Бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг зүйлс

Бидний өдөр тутмын амьдралдаа хамгийн түгээмэл хэрэглэдэг зарим зүйлс эрүүл мэндэд муу нөлөө үзүүлдэг гэнэ. Зарим тохиолдолд эдгээрийг хийдэг материал нь нэг удаад хэрэглэх зориулалттай боловч олон удаа хэрэглэснээс эсвэл хэт халааснаас хортой бодис ялгаруулж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэнэ. Хүмүүсийн түгээмэл хэрэглэгдэг гэр ахуйн хамгийн хортой 5 эд зүйлсийн тухай мэдээллийг хүргэе. 

Бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг зүйлс
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Хуванцар сав

Энгийн хуванцар хүний биед хоргүй. Харин хуванцрыг угаах, халаах, өөх тос болон хоолны хүчилтэй урвалд орох үед ялгардаг бодис нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэнэ. Тиймээс хуванцар сав болон аяга тавгийг 5-аас илүү сар хэрэглээд хэрэггүй. Мөн богино долгионы зууханд хоол халаахдаа хуванцар саванд хийж болохгүй шүү. 

Хуванцар сав

2 Резинэн гэрийн шаахай

Ийм шаахай нь хөлд эвтэйхэн мөн үнэ хямд байдаг учир хүн бүр л өмсөж байдаг. Гэвч энэ нь хөлийн хэлбэрийг үзэмжгүй болгох, эвэр ургуулах, шөрмөсний элдэв өвчлөлд хүргэдэг болохыг мэргэжлийн хүмүүс тогтоожээ. Мөн зөв хэлбэртэй гуталны ул, дунд хэсгээрээ бага зэрэг нумарсан байх ёстой боловч ийм шаахайны ул нь хавтгай байдаг учир хөлийн зөв хэлбэрийг алдагдуулдаг байна. 

Резинэн гэрийн шаахай

3 Сормуусны будаг

Сормуусны будаг худалдан авахдаа найрлагыг нь сайн шалгаарай. Тодорхойлбол: Парабенс, хөнгөн цагааны нунтаг, пропилений гликол болон ретинолийн ацетат зэрэг нь нүдний салст бүрхэвчийг гэмтээдэг учир ийм найрлагатайг сонгож болохгүй. Мөн өөр хүний сормуусны будгийг ашиглах нь бактерийн халдвар авах эрсдлийг нэмэгдүүлдэг.

Сормуусны будаг

4 Түлэгддэг хайруулын таваг

"Политетрафлюэтэтилен" хэмээх бодисыг хайруулын таваг болон тогооны дотор ширмийг бүрэхэд хэрэглэдэг. Энэ бодис нь энгийн үедээ хүний биед сөрөг нөлөөгүй ч температур 230 градусаас дээш халсан эсвэл гадаргуу нь гэмтэлтэй үед хортой дэгдэмхий бодисыг өөрөөсөө ялгаруулдаг гэнэ. Данийн судлаачид хүний цусанд эдгээр бодисууд нь хавдар үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг болохыг илрүүлжээ.

Түлэгддэг хайруулын таваг

5 Бактерийн эсрэг саван

Бактерийн эсрэг саванд ариутгах чанартай болгохын тулд "триклинг" хэмээх бодисноос дээд тал нь 0.1-0.3% -ийг л нэмэхийг зөвшөөрдөг. Энэ бодис нь гарыг нянгаас ариутгадаг ч дархлаа сулруулах, антибиотикийг эсэргүүцэх нөлөөтэй гэнэ. Тиймээс хүнд өвчний үед триклинг заагдсан хэмжээсэн ихээр агуулсан саванг хэрэглээд хэрэггүй. Үүнээс гадна ийм саванг үргэлж хэрэглэх нь дааврын тэнцвэрийг алдагдуулж, булчингийн үйл ажиллагааг гажуудуулдаг гэнэ.

Бактерийн эсрэг саван

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()