Таныг үзэсгэлэнтэй харагдахад туслах 15 арга

Үдэшлэг, уулзалтад оролцох, болзоонд явах зэрэгт өөрийгөө хангалттай бэлтгэж, гоёж гоодож чадахгүй байна уу? Тэгвэл бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулаарай. Бид танд маш богино хугацаанд  өөрийгөө өөрчлөх, гоо сайхандаа хувьсгал хийх, хялбар аргуудыг танилцуулах болно.

Таныг үзэсгэлэнтэй харагдахад туслах 15 арга
Их ярихыг хүсвэл Smart Talk!
Хаах
Сурталчилгаа

1 Гэрэлтсэн арьстай болгох маск

Арьсаа зөөлөн, гэрэлтсэн болгохын тулд танд ердөө 15 минут л хангалттай. Юуны өмнө та нүүрээ маш сайн угааж, цэвэрлэх хэрэгтэй. Энэхүү маск нь нүүрэн дээрх нүхжилтийг гүн цэвэрлэж, хар батгыг арилгах зорилготой юм.
Хийх арга: 2-3 халбага сүүг аяганд хийж, дээрээс нь 1 халбага желатин нэмж, хутгана. Үүнийгээ богино долгионы зууханд хийж, 30 секунд халаагаад, нүүрэндээ түрхэнэ. 15 минутын дараа маскаа хуулж аваарай.

Гэрэлтсэн арьстай болгох маск

2 Шинэ арьстай болох арга

Дараах маскуудыг хэрэглэсний дараа таны нүүр зөөлөн, булбарай, яг л шинээр төрсөн мэт болох болно.

  • Арьсыг сэргээх. Алимны шүүс, зөгийн балыг ижил хэмжээтэй хольж, нүүрэндээ нимгэн түрхээд 5 минутын дараа угаана.
  • Нүдний доорх хар толбыг арилгах. Төмсийг үрүүлээр үрж, жижиглээд нүднийхээ доод хэсэгт тавьж, 15 минутын дараа угаана.
  • Хуурай арьсанд чийгшил өгөхийн тулд нүүрэндээ ээдмээр маск тавих сайн.
  • Эмзэг арьсанд таргаар маск тавих сайн. Үүний тулд таргийг нүүрэндээ түрхэж, 15 минутын дараа угаана.

Шинэ арьстай болох арга

3 Хэд хэдэн маскийг нэг дор тавих

Хэрвээ та холимог арьстай бол нүүрнийхээ хэсэг бүрт тохирсон маскийг нэг дор тавьж, хэрэглээрэй.

Хэд хэдэн маскийг нэг дор тавих

4 Арьсыг чийгшүүлэх

Нүүрнийхээ арьсыг бүхэл оройн турш чийглэг, өнгөлөг байлгахын тулд дараах аргыг хэрэглээрэй.

  • Хуурай арьсанд. Нүүрэндээ бага зэргийн зөгийн вакс түрхэж, хэсэг хугацааны дараа угаагаад будалтаа хийгээрэй.
  • Тослог арьсанд. Нүүрэндээ цагаан шавар түрхээд, хэсэг хугацааны дараа угаагаад, будалтаа хийнэ.
  • Хэвийн болон холимог арьсанд эрдэстэй тосоор суурь тавьж будаарай.

Арьсыг чийгшүүлэх

5 Хамрын арьсыг цэвэрлэх

Хамран дээрх хар, цагаан толбоноосоо салахыг хүсч байвал энэхүү маскийг тавиарай. Үүнийг бэлтгэхийн тулд зөгийн балыг, синнамонтой хольж, хутгаад, хөвөн ашиглан хамран дээрээ түрхэнэ. 5 минутын дараа маскаа хуулж аваад, угаагаарай.

Хамрын арьсыг цэвэрлэх

6 Нүдэн доорх хөхрөлтийг арилгах

Нүдэн доор хөхрөлтийг будгаар далдлахын тулд шардуу өнгийн тень бага зэрэг түрхэж, дээрээс нь суурь будаг, хуурай энгэсэг түрхээрэй. Мөн нүүрэн дээр гарсан батгыг далдлахын тулд ногоон, цэнхэр өнгөтэй өө дарагчийг ашиглаарай.

Нүдэн доорх хөхрөлтийг арилгах

Мөн нүдэн доорх хөхрөлтийг арилгахын тулд дүрдэг цайгаар 15 минутын турш жин тавьж, дараа нь шингэн өө дарагч ашиглан дараарай.

7 Арьсаа борлуулах

Арьсаа наранд шарах болон борлуулах тос түрхэхээс гадна биеийн тосонд бага зэргийн нунтаг какао хийж холиод, нимгэн түрхээрэй.

Арьсаа борлуулах

8 Уруулыг том харагдуулах арга

Элсэн чихэр, синнамон, оливын тосыг тэнцүү хэмжээтэй хийж, хутгаад, шүдний сойзоор уруул дээрээ түрхэнэ.

Уруулыг том харагдуулах арга

9 Энгэсэг түрхэх

Нүүрээ илүү өө сэвгүй, будаагүй мэт харагдуулахыг хүсч байвал “light mousse” түрхэж, дээрээс нь хуурай энгэсгийг хуурай салфеткаар түрхэж өгөөрэй.

Энгэсэг түрхэх

10 Гэрэл сүүдэр тавих

Гэрэл сүүдрийг нүүрнийхээ хаа сайгүй тавьчихаж болохгүй. Харин хамар, хацар, хөмсөг, уруулын хэсгээ тодотгох зорилготойгоор түрхээрэй.

Гэрэл сүүдэр тавих

11 Хөмсгөө будах

Хөмсөг будах 3 гол дүрэм бол хэт дөрвөлжин болгохгүй, хүрээг нь сайтар тодотгох болон хэтэрхий урт зурж болохгүй.

Хөмсгөө будах

12 Толин будалтыг 10 минутад

Хэрвээ танд хумсандаа маникюр хийлгэх хангалттай хугацаа байхгүй бол толин будалтыг хийгээд үзээрэй.
Хумсаа өнгөгүй будгаар будаад, дээрээс нь нарийн ширхэгтэй саа цацаж, хатаагаарай.

Толин будалтыг 10 минутад

13 БОНУС: Дэгжин үс засалтыг 5 минутад

Энэхүү арга нь хийхэд маш амархан бөгөөд таныг маш ихэмсэг, дэгжин харагдуулах болно.

БОНУС: Дэгжин үс засалтыг 5 минутад

14 Үсээ боох

Үсээ жирийн л нэг аргаар боохоос залхаж байвал энэ аргыг хэрэглээд үзээрэй.

15 Урт үсийг янзлах арга

Урт үсийг хурдан хугацаанд янзлахын тулд үсээ эргүүлж барьж байгаад, халуун индүүгээр индүүдээрэй.

Урт үсийг янзлах арга

23
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()