Буурал үсний ургалтыг зогсоох шидэт жор

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Гэвч тэрхүү сайхан үс цагийн эрхээр өнгө төрхөө алдаж, насыг илтгэх гэсэн шиг цайрч эхэлдэг нь үнэн билээ. Хүний үс цайрах шалтгаан нь, үсэнд байдаг "меланин" хэмээх будагч пигмент алга болсноос үүддэг ажээ. Ийн явсаар хүний үс 10-20 жилийн дотор бүрэн бууралтдаг байна. Харин бид энэхүү нийтлэлээрээ үс бууралтахаас хэрхэн сэргийлэх тухай цогц зөвлөгөөг хүргэх болно.

Буурал үсний ургалтыг зогсоох шидэт жор
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

1 Орчин үеийн анагаах ухаан буурал үсийг хэрхэн эмчилдэг вэ?

Үс бууралтах буюу үсэн дэх будагч пигментийн ялгаралт буурахтай дараах аргаар тэмцдэг байна.

  • Цайр, зэсийн бэлдмэл хэрэглэх. Энэ аргыг үсний эрүүл ахуйн мэргэжилтнээс зөвлөж байж хэрэглэдэг.
  • Лазер эмчилгээ. Байгалийн пигментийг сэргээх зорилготой.
  • Хэт авиа.
  • Хүчдэлтэй шилэн электродоор эмчлэх.

Харин бид энэхүү  нийтлэлээрээ гэрийн нөхцөлд үс бууралтахаас хэрхэн сэргийлэх тухай өгүүлэх болно.

Орчин үеийн анагаах ухаан буурал үсийг хэрхэн эмчилдэг вэ?

2 Үс бууралтахын эсрэг иллэг:

Үсийг гэмтээхгүйгээр бууралтах үйл явцыг удаашруулах арга бол иллэг хийх юм.
Массаж №1
Энэхүү иллэг нь үсний өнгийг сэргээх болно. Үсээ дундуур нь хоёр хувааж, 2 гарынхаа өндөгнүүдээр тойрог маягаар, 5 минутын турш илнэ.
Массаж №2
Энэхүү массажийг толгойгоо угаахын өмнө хийгээрэй. Үсээ гартаа багцалж бариад, угаас нь үзүүр хүртэл ороомог маягаар эргүүлнэ. Ороосон үсээ тавьж, сулласныхаа дараа нөгөө тийш нь мөн эргүүлнэ. Энэ дасгалыг нэг удаад 5 минутаар, долоо хоногт 2-3 удаа хийгээрэй.

Үс бууралтахын эсрэг иллэг:

Массаж №3
Энэ удаад та хуйхандаа бус хумсандаа иллэг хийх болно. Учир нь хумсанд үсний ургалт, будагч бодисыг ялгаруулахад нөлөөлдөг мэдрэлийн эсүүд байдаг аж. Тиймээс хумсандаа иллэг хийснээр үсний өнгө сэргэж, бэхжих болно. Үүний тулд та хуруунуудаа нугалж, хагас тойрог хэлбэртэй болгож байгаад, хоёр гарынхаа хумснуудыг хооронд нь үрээрэй. Энэ дасгалыг нэг удаад 5-7 минут, өдөрт 1-2 удаа хийгээрэй. Нэг сарын дараа мэдэгдэхүйц үр дүн гарах болно.

3 Үс бууралтахын эсрэг ардын эмчилгээ:

Хэрвээ та үсээ бууралтахыг хармааргүй байгаа бол эдгээр ардын эмчилгээний аргыг хэрэглээрэй.
Жор №1. Укроп, гоньдны ханд
Орц:
Нунтагласан укропны үндэс- 2 халбага
Гоньдны үр- 2 халбага
Ус- 1 литр
Хэрэглэх арга:
Укропны үндсийг 1 литр усанд хийж, буцалсных нь дараа гоньдны үрээ хийнэ. 3 цаг хандалсны дараа саванд хийж, хөргөгчид хадгалаарай. Уг хандыг 7 хоногт 2-3 удаа үсэндээ түрхэж, 15 минут болгоод угаагаарай.
Жор №2. Нохойн хошуун ханд
Орц:
Ус- 2 литр
Хатаасан нохойн хошуу- тал аяга
Хэрэглэх арга:
Нохойн хошууг усанд хийж, 30 минутын турш зөөлөн гал дээр буцалгана. Дараа нь 5 минутын турш хүчтэй гал дээр буцалгаад авч, шүүгээд, хөргөнө. Үүнийг 7 хоногт 3 удаа хуйхандаа түрхэж, 7 хоногт 1 удаа хагас аягыг ууна.
Жор №3.Нохойн хошуутай маск.
Орц:
Халуун, улаан чинжүү- 6 ширхэг
Архи- 0,5 литр
Хэрэглэх арга:
Халуун чинжүүгээ жижиглэн хэрчиж, архинд хийгээд, 3 долоо хоногийн турш харанхуй, сэрүүн газар байлгана. Үүнийг үсээ угаах бүртээ хуйхандаа түрхэж, 10 минут байлгаад угаагаарай.

Үс бууралтахын эсрэг ардын эмчилгээ:

Жор №4. Сонгино, сармистай маск
Орц:
Сонгино- 1 ш
Өндөгний шар- 1 ш
Сонгино- 1 багц
Хэрэглэх арга:
Сонгино болон сармисыг блендерт хийж, шүүсийг нь шахаад, өндөгний шартай холино. Үүнийг хуйхандаа түрхэж 20 минут болгоод,  шампуниар сайтар угаагаарай.
Жор №5. Халгайн ханд
Орц:
Хатааж, нунтагласан халгай- 5 халбага
Ус- 1 аяга
Цагаан цуу- 1 халбага
Хэрэглэх арга:
Буцалсан усанд халгайг хийж 15 минут зөөлөн гал дээр буцалгана. Хөрснийх нь дараа шүүж аваад, цагаан цууг нэмнэ. Хандыг хуйхандаа түрхэж, хонуулаад, маргааш өглөө нь угаана.
Жор №6. Витаминтай маск
Орц:
Нимбэгний шүүс- 1 халбага
Луувангийн шүүс- 1 халбага
Хэрэглэх арга:
Лууван болон нимбэгний шүүсийг хольж, хуйхандаа түрхээд 30 минутын дараа угаана.

Жор №7. Тосон туулга
Үс арчилгаанд хамгийн сайн бүтээгдэхүүн бол тосон туулга буюу касторын тос билээ.  Тосон туулгыг ашиглан, үс бууралтахаас сэргийлэхийн тулд, үснийхээ хуйханд тосон туулгыг жигд, нимгэн түрхэж, 1 цагийн дараа үсээ угаагаарай. Энэ нь үсний будагч бодис мелатонины ялгаралтыг сайжруулах болно.
Жор №8. Глицерин болон шар дэр (sage)
Орц:
Хатаасан шар дэр- 5 халбага
Глицерин- 20 мл
Ус- 1 литр
Е витамин- 4 дусал
Хэрэглэх арга:
Шар дэрийг усанд хийж, 2 цагийн турш зөөлөн гал дээр буцалгана. Хандыг хөргөснийхөө дараа шүүж аваад, глицерин, Е витамин нэмж, хуйхандаа түрхээд сайтар иллэг хийнэ. 20 минутын дараа үсээ шампуниар угаагаарай. Энэ аргыг 3 долоо хоногийн турш өдөр бүр хэрэглэвэл үр дүнтэй.
Жор №9. Давс, байхуу цайтай маск
Орц:
Иоджуулсан давс-1 халбага
Буржгар байхуу цай- 250 мл
Хэрэглэх арга:
Давс, байхууг халуун цайнд хийж 20 минут хандлаад, хуйхандаа түрхэж иллэг хийгээд, 30 минутын дараа угаана.

Жор №10. Хенна будаг
Орц:
Хенна будаг- 2 халбага
Тараг- 3 халбага
Маалингын үндэс- 1 халбага
Хэрэглэх арга:
Орцуудыг хольж, сайтар хутгаад үсэндээ түрхэж, 3 цагийн дараа угаана.
Жор №11. Интоорын шүүс
Цэвэр интоорын шүүсийг хуйхандаа түрхэж 1 цаг байлгаад, бүлээн усаар угаана.
Жор №12. Хүн орхоодойн ханд
Орц:
Нунтаг хүн орхоодой- 1 халбага
Архи- 0,5 литр
Хэрэглэх арга:
Архинд хүн орхоодойг хийж, 10 хоног хүйтэн, сэрүүн газар хадгална. Уг хандаас өглөө бүр өлөн элгэн дээрээ 1 халбагыг уугаарай.

4 Үс бууралтахаас сэргийлэх:

Үс бууралтахаас сэргийлэхийн тулд дээрх хандыг бэлтгэж, иллэг хийхээс гадна эрүүл хүнс идэж байх хэрэгтэй. Тухайлбал:

•    Бүхэл үрийн талх
•    Овьёос
•    Хушга
•    Халуун чинжүү
•    Өндөг
•    Бяслаг
•    Бобын үр жимс
•    Алим
•    Ногоон цай
•    Цитрусын төрлийн жимс
•    Хулуу, наранцэцгийн үр
•    Сүүн бүтээгдэхүүн
•    Какао
•    Цэвэр жимсний шүүс

Үс бууралтахаас сэргийлэх:

2. В-ийн төрлийн витамин болон зэс, төмөр, манган, цайрыг хангалттай хэмжээгээр хэрэглэж байх хэрэгтэй. Эдгээр нь үсний өнгийг сэргээхэд сайнаар нөлөөлөөд зогсохгүй бие махбодын эрүүл байдлыг хангах болно.
3. Өдөр бүр дор хаяж 30 минутын турш идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж байх.
4. Архи, тамхинаас татгалзах.
5. Срессээс ангид байх.
6. Хүйтэн, сэрүүний улиралд байнга малгай өмсөж байгаарай.
7. Химийн гаралтай үсний будаг хэрэглэх болон халуун сэнс, индүүнээс татгалзаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()