Жингээ барьж буй хүмүүст зориулсан амтат салатны жор

Та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе. Гэр бүлийнхэнтэйгээ ширээ тойрон суугаад амттай, шим тэжээлтэй хоол идэх шиг жаргал гэж хаана байх билээ. Харин та өнөө оройн хоолондоо хачир болгож, бидний танилцуулах салатыг хийгээд үзээрэй. Эдгээр салат нь илчлэг багатай, амин дэмээр баялаг төдийгүй бэлтгэхэд хялбар гэдгээрээ онцлог юм. Ингээд хамтдаа салатныхаа орц, бэлтгэх аргатай хамтдаа танилцъя. 

Жингээ барьж буй хүмүүст зориулсан амтат салатны жор
Аав ээжээ хайрлая!
Хаах
Сурталчилгаа

1 Амттай ногооны салат

Орц:

  • Алим - 1 ширхэг
  • Байцаа - 1 ширхэг дэлбээ
  • Лаазалсан эрдэнэшиш - 100 гр
  • Нимбэгний шүүс - амталгаагаар
  • Давс - амталгаагаар
  • Хар перец - амталгаагаар

Бэлтгэх арга:

Алимаа хальслаад дөрвөлжилж хэрчээрэй. Байцаагаа ч мөн жижиглэн хэрчиж, алим болон эрдэнэшиштэй холино. Үүнийгээ нимбэгний шүүс, давс болон перецээр амталснаар салат бэлэн болох аж. Энэхүү салатыг хоолны дэглэм барьж байгаа бүсгүйчүүд идэхэд тохиромжтой бөгөөд 100 гр нь ердөө 39 ккал тул таныг таргалуулалгүйгээр амин дэмийг өгөх болно. 

Амттай ногооны салат

2 Тахианы махан салат

Орц:

  • Тахианы цээж мах - 250 гр
  • Шош - 500 гр
  • Амтат чинжүү - 1 ширхэг
  • Сонгино - 1 ширхэг
  • Ус - 50 мл
  • Бальзаик уксус (Balsamic vinegar) - 2 цайны халбага
  • Халуун ногоо - амталгаагаар
  • Давс, перец - амталгаагаар 

Бэлтгэх арга:

Эхлээд шошоо давстай усанд хийж, 2 минут чанаарай. Тахианы цээж махаа нарийн хэрчиж, бага зэрэг тосонд шарж болгоно. Сонгино болон чинжүүг урт нарийн хэрчиж, тосондоо хуурах бөгөөд дээр нь чанасан шошоо хийж, 5 минут байлгах хэрэгтэй. Дараа нь хуурч болгосон тахианы махаа ногоон дээрээ нэмж хийн сайтар хутгаарай. Үүнийгээ давс, перец, халуун ногоогоор амтлах бөгөөд бальзамик уксусаа нэмж хутгаснаар, таны амтат салат бэлэн болох юм. Энэхүү салатны 100 гр нь 47 ккал аж. 

Тахианы махан салат

Та сайхан хооллоорой!

3
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()