Сурталчилгаа (15)
Хаах

Хүмүүсийн айдаг хамгийн утгагүй зүйлс

2017-08-31, 13:16
8,664

Амттай, сайхан хоолонд дургүй хүн гэж байгүй биз ээ. Гэхдээ зарим нэг хүмүүс хоолноос айдаг бөгөөд энэ нь нэг төрлийн өвчин болсон байна. Бид энэхүү нийтлэлээрээ хүмүүс ямар хоол, хүнснээс айдаг, хоол хүнсний айдастай холбоотой 10 төрлийн өвчнийг танилцуулах болно.

Хүмүүсийн айдаг хамгийн утгагүй зүйлс

1 Дейфнофобия- Хоолны үеэр хүмүүстэй ярилцах айдас

Оройн хоолны үеэр гэр бүлээрээ ширээ тойрч суугаад, элдвийг ярилцан, хоолоо зооглох үнэхээр сайхан шүү дээ. Гэвч энэ нь зарим хүмүүсийн хувьд “айдас” байдаг байна. Дейфнофобиятай хүмүүс үргэлж ганцаараа сууж байгаад хооллодог ажээ. Ихэвчлэн ганцаардал болон зожигролоос болж энэ өвчнийг тусдаг. Мөн энэ өвчнийг тусахад бага насных нь амьдрал, ойр дотно байдаг хүмүүс нь ихээхэн нөлөөлдөг ажээ. Харин сэтгэцийн эмчилгээ болон сэтгэл зүйн зөвлөгөөний ачаар уг өвчин нь эдгэдэг.

Дейфнофобия- Хоолны үеэр хүмүүстэй ярилцах айдас

2 Энофобия- Дарснаас айх

Тансаг, амтат дарсыг шимж суух дургүй хүн “бараг” л байхгүй биз ээ. Гэхдээ зарим нэг хүмүүсийн хувьд энэ нь хар дарсан зүүд байдаг. Дарс гэдэг зүйл бидний эргэн тойрон, хаа саагүй л байдаг зүйл учраас энофобиягаар өвчилсөн хүмүүст үнэхээр хэцүү байдаг аж. Ялангуяа дэлгүүр хэсэх үедээ дарсны тасгаас холхон явах хэрэгтэй болдог. Зарим тохиолдолд буруу дарс сонгож, үдэшлэг, оройн хоолыг сүйрүүлэх вий гэсэн айдсаас болж энофобия тусдаг гэнэ. Энэ өвчин нь тийм ч сүртэй сонсогдохгүй байгаа ч дарс харах үед маш их айж, амьсгал давчдах, чичрэх шинж тэмдэг илэрдэг байна. Мөн тэд санаандгүй байдлаар дарс уувал бөөлждөг гэнэ.

Энофобия- Дарснаас айх

3 Лаханофобиа- Хүнсний ногооноос айх

Бяцхан хүүхдүүд ихэвчлэн энэ өвчнийг тусдаг. Гэхдээ энэ өвчин нь маш ховор байдаг бөгөөд уг өвчнөөр өвчилсөн гэж боддог хүмүүсийн ихэнх нь зүгээр л хүнсний ногоонуудад маш дургүй байдаг байна. Жинхнээсээ лаханофобия туссан хүмүүс туссан хүмүүсийн хувьд дэлгүүрт орох, хүнсний ногоотой хоол харах зэрэг нь маш хэцүү байдаг аж. Учир нь тэд хүнсний ногоо харангуутаа л маш их айж, амьсгал нь давхцаж, заримдаа бүр ухаан алдаж унадаг. Мөн лаханофобиа туссан хүмүүст тохиолддог хамгийн хэцүү бэрхшээл бол шим тэжээл, витамины дутагдал юм.

Лаханофобиа- Хүнсний ногооноос айх

4 Магеирокофобиа- Хоол хийхээс айх

Хийсэн хоол нь амтгүй болох вий гэхээс бараг хүн болгон л айдаг. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд  энэ нь жинхэнэ хар дарсан зүүд байдаг гэнэ. Магеирокофобиа туссан хүмүүс насан туршдаа гал тогооноос хол амьдардаг. Учир нь тэд хоол хийхийг оролдох үед зүрх нь дэлсэж, айж түгших, заримдаа бүр ухаан алдаж унадаг ажээ. Тиймээс насан туршдаа хоол хийхгүйгээр амьдарч, нэг бол хоолны газар хооллож, эсвэл бэлэн бүтээгдэхүүн авч иддэг.

Магеирокофобиа- Хоол хийхээс айх

5 Арахибутирофобиа- Самрын тос хоолойд гацахаас айх

Арахибутирофобиа нь энэ жагсаалтад орсон хамгийн хачирхалтай бөгөөд шинж тэмдгийг нь илрэхээс сэргийлэхэд хамгийн амархан өвчин юм. Учир нь энэ өвчнийг хөдөлгөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд самрын тос идэхгүй байхад л хангалттай. Арахибутирофобиатай хүмүүс самрын тос идэхэд төдийгүй харахад л дотор нь муухайрч, айж, түгшиж эхэлдэг гэнэ.

Арахибутирофобиа- Самрын тос хоолойд гацахаас айх

6 Шоколатофобия- Шоколаднаас айх айдас

Бүх л амьдралаараа амтат шоколадыг идэхгүйгээр амьдарна гэдэг юутай гунигтай вэ? Харин энэ хувь тавилантай учирч, шоколаднаас айж амьдардаг хүмүүс байдаг гэнэ. Шоколатофобия туссан хүмүүс шоколад харах төдийд л стресстэж, сэтгэл нь хямарч, дотор нь муухайрч эхэлдэг ажээ.

Шоколатофобия- Шоколаднаас айх айдас

7 Орторексия- Цэвэр биш хүнс идэхээс айх

Эрүүл хүнс идэх нь тийм ч муу хэрэг биш л дээ, гэхдээ хэтэрхий их хоол хүнсэндээ анхаарах нь нэг төрлийн өвчин ажээ. Орторексия нь шинж тэмдгийн хувьд анорексиятай адилхан бөгөөд, адилхан юм идэхээс айж, эмээдэг байна. Тиймдээ ч энэ төрлийн хүмүүст идэх хоол барагтай бол олдоггүй тул шим тэжээлийн дутагдалд орж, турж эцэж, дархлаа нь муудан, элдэв өвчинд өртөмтгий болдог гэнэ.

Орторексия- Цэвэр биш хүнс идэхээс айх

8 Ихтофобия- Загаснаас айх

Ихтофобия хэмээх ховор төрлийн айдас буюу өвчтэй хүмүүс амьд загас харах, үнэрлэх, загастай хоол идэх, загасны дүрс харах, загасны тухай сонсох төдийд л айж, түгшдэг гэнэ. Өөрөөр хэлбэл тэд бүх л амьдралынхаа турш хэзээ ч гол, далайн усанд сэлэхгүй, загасны мах идэхгүй амьдардаг аж. Өвчний шинж тэмдэг нь айх, түгших, хөлрөх, ухаан алдах, толгой эргэх зэрэг байна. Тэд бүр загастай кино ч үздэггүй гэнэ.

Ихтофобия- Загаснаас айх

9 Фагофобия- Хоол, эм залгихаас айх

Энэ үнэхээр хачирхалтай сонсогдож байгаа ч фагофобиятай хүмүүс өөрийнхөө шүлсийг залгихаас айснаас болж хоол, эм зажлахдаа түгшүүртэй байдаг гэнэ. Энэ өвчнөөр өвдсөн хүн хоол тэжээлийн дутагдалд орох, өлсөж цангаж үхэх боломжтой тул хамгийн аюултай өвчнүүдийн нэг юм. Фагофобиягаар өвчилсөн хүмүүс хоол идэж, залгих үед нь гэнэт хоолой боогдох, амьсгалж чадахаа болих шинж илэрдэг аж.

Фагофобия- Хоол, эм залгихаас айх

10 Ситофобия- Бүх хоолноос айх

Хоол тэжээл бол хүний амьд явах, эрч хүчээ нөхөх гол эх сурвалж билээ. Гэхдээ үүнээсээ айгаад байвал яаж амьдрах хэрэг вэ? Энэ төрлийн өвчтэй хүмүүс нь хааяа хүчээр л хоол идэх бөгөөд, насан туршдаа өлсгөлөн байдалтай амьдардаг байна. Гэхдээ хоол, хүнснээс айдаг болохоор шим тэжээлийн дутагдалд орж, тураалаас болж нас барах нь элбэг байдаг. Харин сэтгэл зүйч дээр удаан хугацааны турш эмчилгээ хийлгэвэл өвчний шинж тэмдгийг бага багаар арилгах боломжтой аж.

Ситофобия- Бүх хоолноос айх

11
таалагдаж байна

23
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()