Ой тогтоолтыг сайжруулах энгийн аргууд

Хоёр гарын хуруугаа ашиглан хийж болох энгийн дасгалууд нь та бидний тархины хөгжилд онцгой сайн нөлөөтэй байдаг гэнэ. Та хүүхдэдээ багаас нь эдгээр дасгалуудыг зааж өгвөл хичээлээ амархан ойлгож, шинэ зүйлд амархан суралцдаг болно. Учир нь доорх дасгалууд нь тархины үйл ажиллагааг сайжруулж, сэтгэлгээний болон шийдвэр гарган, хариу үйлдэл хийх хурдыг сайжруулдаг байна. Та ч гэсэн сураад аваарай!

Ой тогтоолтыг сайжруулах энгийн аргууд
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

Дасгалаа хэзээ хийх вэ?

Эдгээр дасгал нь хурууны өндгөн дээр байрладаг цэгүүдэд даралт өгдөг учир биеийн ерөнхий эрүүл мэндэд ч сайнаар нөлөөлдөг. Цэргийнхэн эдгээр дасгалуудыг хурууныхаа шөрмөсийг бэхжүүлж, гараа илүү хүчирхэг болгохын тулд хийдэг гэнэ.  Дасгалаа өглөө биеийн тамирын хөдөлгөөнөөр хичээллэснийхээ дараа эсвэл бясалгал хийсний дараа хийвэл илүү үр дүнтэй. Дасгалаа доор заасан шиг 3 сар тасралтгүй хийвэл үр дүнг нь харах боломжтой.

Дасгалаа хэзээ хийх вэ?

1 Эхний дасгал

Дасгалаа хийж эхлэхдээ хуруундаа эхний зурагт үзүүлсэн байрлалыг авна. Окей гэсэн дохио шиг байрлал авсныхаа дараа долоовор хуруугаараа эрхий хуруун дээрээ хүчтэй дарж, дараа нь дунд хуруу, ядам, хуруу, чигчий хуруу гэсэн дарааллаар эрхий хуруун дээрээ дарна. Чигчий хуруу хүрээд дууссан бол ахин эхлэж энэ дасгалаа 3-5 удаа давтан хийнэ. Дарж байгаа хуруунаас бусад хуруунаа аль болох тэнийлгэхийг хичээгээрэй. 

(Зөв хийж буй эсэхээ доорх видеоноос шалгаарай)

Эхний дасгал

2 Хоёрдугаар дасгал

Нэг гарынхаа ядам болон эрхий хуруугаа нийлүүлнэ, харин нөгөө гарынхаа чигчий болон эрхий хурууг зурагт харуулсан шиг нийлүүлэн эхлэх байрлалаа авна. Үүний дараа өмнөх дасгал шиг хойноос урагш, урдаас хойш хуруугаа ээлжлэн, эрхий хуруун дээрээ дарна. Таны нэг гарын хуруу долоовор, дунд, ядам, чигчий гэсэн дарааллаар харин нөгөө гар тань чигчий, ядам, дунд, долоовор гэсэн дарааллаар хийнэ гэсэн үг юм. Мөн л 3-5 удаа хийнэ. 

(Зөв хийж буй эсэхээ доорх видеоноос шалгаарай)

Хоёрдугаар дасгал

3 Гуравдугаар дасгал

Энэ дасгалд та хоёр гарынхаа эрхий болон долоовор хурууг гозойлгож, хооронд нь ээлжлэн нийлүүлэх хэрэгтэй. Зүүн гарын долоовор хурууг баруун гарын эрхий хуруутай, зүүн гарын эрхий хурууг баруун гарын долоовор хуруутай ээлжлэн солбин нийлүүлж энэ дасгалыг хийнэ.  

(Зөв хийж буй эсэхээ доорх видеоноос шалгаарай)

Гуравдугаар дасгал

4 Дөрөвдүгээр дасгал

Энэ дасгал 3 дугаар дасгалтай төстэй боловч илүү хэцүү. Та эхлээд баруун гарын долоовор болон эрхий хуруугаа гозойлгож, зүүн гарынхаа бүх хурууг дамжуулан сөөлжлүүлэн явах хаэрэгтэй. Дараа нь зүүн гараараа мөн адилхан хийх хэрэгтэй. 

(Зөв хийж буй эсэхээ доорх видеоноос шалгаарай)

Дөрөвдүгээр дасгал

5 Илүү энгийн дасгал

2 ширхэг урт саваа сонгож аваад эхлээд баруун гарынхаа алган дээр тэнцвэрийг нь олж дээш нь босоо байрлалтай байлгахыг хичээгээрэй. Үүнийхээ дараа саваагаа долоовор хурууны үзүүр дээр байрлуулж, тэнцвэрийг нь олоорой. Үүнийг сайн хийж чаддаг болсныхоо дараа хоёр гартаа зэрэг хийж туршаарай. Энэ дасгал нь анхаарал төвлөрөлт болон тархины үйл ажиллагааг сайжруулах ач холбогдолтой. 

Илүү энгийн дасгал

Дасгалыг хэрхэн зөв хийхийг харуулсан видео

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()