Өөртөө иллэг хийж, хэвлийгээрээ турах хялбар аргууд

Өдгөө эр эм хэмээн ялгалгүй хүн бүхэн хэвлийгээрээ турж, төгс бие галбирыг өөртөө цогцлоохыг хүсдэг болжээ. Гэхдээ та яаж, хэрхэн, түргэн хугацаанд хэвлийгээрээ турах аргыг мэдэх үү? Бидний танд дуулгах арга нь заавал фитнес төв зорих шаардлагагүйгээр гэртээ хийх боломжтой гэдгээрээ онцлогтой. Та ердөө өөртөө хэдхэн минутыг зориулж, хэвлийдээ иллэг хийснээр, богино хугацаанд хүссэн үр дүндээ хүрч чадах юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Өөртөө иллэг хийж, хэвлийгээрээ турах хялбар аргууд
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Хэвлийн өөхийг арилгахад мөрдөх 7 дүрэм

Та өдөрт 20 минут гаргаж, хэвлийдээ иллэг хийж, унжсан гэдэснээсээ салж чадах юм. 

1. Иллэг хийж эхлэхээс өмнө хэвлийгээ бэлтгэж, зөөлхөн илж халаагаарай.

2. Иллэгийг зөөлнөөс эхлүүлж идэвхтэй хөдөлгөөн рүү шилжүүлнэ. Гэдсийг хүчтэй илэх хэрэггүй бөгөөд энэ нь таныг тураахгүй. 

3. Хоол идсэний дараа хэвлийдээ иллэг хийж болохгүй. Та дор хаяж хоол идсэнээс 2 цагийн дараа иллэг хийж болох юм.

4. Иллэг хийх явцад хэвлийн булчингаа чангалах хэрэгтэй.

5. Өдөрт дор хаяж 1 литр ус уугаарай.

6. Иллэгийг спортоор хичээллэхээс өмнө хийнэ. Иллэгийн улмаас өөхний эс хөөдөг, харин идэвхтэй хөдөлгөөний улмаас бодисын солилцоо идэвхжинэ.

7. Иллэгээ долоо хоногт 3 удаа хийгээрэй.

Хэвлийн өөхийг арилгахад мөрдөх 7 дүрэм

2 Хэвлийн иллэг хийх техник

Та өөртөө цаг зав гаргаснаар, арьсаа чангалж, унжсан гэдэснээсээ салж чадна. Энэ нь эдийн засгийн хувьд хэмнэлттэй төдийгүй бодит үр дүнг богино хугацаанд үзүүлнэ. Та иллэгийг гараар хийх нь, сойзоор хийснээс илүү үр дүнд хүрэх болно. 

Нэг курс нь 7-15 удаагийн иллэг болох бөгөөд та тухайн хугацаанд биеэ ажиглаж, тогтмол анхаарч байх хэрэгтэй.  

Иллэг хийхдээ хоёр гараа хэвлий хэсэгтээ байрлуулж, цагийн зүүний дагуу 10 удаа тойрог хэлбэрээр эргүүлнэ. Ийнхүү арьсаа халааснаар, үндсэн хэсэгт шилжих болно.

Одоо харин хэвлийн дээд хэсгээс эхлэн гараараа зөөлөн чимхэж, доошлуулан, үргэлжлүүлнэ. Хэвлийгээ бүхэлд нь чимхэсний дараа гараа зангидаж, хэвлийг дарж үрэх хэрэгтэй. Эцэст нь иллэгийг алгаараа зөөлөн илснээр дуусгана. Энэ нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж, бодисын солилцоог сайжруулдаг байна. 

Хэвлийн иллэг хийх техник

3 Хэвлийд хийх иллэгийн төрөл

1. Шилэн савтай иллэг

Үргэлжлэх хугацаа: 10-15 минут

Энэхүү иллэг нь хэвлийг чангалахаас гадна таны бэлхүүсийг нарийсгах давуу талтай. Эхлээд хэвлий хэсгээ ус болон архины хольцоор арчиж цэвэрлэнэ. Дараа нь целлюлитын эсрэг тос түрхэх хэрэгтэй. Галын тусламжтайгаар шилэн савны агаарыг сорж гэдсэндээ шууд наана (татагдсан арьс 1,5 см-ээс хэтрэх ёсгүй). Шилийг 5 минут зиг заг байдлаар явуулна. Шилийг авсны дараа гэдсэн дээрээ 10 минут алчуур тавьж бэгнэнэ.

Хэвлийд хийх иллэгийн төрөл

2. Усан иллэг

Энэ нь хамгийн энгийн болоод үр дүнтэй иллэг юм. 

Үргэлжлэх хугацаа: 15 минут

Хэрхэн хийх вэ?: Та шүршүүрийг гартаа барьж, асуудалтай хэсэг буюу хэвлий рүүгээ чиглүүлээрэй. Дараа нь тойрог чиглэлээр усны урсгалыг эргүүлж, хэвлийдээ иллэг хийнэ. Иллэг хийх явцдаа та усны температур, даралтыг өөрийн дураар өөрчилж болно. Мөн усны температур голдуу хүйтэн байх ёстойг анхаараарай.

3. Зөгийн балтай иллэг

Үргэлжлэх хугацаа: 20 минут

Хамгийн гол нь та шинэхэн зөгийн бал хэрэглэх ёстой. Эхлээд 1 халбага зөгийн балыг 10 дусал целлилютын эсрэг тостой хольж бэлтгэнэ. Үүнийгээ гарын алгандаа түрхэж, хэвлийгээ сайтар илээрэй. Энэ бүхний дараа бүлээн устай шүршүүрт орно. 

Та эдгээр иллэгүүдээс сонгож тогтмол хэрэглэснээр, 1 сарын дараа гэхэд бодит үр дүнг мэдрэх болно. Мөн эдгээр иллэгүүд нь хэвлийгээр тураахаас гадна толгойн өвдөлт, үе мөчний өвдөлт зэргийг намдааж, бодисын солилцоог давхар сайжруулна. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()