Арьсанд нүхжилт үүсгэдэг 10 буруу зуршил

Нүхжилттэй арьсанд будаг муу шингэж гадаад төрхийг гутаах, орчны бохирдол амархан ордгоос болж батга үүсэх зэрэг олон сөрөг нөлөөтэй. Хүний арьс яг л ургамал шиг нөхөн сэргээгдэж байдаг учир нэгэнт үүссэн нүхжилтийг юунаас шалтгаалсныг нь олж мэдэн, арьсаа эргээд толигор сайхан болгож болдог. Ийнхүү та бүхэн арьсанд нүхжилт үүсгэдэг буруу зуршлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх нийтлэлээс хүлээн авч уншаарай. Танд таалагдана гэж найдаж байна. 

Арьсанд нүхжилт үүсгэдэг 10 буруу зуршил
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Бохир гараар арьсандаа байнга хүрэх

Бид өдөр тутамдаа гараараа бүхий л зүйлд хүрч байдаг учир бидний гар дөнгөж угаасны дараа ч маш хурдан бохирддог. Ийм гараар арьсандаа байнга хүрэх нь арьсны жижиг нүхэнд тэдгээр бактерийг нааж, батга гарах үндэс болдог гэнэ. Жижиг батга даамжирсаар аажмаар арьсан дээрх жижиг нүхнүүд томрон харагдахуйц ил болдог. Тиймээс ямар ч үед нүүрэндээ гараараа хүрч болохгүй шүү. 

Бохир гараар арьсандаа байнга хүрэх

2 Нарны тосоо зөв сонгоорой

Нарны тос нь арьсыг хамгаалах үүргээ гүйцэтгэхдээ, арьсны нүхийг давхар бөглөж орхидог. Тиймээс арьсанд илүү хөнгөн бүтэцтэй, усан суурьтай, хор багатай найрлагатай органик тос сонгож хэрэглээрэй. 

Нарны тосоо зөв сонгоорой

3 Тамхи татах

Хэрэв та анзаарч байсан бол архаг тамхичдын нүүрэн дээр маш том нүхнүүд үүссэн байдаг. Энэ нь тамхин дахь хор нүүрэн дээр наалдах мөн цусаар дамжин арьсанд сөрөг нөлөө үзүүлдгийн том жишээ юм. Та өөрөө тамхи татдаггүй ч, татдаг хүмүүстэй хамт амьдрах эсвэл тамхины утаатай орчинд үргэлж ажиллах зэргээс ийм байдал үүсч болно. Зөвхөн нүхжээд зогсохгүй эрт үрчлээ сууж, унжиж хавдсан, хуурай арьс ч мөн тамхинаас шалтгаалдаг. Тиймээс сайхан арьстай байя гэвэл тамхинаас татгалзаарай. 

Тамхи татах

4 Бохир цагаан хэрэглэл

Сайн унтаж амарсан арьс илүү сайхан болдог нь үнэн ч бохир даавуун дээр унтдаг бол ийм үр дүн хүлээгээд хэрэггүй. Хүн унтах үед нүүрнээс гуужсан арьс, ялгарсан тос зэргээс үүдэн арьс нүхжиж батга гарах нөхцлийг бүрдүүлдэг. Мөн нойтон үстэй унтсанаар, чийгтэй орчин үүсэж дэрэн дээр бактер амархан үржин арьс руу ордог байна. Тиймээс цагаан хэрэглэлээ 7 хоног бүр үнэр оруулагчгүй савангаар угааж, индүүдэн хэрэглэж байхыг зөвлөе. 

Бохир цагаан хэрэглэл

5 Утсаар ярих

Гар утасны дэлгэцэндээ та үргэлж гараар хүрч, үүнийгээ цүнх түрийвч халаас гээд хаа сайгүй хийдгээ мартан нүүрнийхээ арьсанд наалдуулан утсаар ярьдаг. Энэ нь таны нүүрэнд гадаад орчны бохирдлыг шууд наалдуулж нүхжилт үүсэх томоохон шалтгаан болдог. Тиймээс утсаар ярихдаа утасгүй холболттой чихэвч хэрэглэх эсвэл утасныхаа дэлгэцийг зориулалтын шингэнээр цэвэрлэж хэвших хэрэгтэй. 

Утсаар ярих

6 Гуужуулахаа мартаж болохгүй

Хүний арьс ургамал шиг л амьтай байдаг учир өөрийгөө гуужуулж, нөхөн сэргээж байдаг. Та нүүрээ угаахад эдгээр гуужсан арьс нүүрнээс гүйцэд салдаггүй тул 7 хоногт 1 удаа заавал гуужуулж байх хэрэгтэй. Эс бөгөөс үхжсэн арьсны эс нүүрний нүхийг бөглөж, нүхжилт үүсэх бас нэгэн шалтгаан болдог. 

Гуужуулахаа мартаж болохгүй

7 Будагтайгаа унтах

Сунжирсан хүлээн авалт, баяр ёслолын дараа эмэгтэйчүүд маш их ядарснаасаа болоод нүүрний будгаа арилгалгүй унтчихдаг. Үүнээс үүдэн нүүрнээс маш их тос ялгарч орчны бохирдлыг өөртөө наан арьсны нүхийг бөглөж нүхжилт үүсгэх, уруул хагарах, нүдний халдвар авах, батга гарах зэрэг сөрөг  нөлөө илэрдэг. Хэрэв та байнга нүүрээ цэвэрлэлгүй унтдаг бол таны арьс наснаасаа эрт хөгширч, сормуус шингэрэх зэрэг аюул ч бас бий. Тийм учраас ийм үеүүдэд зориулж нүүр цэвэрлэхэд илүү хялбар мецилийн шингэн эсвэл будаг арилгагч нойтон салфетка байнга авч яваарай. 

Будагтайгаа унтах

8 Нүүрний будагтай дасгал хийх

Дасгал хийх үед арьснаас ялгарч буй хөлс нүүрэн дээрх будагтай холилдон арьсыг бөглөн батга гарах, загатнах, нүхжилт ихсэх зэрэг таагүй нөлөөг гаргадаг. Тиймээс дасгал хийхийн өмнө нүүрний арьсаа сайтар цэвэрлэж, чийгшүүлэгч ч түрхэж болохгүй гэнэ. Мөн дасгал хийсний дараа арьсан дээрх хөлсөө заавал угааж байгаарай. 

Нүүрний будагтай дасгал хийх

9 Арьсандаа тохироогүй бүтээгдэхүүн сонгож хэрэглэх

Бид гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо худалдагчийн зөвлөснийг эсвэл адилхан арьстай гэж бодсон хүнтэйгээ ижил бүтээгдэхүүн авах нь элбэг. Гэхдээ энэ нь маш буруу юм. Үнэндээ хүний арьс дотроо маш олон янз байдаг. Эмзэг хуурай, эмзэг холимог, тослог гэх мэт 9 гаруй төрөлд хуваагддаг. Тиймээс мэргэжлийн эмчид хандсаны дараа өөрийн арьсанд тохирсон бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэж заншаарай. Нэмж хэлэхэд спирт агуулсан бүтээгдэхүүнүүд арьсыг эмзэг болгож, хэт хуурайшуулан батга гарах, тууралт гарах нөхцлийг бүрдүүлдэг юм шүү. 

Арьсандаа тохироогүй бүтээгдэхүүн сонгож хэрэглэх

10 Шүршүүрт орохдоо анхаарах зүйлс

Шүршүүрт орохдоо үсний ангижруулагчаа нүүрэндээ хүргэлгүй зайлаарай. Учир нь үүнд агуулагддаг химийн гаралтай бодиснууд нь арьсыг гэмтээж нүхжилт үүсгэдэг. Үүнээс гадна хэт халуун усанд байнга орвол арьс нүхжиж, чийглэг байдлаа алддаг. 

Шүршүүрт орохдоо анхаарах зүйлс

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()