Бидний өвөг дээдсийг төрөхөөс ч өмнө бүтээгдсэн ухаалаг зүйлс

Хорвоо ертөнц яг л оньсого шиг учраас хүмүүс бид бүх зүйлийн тухай мэддэг байх нь боломжгүй зүйл юм. Үүнийг нэг жишээ бол орчин үед бүтээгдсэн гэж боддог зарим зүйлс маань аль хэдэн зуун, хэдэн мянган жилийн өмнө бүтээгдчихсэн байх нь бий. Эртний хүмүүсийг та тийм ч ухаантай байгаагүй гэж бодож байна уу? Тэгвэл та бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулна уу. Бид энэхүү нийтлэлээрээ аль эрт бүтээгдчихсэн байсан, бидний өдгөө хэрэглэдэг зүйлсийн тухай өгүүлэх болно.

Бидний өвөг дээдсийг төрөхөөс ч өмнө бүтээгдсэн ухаалаг зүйлс
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Хиймэл эд эрхтэн болон гоо сайхны хагалгаа

Тэр бүр амжилттай болдоггүй байсан ч эрт дээр үед гоо сайхны хагалгаа хийгддэг байжээ. Хиймэл эрхтний нэгэн жишээ бол эртний Египетийн олдворуудын нэг болох хиймэл хөл юм. Мөн Энэтхэгт НТӨ 800 онд хиймэл хамар хийгдэж байв.

Хиймэл эд эрхтэн болон гоо сайхны хагалгаа

2 Ус зайлуулах суваг, НТӨ 2600 он

Хамгийн эртний ус зайлуулах сувгийн технологи Индус голын эрэг дагуух “Мохенжо-даро” сууринд  бүтээгдсэн бөгөөд энд нийтийн ариун цэврийн өрөө болох бохир усны шугамууд байсан аж. Мөн Вавилон, эртний Хятадын зарим хотууд болон эртний Ромд усны шугам сүлжээний инженерийн ажлууд хийгдэж байсан гэдэг.

Ус зайлуулах суваг, НТӨ 2600 он

3 Баттерей, НТӨ 2500 он

Хамгийн эртний баттерейг “Багдадын баттерей” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь дотроо зэсээр бүрхэгдсэн, шавар ваар юм. Үүнээс үзвэл эртний Вавилончууд цахилгаан гүйдлийн тухай ойлголттой байсан байж болох юм. Гэхдээ зарим судлаачид зэс дотортой савыг зүгээр л юм агуулах зорилготой байсан гэж үздэг аж.

Баттерей, НТӨ 2500 он

4 Гал шидэгч, НТӨ 420 он

Гал шидэгчийн хамгийн анх Пелопоннезийн дайны (Афин, Спартагийн дайн) үеэр хэрэглэж байсан бөгөөд үүнийг “Грекийн гал” гэж нэрлэдэг байв. Энэ нь шатамхай хольц бэлтгэн хийх зориулалттай зэс хоолой юм.

Гал шидэгч, НТӨ 420 он

5 Сэрүүлэгтэй цаг, НТӨ 400 он

Эртний Грекийн философич Платон хамгийн анх “усан цаг” хэмээн нэрлэгддэг, нэг төрлийн сэрүүлэгтэй цагийг хэрэглэж байжээ. Уг цаг нь түүнийг хичээлээ цагтаа эхлэхэд туслан, дуу гаргадаг байв. Усан цагийг үргэлжлүүлэн эртний Ром болон Ойрхи Дорнодод хөгжүүлсэн аж. Харин механик хөдөлгүүртэй, сэрүүлэгтэй цаг анх Хятадад 8-р зуунд бүтээгдсэн бөгөөд 14-р зуунаас Европчууд хэрэглэж эхэлсэн аж.

Сэрүүлэгтэй цаг, НТӨ 400 он

6 Робот, НТӨ 323 он

Хамгийн анхны робот нь одоогийн Египетэд буюу “Фарос” арлын гэрэлт цамхагт (Александрын гэрэлт цамхаг) бүтээгдэж байв. Цаг тутамд уг робот хонхыг цохиж, олон хүнд цаг хэд болж байгааг хэлж өгөх үүрэгтэй байв. Шөнийн цагаар хонхны оронд бүрээн дуу гаргаж, далайчдад замаа олоход нь тусалдаг байжээ. Харин үүний дараа 18-р зууны үед үүнтэй төстэй дуугардаг, “робот”-той цагийг Европт хэрэглэдэг байсан.

Робот, НТӨ 323 он

7 Автомат хаалга, 1-р зуун

Өөрөө онгойгдож, хаагддаг хаалга нь анх эртний Грект бүтээгдэж байв. Энэ хаалга нь уураар ажилладаг бөгөөд, хоолойд байгаа усыг доороос нь гал түлж, халаахад уур гарч, уурнаас гарсан хүчээр хаалгыг онгойлгодог байжээ.

Автомат хаалга, 1-р зуун

8 Автомат машин, 1-р зуун

Орчин үед бид автомат машинаас маш олон зүйлийг худалдан авах боломжтой болсон шүү дээ. Харин НТ 1-р зуунд сүмийн ариун усыг хүртэхийн тулд энэхүү төхөөрөмж рүү зоос хийдэг байв. Төхөөрөмжийн хоолой руу зоос хийхэд, дунд хэсэгт нь даралт очиж, усыг цоргоор гадагшлуулах маягаар ажилладаг. 

Автомат машин, 1-р зуун

9 Туулах замыг хэмжигч, 1-р зуун

Сүйх тэргээр хэр хол явсныг хэмжих төхөөрөмжийг анх 1-р зуунд бүтээж байжээ. Уг төхөөрөмж нь сүйхний дугуйнуудын дээр тоо гүйх маягаар, аялагчийг ямар зам туулсныг харуулдаг байжээ. Мөн энэ үед, үүнтэй төстэй төхөөрөмж Хятадад бүтээгдсэн байна.

Туулах замыг хэмжигч, 1-р зуун

10 Долгион хэмжигч, 132 он

Хятадын Жан Хөн хэмээх хүний бүтээсэн энэхүү төхөөрөмжөөр газар хөдлөлтийг урьдчилан мэддэг байжээ. Уг сав хэлбэртэй зүйл нь 8 нүхтэй, дотроо хүрэл бөмбөгнүүдтэй бөгөөд газрын чичирхийлэл мэдрэгдэхэд лууны амаар хүрэл бөмбөгнүүд гарч ирдэг байжээ.

Долгион хэмжигч, 132 он

11 Компьютер, НТӨ 100 он

Уг төхөөрөмжийн хэлбэр нь өнөөгийн компьютерийн механизмтай төстэй аж. Харин үүгээр эрт үед нар, сарны хөдөлгөөнийг баримжаалах, Олимпийн наадам эхлэх өдрийг тооцдог байсан аж.

Компьютер, НТӨ 100 он

Харин уг зурган дээр байгаа хүний барьсан зүйл нь орчин цагийн зөөврийн компьютертэй төстэй харагдаж байгаа боловч жирийн нэг үнэт эдлэлийн хайрцаг байна.

12 Нарны шил, 10-р зуун

Нарны шил, 10-р зуун

Цасан дээр нарны гэрэл ойж, нүд өвтгөхөөс сэргийлэх зорилготой уг шилийг анх Арктикийн бүсд амьдардаг хүмүүс бүтээжээ. Гэхдээ үүнийг шилээр бус нарийн зорж, бэлтгэсэн зааны соёогоор хийдэг байсан аж.

33
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()