтэн шүршүүрт орж хэвшээрэй.

Өдөр бүр хүйтэн шүршүүрт орох

7 Савтай усыг ширээн дээрээ тавь

Усны дутагдлаас болж маш олон төрлийн өвчин үүсдэг төдийгүй гоо сайхны хувьд ч сөрөг нөлөөтэй. Хэрвээ та үнэхээр эрүүл хэв маягаар амьдрахыг хүсч байвал өдөрт хангалттай ус ууж байгаарай. Ус уухаа мартахгүйн тулд савтай усаа үргэлж биедээ авч явж, ажил, хичээл хийх үедээ хажуудаа байлгаарай. Ингээд ч ус уухаа мартаад байвал утсан дээрээ сэрүүлэг тавьж, эсвэл ус уухыг сануулдаг аппликейшн суулгаж болох юм.

Савтай усыг ширээн дээрээ тавь

8 Самар идэх

Өдөр бүр дор хаяж 50 гр самрыг заавал идэж байх хэрэгтэй. Самар нь зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөөд зогсохгүй үс, хумсыг бэхжүүлдэг байна. Мөн самранд селени, антиоксидант, Е витамин, кали, кальци, төмөр, магни, цайр агуулагддаг учраас эрч хүч, энергийн эх булаг хэмээн нэрлэдэг.

Самар идэх

9 Унтахынхаа өмнө хөлөө арчлах

Зуны улиралд даавуун, өвлийн улиралд ноосон оймс өмсөх хэрэгтэй. Мөн унтахынхаа өмнө, усанд орж, эсвэл хөлөө угаасныхаа дараа хөлөндөө наргил модны самрын тос түрхэж, иллэг хийгээрэй. Үүнийхээ дараа оймсоо өмсөөд орондоо ороорой. Орой бүр үүнийг хийж чадвал өглөө сэрэхэд ямар ч асуудал гарахгүй бөгөөд хөлийн арьс гайхалтай зөөлрөх болно.

Унтахынхаа өмнө хөлөө арчлах

10 Өдөр бүр ном унших

Ном уншихыг өдөр тутмынхаа заавал хийх ажлын төлөвлөгөөнд оруулж, хэвшил болгох хэрэгтэй. Өдөр бүр ном унших нь ой тогтоолтыг сайжруулдаг бөгөөд Алцгеймерийн өвчин тусах эрсдэлийг бууруулдаг байна. Ном унших зуршлыг бий болгохын тулд эргэн тойрондоо, очсон газар бүртээ ном байлгах хэрэгтэй. Жишээ нь, буйдан, унтдаг орныхоо дэргэд, гал тогооны өрөөнд, ариун цэврийн өрөөнд, гадуур явахдаа цүнхэндээ ном авч явж хэвшээрэй. Түүнчлэн номыг үр дүнтэй уншихын тулд өдөр бүр дор хаяж 15-20 минутыг ном уншихад зарцуулаарай.

Өдөр бүр ном унших

64
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()