Алга болсон хүүхдүүдийн сэтгэл сэртхийлгэм түүхүүд

Амьдын хагацал үзэж, алаг үрээ хаана, ямар байдалтай байгааг ч мэдэж чадахгүй байх шиг там гэж хаана ч үгүй. Эцэг эх болж, эргэх орчлонд үрсээ харан баяр баяслыг мэдэрч байсан тэд хэдхэн цаг хүүхдээ хараа хяналтгүй  орхисноос болж, аймшигтай сэтгэлийн шаналал, айдсыг мэдрэх явдал ихэссээр байна. Сүүлийн жилүүдэд хүүхэд алга болох хэрэг ихэсч байгаа төдийгүй энэ нь эцэг эхчүүдийн хараа хяналтгүй байдалтай холбогддог. Тэгвэл бид та бүхэндээ сэрэмжлүүлэг болгох үүднээс алга болсон хүүхдүүдийн аймшигт түүхийг өгүүлж, сонор сэрэмжтэй байхыг хүсье. 

Алга болсон хүүхдүүдийн сэтгэл сэртхийлгэм түүхүүд
Финланд руу шидэт аялалд явах уу?
Хаах
Сурталчилгаа

1 Трисиа Келлетт (Tricia Kellett)

Трисиа Келлетт нь Чикаго хотод ээж болон хойд аавынхаа хамтаар амьдардаг байв. Харин 1982 онд аймшигт хэрэг гарч, найзуудтайгаа тоглохоор явсан Трисиа ор сураггүй алга болсон байна. Гэрчүүдийн мэдэгдэж байгаагаар, охиныг үл таних эр машиндаа суулгаж авч явсан гэх боловч, ямар нэгэн ул мөр олдоогүй бөгөөд цагдаагийн ажилчид тууштай хайж байсан боловч бяцхан охиныг олж чадаагүй билээ. 

Трисиа Келлетт (Tricia Kellett)

2 Лионы эгч дүүс

12 настай Шелиа (Shelia) болон 10 настай Катерин (Katherine) нар нь 1975 оны 3-р сарын 25-ны өдөр Вашингтон Ди.Си хотын нэгэн дэлгүүрт хоол идэж яваад алга болжээ. Тэдний ойролцоо байсан нэгэн гэрч охидыг үл таних эр аманд нь тууз нааж, хулгайлж явахыг харсан байна. Охидын тухай зурагт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж, эрэн сурвалжилсан боловч хаанаас ч олж чадаагүй юм. Тус хэргийн тухай үнэн худал нь үл мэдэгдэх маш олон зүйлс яригдаж байсан бөгөөд тухайн үедээ шуугиан тарьж, хүмүүсийг айлгаж байсан билээ. Харамсалтай нь хөөрхий охидыг өнөөг хүртэл олоогүй төдийгүй үхсэн амьдыг нь ч мэдэж чадаагүй аж. 

Лионы эгч дүүс

3 Морган Ник (Morgan Nick)

1995 онд 6 настай Морган, ээж Колины хамтаар Арканзас мужийн Алма хотод болох бэйсболлын тэмцээн үзэхээр явжээ. 10:30 минутанд бяцхан Морган ээжээсээ зөвшөөрөл авч, найзуудтайгаа хамт гэрэлт цох харахаар явсан байна. Удалгүй Колин охиноо хайж очиход, тэр байгаагүй бөгөөд найзууд нь Морганыг танихгүй эрийн машинд суугаад явсан болохыг хэлжээ. Бүсгүй яарч сандран цагдаа дуудаж, хэргийг мөрдүүлсэн хэдий ч бяцхан сахиусан тэнгэрээ олж чадаагүй юм. Амьдын хагацал үзэж, охиноосоо салсан ээж "Morgan Nick" сан байгуулж, хүүхдээ алдсан эцэг эхчүүдэд тусламжийн гараа сунгах болсон билээ. 

Морган Ник (Morgan Nick)

4 Жонэль Мэтьюз (Jonelle Mathews )

12 настай Жонэль нь өргөж авсан аав ээжийнхээ хамтаар Колорадо мужид амьдардаг байжээ. 1984 оны 12-р сарын 20-ны 20 цаг 15 минутанд тэрээр гэртээ хүргүүлэн ирж, ганцаараа үлдсэн байна. Харин түүний аав ээж 20 цаг 30 минутанд  Жонэль руу залгаж зүгээр эсэхийг нь асуугаад, 21 цаг 30 минутанд гэртээ иржээ. Охины аав ээжийг гэрт ирэхэд гараашийн хаалга онгорхой байсан бөгөөд Жонэль алга болсон байв. Тэд цагдаад мэдэгдэж, энэхүү хэргийн гол сэжигтэнг охины төрсөн ээж хэмээн сэжиглэж байсан боловч, ямар нэгэн ул мөр олж чадаагүй төдийгүй охиноо ч ахин хараагүй юм. 

Жонэль Мэтьюз (Jonelle Mathews )

5 Мэри Лозано (Mary Lozano )

Хоёр ахынхаа хамт нэг өрөөнд унтаж байсан 4 настай Мэри Лозано өглөө гэхэд алга болсон байв. Охины аав ээж юу ч мэдээгүй бөгөөд өглөө нь охиноо хайж, цагдаад мэдэгдэж, хэрэг үүсгэсэн байна. Тус хэргийн цор ганц гэрч болох хөрш залуу нь шөнө 3 цагт гэртээ ирэхэд нэгэн үл таних залуу хохирогчийн гэрийн гадна зогсож байсан гэнэ. Харамсалтай нь цагдаагийн энэхүү хэрэг дээр олон жил ажилласан боловч охиныг өнөө хэр нь олоогүй л байгаа юм. Тэд охины одоогийн харагдаж болох төрхийг нийлүүлэн зураг гаргаж, өнөө хэр нь хайсаар байна. 

Мэри Лозано (Mary Lozano )

6 Кайрон Хорман (Kyron Horman)

10 настай Кайрон Хорман 2010 оны 6-р сард ор сураггүй алга болжээ. Хүү сургууль дээрээ шинжлэх ухааны итгэлд оролцоод, дараагийн хичээл рүүгээ явах замдаа гэнэт алга болсон байна. Түүний хойд ээж болох Терри хүүгийнхээ хэргийн тухай цагдаад анх мэдэгдсэн бөгөөд үл тоосон байдалтай байж, мөрлөгт төдийлөн ач холбогдол өгөөгүй гэдэг. Цагдаа нар хойд ээжийг нь сэжиглэж байсан боловч, нотлох баримт олж чадалгүй, хэргийг орхиход хүрчээ. 

Кайрон Хорман (Kyron Horman)

7 Майкл Жой Гарчт (Michaela Joy Garecht)

1988 онд 9 настай Майкл хүнсний дэлгүүрийн урдаас алга болжээ. Охин өглөөний 10 цагт дэлгүүр орж, гадаа нь скүтэрээ орхисон байсан бөгөөд гэртээ харихдаа скүтэрээ мартсан байна. Тэрээр буцаж дэлгүүрт очиход скүтэр нь байгаагүй төдийгүй нэгэн эр түүнийг барьж аван, хулгайлжээ. Энэ бүхнийг харсан охины найз цагдаа дуудсан боловч хэтэрхий хожимдож, хэрэгтэнг барьж чадаагүй төдийгүй охиныг ч олж чадаагүй байна. 

Майкл Жой Гарчт (Michaela Joy Garecht)

8 Хүүхдүүд авч явсан сургуулийн автобус

1975 онд 5-14 насны 26 хүүхэд авч явсан сургуулийн автобус алга болж, тухайн үедээ олон нийтийг цочроож байв. 16 цагийн үед сургуулийн автобусыг хэсэг бүлэг этгээд барьцаалж, хүүхдүүд болон жолоочийг агуулахад цоожилсон байна. Харин аз болоход гэмт хэрэгтнүүд төлөвлөгөөгөө дутуу боловсруулсан байсан тул цагдаа нар тэднийг хайж олон хүүхдүүдийг суллажээ. Тэд 16 цагийн турш барьцаалагдаж, харанхуй агуулахад цоожлогдсон байдаг. Гэмт хэрэгтнүүд болох Ричард Шоенфелд, Жэймс Шоенфелд, Федерик Вудс нар бүх насаараа хоригдох ял авсан аж. 

Хүүхдүүд авч явсан сургуулийн автобус

9 Полли Клаас (Polly Klaas )

Полли Клаас 1993 оны 10-р сарын 1-нд дотны найзуудынхаа хамтаар гэртээ хөгжилдөж, хоножээ. Охид Поллигийн өрөөнд унтаж байхад нэгэн залуу хутга барин орж ирэн, тэдний толгой дээр дэр тавьж, 1000 хүртэл тоолохыг тушааж, Поллиг авч явсан байна. 2 сарын дараа гэхэд 4,000 гаруй хүн Поллиг хайх аянд идэвхитэй оролцож, гэмт хэрэгтэнг нь олж чадсан бөгөөд түүнийг байцаахад тэрээр хэргээ хүлээж, охины аминд хүрсэн болохоо мэдэгджээ. 

Полли Клаас (Polly Klaas )

10 Молли Биш (Molly Bish)

Молли нь Варрен хотод амьдардаг байсан төдийгүй усан санд аврагч хийж, мөнгө олдог байв. 2000 оны 6-р сарын 26-ны өглөө ээж нь охиноо ажилд нь хүргэж өгөөд явсан байна. Гэтэл охин гэртээ эргэж хариагүй төдийгүй хэн ч түүнийг хараагүй тул ээж нь цагдаад мэдэгдэж, эрэл хайгуул эхэлжээ. Цагдаа нар охиныг хэдэн жилийн турш хайсан бөгөөд 2003 онд түүний цогцсыг олсон боловч хэрэгтэнг барьж чадаагүй юм. 

Молли Биш (Molly Bish)

11 Элизабет Фрицль (Elizabeth Fritzl)

Австри улсын Амштеттен хотод амьдардаг Элизабет Фрицль нь 18 насандаа хулгайлагджээ. Түүнийг хулгайлсан хүн нь охины аав Жозеф Фрицль юм. Тэрээр эхнэртээ охиноо гэрээсээ зугтсан гэж худал хэлж, нууцаар хорьж, 24 жилийн турш тамлан зовоосон байдаг. Жозеф охиноо хүчирхийлж, 7 хүүхэд гаргасан бөгөөд 3 хүүхдээ гэртээ аваачин, гудамжнаас олсон хэмээн худал хэлж өсгөсөн бол, 1 хүүхэд нь төрөөд удалгүй хорвоог орхиж, үлдсэн 3 хүүхдээ төрсөн ээжтэй нь хамт нууц газраа хорьсон байна. Харин нэг өдөр том охиных нь бие өвдөж, Жозеф яах ч аргагүй байдалд орж, эмнэлэгт аваачихад, эмч нар цусны шинжилгээ авч, олон жилийн өмнө алга болсон Элизабетийн ДНК-тай таарч байсан болохыг цагдаад мэдэгджээ. Цагдаа нар хэргийн сэжүүрийг барьж аван, цааш судалж, Элизабет болон хүүхдүүдийг олж суллажээ. 

Элизабет Фрицль (Elizabeth Fritzl)

12 Анжела Хаммонд (Angela Hammond)

Анжела Хаммонд нь 4 сартай жирэмсэн байхдаа хулгайлагджээ. 1991 онд 20 настай бүсгүй нөхөртэйгээ утсаар ярьж байгаад гэнэт орилж, утсаа тавьсан байна. Залуу сандарч, яаран машиндаа сууж эхнэр рүүгээ очсон боловч, тэр хаана ч байсангүй. Тэрээр цагдаад мэдэгдэж, тухайн үедээ багагүй шуугиан дэгдээж байсан хэдий ч жирэмсэн эхнэрээ олж чадаагүй юм.

Анжела Хаммонд (Angela Hammond)

13 Эми Брэдли (Amy Bradley )

1998 онд 23 онд Эми Брэдли гэр бүлийнхнийхээ хамт "Royal Caribbean" хөлөг онгоцоор аялах эрх хожжээ. Тэд хөлөг онгоцонд сууж, Венесуэл улс руу хөдөлсөн бөгөөд бүсгүй гэрийнхнээсээ салж нэгэн залуутай ихэд дотно бүжиглэж байгаад гэнэт алга болсон байна. Үүрийн 5 цаг болоход аав нь охиноо хайгаад олоогүй тул хөлгийн ахмадад мэдэгдэж, бүх ажилчдыг дайчилж хайсан боловч олж чадаагүй аж. Зарим хүмүүс түүнийг далай руу үсэрсэн гэж үздэг бол, зарим нь хэн нэгэн хулгайлж нуусан гэж итгэдэг байна. 

Эми Брэдли (Amy Bradley )

14 Наташа Кампуш (Natasha Kampusch)

Наташа Кампуш нь 10 настайдаа буюу 1998 онд алга болсон бөгөөд 8 жилийн дараа аюултай хүмүүсийн гараас мултарч, оргож чадсан байдаг. Түүнийг машины гараашинд хорьж байсан төдийгүй үргэлж дарамталж, зоддог байжээ. Охин тамд өнгөрүүлсэн 8 жилийн хугацаандаа ном бичсэн бөгөөд өнөөдөр тэрээр хүмүүст урам зориг хайрлаж, өөрийн үзэл бодлоо хуваалцан, илтгэл тавьдаг аж. 

Наташа Кампуш (Natasha Kampusch)

15 Дороти Жэйн Скотт (Dorothy Jane Scott)

1980 онд Дороти Жэйн Скотт нь алга болохоос өмнө хэдэн сарын турш үл таних залуу залгадаг байжээ. Үл таних эр бүсгүйг байнга сүрдүүлж, түүнийг хэдэн хэсэг болгон хаяна гэхчлэн айлгадаг байв. Харин төд удалгүй 1980 оны 5-р сарын 28-нд бүсгүйг гэрээсээ гарахад машины шилэн дээр нь үхсэн сарнай байсан бөгөөд бүсгүй сарнайг авч хаян ажилдаа явжээ. Түүнийг ажил дээрээ очиход хамтран ажиллагч нь аалзанд хазуулж бэртсэн байсан тул бүсгүй эмнэлэгт хүргэж өгөөд буцах замдаа ор сураггүй алга болжээ. 

Дороти Жэйн Скотт (Dorothy Jane Scott)

4
таалагдаж байна

29
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()