Сурталчилгаа (15)
Хаах

Гэрийнхээ цэцгийг хэрхэн зөв, сайхан ургуулах вэ?

Ногоон ургамал нь хүчилтөрөгч ялгаруулж, орчны бохирдлыг цэвэрлэдэг учир олон бүсгүйчүүд гэртээ цэцэг тарих дуртай байдаг. Үүнээс гадна гэрийн дотоод засалд өнгө нэмж, сэтгэл санааг ч сайхан болгодог. Харин ургамалд тэжээл дутаж, хатаж шарласан эсвэл цэцэглэхгүй бол эсрэгээрээ гэрийг таагүй харагдуулдаг. Тиймээс гэрийн таримал ургамлаа хэрхэн бордож, сайхан ургуулах 8 аргыг танд хэлж өгье. 

Гэрийнхээ цэцгийг хэрхэн зөв, сайхан ургуулах вэ?

1 Ургамлаа хэзээ бордох вэ?

Гэрийн таримал цэцэг нь агаар, нарны гэрэл багатай, тоос ихтэй орчинд байдаг тул гадна ургамлаас илүүтэй бордоо шаардлагатай байдаг. Гадна хөрсөнд байгаа ургамал нь хөрс болон борооны уснаас хэрэгтэй шим тэжээлээ авдаг бол гэрийн ургамлын ваартай хөрс 2 сар тутамд шим тэжээлээ алддаг ажээ. Тиймээс хэрэгтэй үед нь зөв бордож чадвал сайхан ургаж, хурдан цэцэглэдэг билээ. Хэрэв танай цэцэг:

  • Ургалт нь удааширч, гундвал
  • Ургамлын навч нь цайрч, унаж эхэлвэл
  • Цэцэгний булцуу гарсан ч дэлгэрэхгүй удвал 
  • Навч нь шарлах, элдэв толбо үзэгдэж эхэлвэл

Та ургамлаа бордох цаг нь болжээ гэсэн дохио юм. 

Ургамлаа хэзээ бордох вэ?

2 Хулсны болон чихрийн манжингийн элсэн чихэр:

Эдгээр ургамлаас гаргаж авсан элсэн чихрэнд агуулагдах глюкоз нь нүүрсхүчлийн давхар ислийг агуулдаг. Энэ нь ургамлын сайн тэжээл болж чаддаг гэнэ. Хэрэв гэрт тань зориулалтын бордоо байхгүй бол үүгээр ургамлаа  сэргээж болохыг мэргэжлийн цэцэгчид ч зөвлөдөг. 

Хэрхэн бордох вэ? 

Хагас литр тасалгааны температуртай усанд 1 цайны халбага элсэн чихэр хийж уусгаад, ургамлынхаа хөрсөнд тогтмол усалдаг хэмжээгээрээ хийнэ. Сард 1 удаа ингэж бордоход ургамлын навч сэргэж, илүү ногоон өнгөтэй болдог. 

Хулсны болон чихрийн манжингийн элсэн чихэр:

3 Кофены шаараар бордох:

Кофе болон цайны шааранд байдаг бодисууд нь цэцэгний хөрсөнд тэжээл өгч чаддаг. 

Хэрхэн бордох вэ? 

Кофений шаар болон цайны идээгээ цэцэгнийхээ хөрсөнд хийж  7 хоногийн дараа хамж авна. Цайны шаарны үнэрт ялаа дуртай байдаг тул, шавьжнаас сэргийлэхийн тулд хөрсөө байнга шалгаж байх хэрэгтэй шүү. 

Кофены шаараар бордох:

4 Цитрусын жимсээр бордох:

Цитрусын төрлийн витаминаар баялаг мандарин, жүрж, банана зэрэг жимс нь гэрийн таримал цэцгэнд маш сайн тэжээл өгч чаддаг. 

Хэрхэн бордох вэ? 

Жимсээ хальслаад шилэн савны 1\3-ийг нь жимсний хальсаар дүүргэж, дээрээс нь халуун ус хийж саваа дүүргэнэ. Үүнийгээ 24 цаг хандалсны дараа ургамлаа усална. Холимгоороо 14 хоногт 1 удаа хөрсийг нь услаж хэрэглээрэй. 

Цитрусын жимсээр бордох:

5 Үнсээр бордох арга:

Ургамал сайхан ургахад нэн шаардлагатай төмөр, фосфор, кальци, цайр зэрэг нь модны үнсэнд агуулагддаг. Тиймээс модны үнсээр гадна болон дотор ургамлыг бордвол хортон шавьжнаас сэргийлэхээс гадна, ургамлыг хэрэгтэй тэжээлээр хангаж чаддаг. 

Хэрхэн бордох вэ? 

Цэцэгнийхээ хөрсийг шилжүүлэн суулгахдаа шинэ хөрснийхөө 1\4-д нь үнс хольж хийнэ. Эсвэл 1 литр усанд, 1 хоолны халбага үнс хийж сайтар уусгаад, 7 хоногт 1 удаа цэцгээ услаарай. Ингэвэл ургамалд элдэв шавьж үржихгүйгээс гадна хурдан цэцэглэдэг. 

Үнсээр бордох арга:

6 Исгэгчээр бордох:

Ургамлын хөрсөнд исгэгч хийвэл доторх ашигтай бичил биетүүдийн үйл ажиллагааг дэмжиж, нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээг нэмэгдүүлдэг гэдгийг эрдэмтэд тогтоожээ. 

Хэрхэн бордох вэ? 

1 литр усанд, нэг цайны халбага элсэн чихэр, 10 грамм исгэгч хийж 2 цаг өрөөний темпратурт байлгана. Үүгээрээ 14 хоногт 1 удаа цэцгээ уславал 1 сарын дотор ургамал сэргэж, илүү хурдан томорно. Энэ үедээ навчинд хүргэхээс зайлсхийгээрэй. 

Исгэгчээр бордох:

7 Сонгиноор бордох:

Сонгиныг зөвхөн хоолонд хэрэглэдэг гэж бодох хэрэггүй. Энэ хүнсний ногоо нь витаминаар баялаг тул ургамлын эрүүл, хурдан ургалтанд тустай байдаг гэнэ. 

Хэрхэн бордох вэ? 

2 литр буцалсан халуун усанд 50 грамм сонгины хальс хийж, 10 минут буцалгана. Энэ холимгоо 3 цаг хандалж, хөргөөд таримал цэцгүүдээ өөрийн усалдаг хэмжээгээр тохируулан усална. 

Сонгиноор бордох:

8 Ногооны шөл:

Хүнсний ногоонд маш олон төрлийн амин дэм витаминууд агуулагддагийг та мэдэх байх. Энэ аргыг эрдэмтэд хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа ч, зарим цэцэгчид хөрсөнд тэжээл өгөх хамгийн сайн арга гэж зөвлөдөг ажээ.

 

Ногооны шөл:

9 Аквариумын ус:

Хэрэв та үнэтэй тэжээл, бордоонд мөнгөө үрэхийг хүсэхгүй байгаа бол аквариумын усаар намар болон зуны улиралд цэцгээ услаарай. Ийм усанд маш олон төрлийн бордогч бодис үүссэн байдаг тул хөрсөнд ашигтай тэжээлүүдтйг өгч чаддаг.

Хэрхэн бордох вэ? 

Та ердөө л цэцэг усалдаг усаа, аквариумын усаар солиход хангалттай. 

Аквариумын ус:

10 Хувын хүчил (Суккиний хүчил)

Суккины хүчил гэдэг нь байгалийн хувыг боловсруулах явцад гаргаж авсан тусгай бодис юм. Энэ бодис нь таримал цэцгийн бордоогоор түгээмэл хэрэглэгддэг.

Хэрхэн бордох вэ?

Нэг грамм хувын хүчлийг, таван литр өрөөний температуртай усанд хийж найруулна. Холимгоороо ургамлын хөрс болон, навчыг шүршвэл ургамал түргэн сэргэж өнгө ордог. 

Хувын хүчил (Суккиний хүчил)

147
таалагдаж байна

29
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()