Эцэг эхчүүдийн бидэнд худал хэлдэг зүйлс

Эцэг эхчүүд зарим үед хүүхдээ зөв хүмүүжүүлэх гэж худал хэлдэг. Энэ нь ямар нэгтэй хортой буруу үг биш бөгөөд ихэвчлэн бяцхан үрсээ хайрлаж хамгаалах гэсэн далд санаатай байдаг ажээ. Тэд хүүхдээ ийм аргаар буруу зуршлаас хол байлгаж, эрүүл чийрэг өсөн торниход нь анхаарал тавьдаг ажээ. Ингээд эцэг эхчүүдийн худал хэлдэг зүйлсийн тухай танд хэлж өгье. 

Эцэг эхчүүдийн бидэнд худал хэлдэг зүйлс
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Худлаа хэлбэл чих нь улаан болдог

Хүн даарсан үед цусны урсгал хурдсаж, биеийн дулаан нэмэгдэн, хамгийн нимгэн арьстай судас олонтой хэсэг буюу чих, хацар зэрэг улайдаг гэнэ. Тиймээс худал хэлбэл чих улайдаг гэдэг нь худал үг юм. 

Худлаа хэлбэл чих нь улаан болдог

2 Зурагт ойроос үзвэл хараа муутай болно

Бага насны хүүхдийн анхаарал нэг зүйлд 5-7 минут л төвлөрдөг гэнэ. Тиймээс зурагт үздэг хүүхдийн хараа тийм ч ноцтой мууддаггүй бөгөөд харин удамшлын гаралтай хараа муудалт нөлөөлж болдог ажээ.

Зурагт ойроос үзвэл хараа муутай болно

3 Богино долгионы зуухтай ойрхон зогсвол өвчтэй болно

Орчин үед үйлдвэрлэгдэж байгаа богино долгионы зуух нь хүний биенд хортой бодисыг гадагшлуулдаггүй. Харин үүн дотроо хуванцар саванд хоол халаах, эсвэл хоолыг олон дахин халаасан бол биед муугаар нөлөөлдөг гэнэ. 

Богино долгионы зуухтай ойрхон зогсвол өвчтэй болно

4 Хуруугаа дугаргавал үе мөчний өвчтэй болно

Хуруугаа дугаргах үед хуруны үен завсар дахь хий дуугардаг, үений яснууд биш. Тиймээс энэ нь ямар нэг ноцтой өвчин үүсгэдэггүй.

Хуруугаа дугаргавал үе мөчний өвчтэй болно

5 Хэтэрхий их шоколад идвэл батга гарна

Шоколад нь батга гарахад тийм ч хүчтэй нөлөө үзүүлдэггүй. Тиймээс хэрэв таны нүүрэн дээр батга ихээр гарч байгаа бол хоолоо хорих биш, мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай.

Хэтэрхий их шоколад идвэл батга гарна

6 Бохь залгивал гэдсэнд 7 жил болдог

Хэрэв бохь залгичихвал тэгтлээ сандрах хэрэггүй. Бохь бусад хоол хүнсний адил биед боловсорч гадагшилдаг. Гэхдээ энгийн хоол хүнснээс бага зэрэг удаан гадагшилдаг юм. 

Бохь залгивал гэдсэнд 7 жил болдог

7 Мэлхийнд хүрвэл үү гарна

Хэрэв таны биен дээр үү гарсан бол энэ нь дархлаа муудсан эсвэл гадны вирус биед орсон гэсэн үг. 

Мэлхийнд хүрвэл үү гарна

8 Үсээ ойр ойрхон тайруулвал хурдан ургадаг

Хүний үс өдөрт дунджаар 0,3 мм ургадаг бөгөөд тайруулахтай ямар нэг хамааралгүй. Хэрэв таны үс удаан ургаж байвал энэ нь гормоны өөрчлөлт, витамины дутагдал, улирал зэргээс хамаарсан байж болно.

Үсээ ойр ойрхон тайруулвал хурдан ургадаг

9 Муухай царай гаргавал үүрд ийм царайтай болно

Мэдээж энэ бол худлаа. Гэхдээ хүүхдүүд ингэж тоглох нь хүмүүжилд нь муу гэж үзсэн учир тэднийг болиулах гэж ингэж хэлдэг ажээ. 

Муухай царай гаргавал үүрд ийм царайтай болно

10 Видео тоглоом удаан тогловол зурагт эвдэрдэг

Зурагт удаан ширтэх нь хүүхдийн эрүүл мэндэд муугаас гадна, гадаа гарч агаарт тоглон, олон найзуудтай болгох гэсэндээ эцэг эхчүүд ингэж хэлдэг гэнэ.  

Видео тоглоом удаан тогловол зурагт эвдэрдэг

15
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()