Биеийн энергийг сэргээх Хятад арга

Бидний бие үнэхээр гайхалтай бүтэцтэй. Хүний бие өөрийн гэсэн энерги, эрчим хүч ялгаруулан өөрийгөө анагаах чадвартай байдаг аж. Энэ аргыг эртний Хятадын эмч нар нээж олсон бөгөөд өвдсөн үедээ зөв цэгтээ дарж чадвал, мэдрэлийн системд нөлөөлөн эд эрхтнүүдэд үйлчилж чаддаг гэнэ. Ингээд энэ аргыг та бүхэндээ хэлж өгөхөөр бэлтгэлээ. 

Биеийн энергийг сэргээх Хятад арга
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Аль цэгт дарвал ямар эрхтэнд нөлөөлөх вэ?

Чихний цэгийг зурагт харуулсан шиг 6 хэсэгт хуваан үзэж болно. Эдгээр цэгүүдийг хувцасны хавчаараар зөөлөн  хавчих эсвэл хурууны өндгөө халаан хоёр талаас нь хавчиж барин мэдрэлийн цэгийн төгсгөлүүдэд нөлөөлж болдог гэнэ. 

1 дүгээр цэг буюу чихний дээд хэсэг: Энэ цэг нь нуруу болон мөртэй шууд холбогддог бөгөөд суугаа ажил хийж, бага хөдөлдөг хүмүүс энэ цэг дээрээ өдөр бүр 1 минут дарвал хуян хөөрөх, даралт ихдэх зэргээс сэргийлж болдог. 

2 дугаар цэг буюу чихний дээд сэртэн:  Чихний энэ хэсэгт маш олон дотор эрхтний мэдрэлийн цэгийн төгсгөл байдаг учир танд үүнтэй холбоотой зовиур илэрвэл, энэ хэсгийг 20 секунд орчим хавчаараар хавчаарай. Ингэвэл таны өвдөлт намсаж, бие тань бага зэрэг дээрдэх болно. Гэхдээ өвчнөө намдаасны дараа мэргэжлийн эмчид хандаж зовиурынхаа шалтгааныг олох ёстой гэдгээ мартаж болохгүй шүү. 

3 дугаар цэг буюу чихний дэлбээний гол хэсэг: Чихний энэ хэсэгт биеийн үе мөчний мэдрэлийн төгсгөлүүд байрладаг. Удаан хугацаанд компьютерийн ард суусны дараа энэ цэгт 20-30 секунд дарж хөшсөн үе мөчөө сэргээж болно. Үүнээс гадна гарын алгаа хавсран үрж халаагаад хөлийн үен дээрээ тавьбал сайн нөлөөтэй. 

4 дүгээр цэг буюу чихний гэдэс болон дунд хэсгийн завсарын хэсэг: Энэ хэсэгт дарснаар танд амьсгалахад илүү чөлөөтэй сайхан болно. Үүнээс гадна хоолой өвдсөн үед бүлээн шингэн уусны дараа энэ цэгт дарвал өвчин намддаг. 

5 дугаар цэг буюу чихний гэдэсний дээд талд: Хоол боловсруулах үйл ажиллагаанд шууд нөлөөлж чаддаг. Энэ хэсэгтээ хувцасны хавчаараар 1 минут хавчвал хоол түргэн шингэж, дотор эрхтний өвчин намддаг гэнэ. 

6 дугаар цэг буюу чихний гэдэс: Чихний гэдэс нь зүрх болон тархитай шууд холбогддог. Толгой өвдсөн үед энэ цэг дээр дарж, хурц өвдөлтийг намдааж болно. Байнга энэ цэгт дарснаар эрүүл зүрхтэй байх нэгэн үндэс болдог гэж эртний Хятадын ангаах ухаанд тус тус бичжээ.  

Аль цэгт дарвал ямар эрхтэнд нөлөөлөх вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()