Арьс юунаас болж хуурайшдаг вэ?

Бид арьс хуурайшсан үед төрөл бүрийн чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэж, асуудлыг шийдвэрлэх гэж оролддог. Гэвч арьс хуурайших нь зөвхөн чийгшил дутагдсанаас болдоггүй бөгөөд таны мэдэхгүй маш олон шалтгаантай байдаг. Харин та арьс хуурайших болсон шалтгааныг тогтоож, шаардлагатай зөв арга хэмжээг авахгүй бол, хэчнээн үнэтэй чийгшүүлэгч хэрэглэсэн ч арьс тань асуудалтай хэвээр байх болно. Иймд та бүхэндээ арьс хуурайших шалтгаан болон хуурай арьсыг хэрхэн арчлах аргуудыг дуулгахаар бэлтгэлээ. 

Арьс юунаас болж хуурайшдаг вэ?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Энгийн хуурай арьс

Энгийн хуурай арьстай хүмүүс олон байдаг. Энэ нь ихэвчлэн залуу охидуудад тулгарах бөгөөд арьсандаа хангалттай чийгшил өгөөгүйн улмаас хуурайшиж, хагардаг. Мэдээж энэ нь гоо сайхан төрхийг гундааж, будаг шингэхгүй байх нөхцлийг бүрдүүлдэг байна. Хуурай арьс нь маш эмзэг байдаг тул зайлшгүй авах ёстой арга хэмжээ, арчилгаа гэж байдаг. Энгийн хуурай арьс нь нэг ёсондоо таны буруу арчилгаа, хангалттай чийгшил өгөхгүй байгаагаас үүдэлтэй юм. 

Энгийн хуурай арьс

2 Хэвийн бус хуурай арьс

Хуурай арьсыг угааж цэвэрлэсний дараа нүд, ам болон дух хэсгийн арьс таталддаг. Харин үүний улмаас арьсанд үрчлээс үүсч, гундаж эхэлдэг байна. Ялангуяа зун болон өвлийн улиралд илүүтэй хуурайшиж, арьсан дээр улаан толбо үүсэх нь бий. Хэвийн бус, хэт хуурайшилттай арьсанд энгийн чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэж, хэвийн байдалд оруулах боломжгүй. Тиймээс мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, багагүй хугацаа, хөрөнгө мөнгийг зарцуулсны үндсэн дээр арьсаа эмчилж чадах юм. 

Хэвийн бус хуурай арьс

3 Шингэний дутагдал

Биед шингэн дутагдсаны хамгийн энгийн шинж тэмдэг бол арьс хуурайших юм. Шингэний дутагдал нь арьсыг гэмтээж, хуурайшуулах төдийгүй өнгийг өөрчилж, гундаадаг. Иймд та хангалттай хэмжээний ус ууж, арьсаа сэргээн, гэрэлтүүлж болно. 

Шингэний дутагдал

4 Архаг хордлого

Хордлого нь хоёр төрөл байдаг. Цочмог хордлого нь амаар дамжин халдварлах бол, архаг хордлого нь амьсгалын зам болон арьсанд хүрэх явцад халдварладаг байна. Дээрх хоёр хордлогын үед арьс их хэмжээгээр гэмтэж, хуурайших төдийгүй үрчлээс үүсч, хагардаг аж. 

Архаг хордлого

5 Витамины дутагдал

Витамин А нь маш хүчтэй антиоксидант бөгөөд эрүүл, чийглэг арьстай байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Витамин В3 нь арьс, үс болон мэдрэлийн системийг эрүүл байлгахад онцгой нөлөө үзүүлдэг аж. Харин энэхүү хоёр витамин биед дутагдсанаар арьс хуурайшиж, үс гэмтэж эхэлдэг бөгөөд хоол боловсруулах систем ч давхар мууддаг байна. Иймд та В3 витаминаар баялаг туна загас, салмон загас, тахиан мах, гахайн мах, элэг, мөөг болон наранцэцгийн үр, А витаминаар баялаг лууван, хулуу, улаан лооль, тарвас, брокли, папаяа, тоор, улаан чинжүү, бууцай, өндөг, элэг, сүү зэргийг түлхүү идэж хэрэглээрэй. 

Витамины дутагдал

6 Метаболик эмгэг

Ихэнх ферментүүд нь биеийн метаболизын урвалыг хадгалахын тулд хосоороо ажилладаг. Метаболик урвал нь бидний бие махбодийг тогтворжуулж, тогтвортой байдлыг хангахад оршино. Хэрвээ ферментүүд эсвэл дааврын тэнцвэргүй байдал үүсвэл метаболизын эмгэгүүд үүсдэг тул бие махбодын хувьд өөрийгөө зөв зохицуулж чадахгүйд хүрнэ. Үүнээс болж арьс хуурайшин загатнаж, хүндхэн байдал үүсдэг байна. 

Метаболик эмгэг

7 Чихрийн шижин

Чихрийн шижинтэй хүмүүсийн хамаг бие загатнаж, халуу оргиж эхэлдэг. Хэрэв та чихрийн шижинтэй бол, арьс тань хуурай байх нь гарцаагүй. Тиймээс арьсаа хэвийн болгох гэж төрөл бүрийн бүтээгдэхүүн хэрэглэхийн оронд хамгийн түрүүнд чихрийн шижин өвчнөө эмчлэхийг зөвлөж байна. 

Чихрийн шижин

8 Харшил

Төрөл бүрийн зүйлсээс харшил өгч, арьсаар нь тууралт гардаг хүмүүс гэж байдаг. Ханиалгаж найтаахаас гадна дархлаа суларч, арьс хуурайших бөгөөд тууралт гарч, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Арьс хуурайших гол шалтгаануудын нэг нь харшил байдаг тул алхам тутамдаа болгоомжтой байж, эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. 

Харшил

9 Гипотиреоз

Хүний биед олон булчирхай байдаг. Тэр дундаас бамбай булчирхай нь дааврыг үйлдвэрлэж, бодисын солилцоог хянахын зэрэгцээ энергийг зохицуулдаг билээ. Харин бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдаж, ялгаруулах дааврын хэмжээ хэт багасах үед "гипотиреоз" илэрдэг. Ингэснээр ядаргаанд орох, стрессдэх, ой санамж алдагдах, ханиалгах, үс унах болон арьс хуурайших зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Гипотиреоз

10 Хэт халууцах

Хэт халууцах, наранд удаан алхах, халуун газар удаан байх зэргээс болж, арьс хуурайшиж, гэмтэх нь бий. Үүний улмаас арьс хуурайшин, хагарч, толбо үүсэх төдийгүй өнгө нь хувирч, цэнхэр туяа сууна. Энэ нөхцөлд та яаралтай мэргэжлийн хүнд хандаж, арьсандаа тохирох эмчилгээг заалгаж, хэрэглээрэй. 

Хэт халууцах

11 "Сжогрен"-ний хам шинж

"Сжогрен"-ний хам шинж нь нулимсны суваг, шүлсний булчирхай гэмтэж нүд, ам хэт хуурайших өвчин бөгөөд насан туршид үргэлжилдэг. Энэ хам шинж нь шингэний эдүүд өөрийн дархлааг устган, үрэвсэж гэмтээдэг дархлаа сулрах өвчин юм. Одоохондоо шалтгаан нь тодорхойгүй ч гэсэн удамшдаг гэсэн таамаглал байдаг. Гол шинжүүд нь ихэнхдээ хэдэн жил дамжин илрэх бөгөөд нүд хуурайшиж улайн өөрчлөгдөх, арьс хуурайшиж, халуун оргин загатнах шинж илэрч ам байнга хатна. 

"Сжогрен"-ний хам шинж

12 Загасны хайрст үрэвсэл

Үхэжсэн арьсыг гуужуулахгүй байснаас үүдэж, арьс үрэвсэж, хатуурдаг байна. Үүнээс болж арьс хэт их хуурайшиж, толбо үүсэх нь бий. Цаашлаад арьс яг л загасны хайрс шиг болж гэмтэх бөгөөд энэхүү үрэвслийг "загасны хайрст үрэвсэл" гэж нэрлэдэг. Яаралтай арга хэмжээ авч арьсаа арчлахгүй бол, энэ нь улам бүр даамжирч, биеийг арьсыг бүхэлд нь гэмтээж, нүүрний арьсыг хүртэл загасны хайрс шиг болгож өөрчилдөг. 

Загасны хайрст үрэвсэл

13 Шамбарам

Шамбарам гэдэг нь шулуун гэдэсний хураагуур судас гол төлөв анус орчимд зангилаатан өргөсөх өвчин юм. Энэ өвчний тархалтын талаар баттай статистик мэдээ байдаггүй ч зарим эх сурвалжид, насанд хүрсэн хүн амын 86 хүртэлх хувь нь шамбарамтай гэдэг. Харин ярианы хэллэгээр хүмүүс уг өвчнийг цагаан мах, цагаан мах гарах хэмээн ярьдаг. “Шамбарам” гэдэг ерөнхий нэрийн дор зөвхөн шамбарамын зангилаа төдийгүй, анусны амсар орчмын цууралт,  шулуун гэдэсний цоорхой ч хамруулан үзэх нь бий. Шамбарамын зангилаа нь гадна ба дотор байрлалтай байж болно. Өвчин эрэгтэй ба эмэгтэй хүмүүст адилхан тохиолддог. Харин энэхүү өвчний үед арьс хуурайшиж, гэмтэх бөгөөд ихээр гэмтдэг байна. 

Шамбарам

Хэрэв танд эдгээр өвчин, шинж тэмдгүүд илэрсэн бол доорх эмч нарт хандаарай.

1. Арьс судлалын эмч

Арьс судлалын эмч нь арьс, үс, хумсны үрэвсэл, хуурайшлыг оношилж, тохирох эм, зааварчилгааг танд зөвлөж чадна. 

2. Косметологич

Таны гоо сайханд анхаарал хандуулж, арьс, үс, хумсыг тань эмчилж, үзэсгэлэнтэй харагдахад туслана. 

3. Харшлын эмч

Харшлын эмч нь харшлын болон бусад халдварын өвчинг оношлох, эмчлэхэд мэргэшсэн эмч юм. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()