Таныг энэ 7 хоногт юу хүлээж байна вэ? /9.4-9.11/

Шинэ долоо хоногийн эхний өдөр эхлэж байна. Хэрэв та зурхайн ухаанд итгэдэг бол доорх мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Энэ 7 хоногийн эхэн болон сүүлчээр танд од эрхэс юу тохиолдохыг зөгнөснийг хэлж өгөхөөр бэлтгэлээ. 

Таныг энэ 7 хоногт юу хүлээж байна вэ? /9.4-9.11/

1 ХОНЬ - (3/21-4/19)

Энэ 7 хоногт өөрийнхөө айдсуудтай нүүр тулах бололтой. Гэхдээ та огтхон ч айх хэрэггүй бөгөөд айдастайгаа нүүр тулж, даван туулах боломж гарч ирлээ хэмээн хүлээн аваарай. 

7 хоногийн эхээр: Танд хүнд асуудал тулгарна. Энэ үед та тэвчээд дуугүй өнгөрөлгүй ямар нэг хариу үйлдэл хийж, цаашид юу болохыг нь тайвнаар харж, асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй. 

7 хоногийн дундуур: Ямар нэг болзоо, уулзалтын урилга хүлээн авбал заавал очоорой. Танд тулгараад байгаа асуудлыг шийдвэрлэх хүнтэй таарах магадлал маш өндөр байна. Энэ нь таны цаашдын ажилд сайнаар нөлөөлөх болно. 

7 хоногийн сүүлчээр: Энэ өдрүүдэд та өөрийн бодлоо хэн нэгэнтэй хуваалцаж зөвлөгөө авах хэрэгтэй. Сайн найзтайгаа уулзаж сэтгэлээ нээх таатай боломж гарч ирнэ. 

Энэ 7 хоногт сонсох дуу: "Brave" —Sara Bareilles

ХОНЬ - (3/21-4/19)

2 ҮХЭР - (4/20-5/20)

Энэ 7 хоногт та хийсэн ажил, бүтээлийнхээ хариуг хүртэж, магтаал сайшаал сонсон, багахан шагнал хүртэнэ. Өөрийн нэгэн хэвийн амьдралдаа өөрчлөлт хийж, шинэ хувцас худалдаж авах, тансаг ресторанд хооллох зэргээр өөрийгөө урамшуулж, шагнах хэрэгтэй. 

7 хоногийн эхээр: Заяаны ханьтайгаа эсвэл богино хугацааны халуухан янаг амрагийн харьцааг үүсгэх нэгэнтэй танилцана. Түүнтэйгээ бусад хүмүүсээс илүүтэй нийцтэй байх болно. Ухаалаг үг, бодлууд таны сэтгэлийг гийгүүлж, ирээдүйгээ өөдрөгөөр харж эхэлнэ. 

7 хоногийн дундуур: Таны эрч хүч, хичээл зүтгэл тогтвортой үргэлжилж, оюуны чадавхи хамгийн өндөр байх учир шинэ ажил эхлүүлэхэд тохиромжтой. 

7 хоногийн сүүлчээр: Ямар нэг үйл явдал эсвэл хэн нэгний тусламжтай өөрийн дотор нуугдаж байсан шинж чанараа нээх болно. Та энэ өдрүүдэд өөртөө бага зэрэг эрх чөлөө олгох хэрэгтэй.

Энэ 7 хоногт сонсох дуу: "Better When I'm Dancing" —Meghan Trainor

ҮХЭР - (4/20-5/20)

3 ИХЭР - (5/21-6/21)

Үйл явдлууд таны удирдлагаас гарч, давж туулахад хэцүү санагдах ч та эдгээрээс гарах аргыг олж чадна. Энэ 7 хоногт та эргэн тойрны хүмүүсээ чимээгүйхэн ажиглаж хэн нь жинхэнэ найз, хэн нь дайсан болохыг олж мэдэх хэрэгтэй.  

7 хоногийн эхээр: Ажил овоорч, таны бодсоноос ч их дарамт учруулна. Тиймээс бүх анхаарлаа ажилдаа зориулж, төвлөрөхх хэрэгтэйг одод сануулж байна. 

7 хоногийн дундуур: Таны эргэн тойрон дахь бүх зүйл өөрчлөгдөж, хувирсныг та хүчтэй мэдрэх болно. хуучны найз болон хамаатнуудаас тань ирэх хүндхэн асуудалтай нүүр тулгарна. 

7 хоногийн сүүлчээр: Таны эргэн тойрны хүмүүс эсвэл хамт ажилладаг хүн тань танд атаархаж өөдгүй цуурхал гаргаж магадгүй тул сэрэмжтэй байгаарай. 

Энэ 7 хоногт сонсох дуу: Shake It Off —Taylor Swift

ИХЭР - (5/21-6/21)

4 МЭЛХИЙ - (6/22-7/22)

Таны удаан хугацаанд бодож явдаг байсан өөрчлөлтүүд амьдралд тань хэрэгжиж эхлэх өөрчлөлтийн өдрүүд тохионо. Энэ долоо хоногт шинэ ажил эхлүүлэх гэж байгаа бол сайтар судлаарай. Таны аз жаргалтай байдал зарим хүмүүсийг хүчтэй эмзэглүүлэх магадлалтай учир даруу байхыг эрмэлзээрэй. 

7 хоногийн эхээр: Таны эхлүүлсэн өөрчлөлттэй холбоотой, зан араншинд тань өөрчлөлтүүд илэрнэ. Бусад хүмүүс гайхаж байсан ч өөрийн шийдвэрээс буцаж болхгүй гэж зурхайд буужээ. 

7 хоногийн дундуур: Танд хэрэгтэй болон хүссэн зүйлс тань амархан гарт орж ирнэ.  Эрч хүч, амжилтаар дүүрэн өдрүүд өнгөрнө. 

7 хоногийн сүүлчээр: Хамт ажилладаг хүмүүстэйгээ таагүй маргаан үүсгэж, сэтгэл тань таагүй болох магадлалтай тул үгээ цэгнээрэй. 

Энэ 7 хоногт сонсох дуу: Love Myself —Hailee Steinfeld

МЭЛХИЙ - (6/22-7/22)

5 АРСЛАН - (7/23-8/22)

Аугаа зүрх сэтгэлтэй арслангийн ордныхон энэ 7 хоногт бусад өдрүүдээс илүү бусдад хүсэл эрмэлзэлтэй байна. Шинэ мөрөөдөл, хоббитой болж ирээдүйдээ өөрчлөлт хийх эхлэл тавигдана. 

7 хоногийн эхээр: Хүнд асуудал тулгарч, таны ирээдүйд заналхийлэх болно. Гэхдээ бүх зүйл сайхан байх албагүй гэдгийг ойлгож сэтгэлийн тэнхээтэй хандвал, байдал илүү дээрдэх болно. 

7 хоногийн дундуур: Хувийн амьдрал болон ажилдаа зэрэг анхаарал хандуулах шаардлага тулгарна. Тиймээс амьдралынхаа зөв тэнцвэрийг олж, хэрэггүй зүйлсэд зарцуулдаг цагаа багасгаарай. 

7 хоногийн сүүлчээр: Толгойдоо байгаа асуудлуудаа нэг тийш нь цэгцэлж эхний алхамаа хийж эхлэх хэрэгтэйг одод сануулж байна. 

Энэ 7 хоногт сонсох дуу: Irreplaceable —Beyonce

АРСЛАН - (7/23-8/22)

6 ОХИН - (8/23-9/22)

Эргэн тойрны хүмүүстээ анхаарал хандуулж сайхан үг хэлж, тусламж үзүүлэх цаг болжээ. Эдгээр тусламж таниас цаг хугацаа, хичээл зүтгэл шаардах ч харамлаж болохгүй. 

7 хоногийн эхээр: Тантай маш ойр байдаг хэн нэгэн таниас тусламж гуйх болно. Та болж өгвөл түүнд туслах хэрэгтэй. Энэ нь танд маш сайхан дурсамжийг үлдээх учир сэтгэлээ харамгүй зориулаарай. 

7 хоногийн дундуур: Хайр дурлалын харилцаа илүү гүнзгийрч шинэ шатанд очно. 

7 хоногийн сүүлчээр: Таны маш дотны хүнд эсвэл танд өөрт тань мөнгөтэй холбоотой асуудал тулгарна. Үүнийг шийдвэрлэхэд бага зэрэг төвөгтэй байх ч удахгүй их хэмжээний орлого орж ирэх тул санаа зовох хэрэггүй. 

Энэ 7 хоногт сонсох дуу: Just Like Fire —Pink

ОХИН - (8/23-9/22)

7 ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Энэ ордныхон биеэ даасан, шийдвэр гаргах чадвартай уламжлалаа сахих дуртай хүмүүс байдаг билээ. Таны энэ зан чанарууд таныг аврах болно. 

7 хоногийн эхээр: Эхний өдрүүд таны гайхалтай сайхан өнгөрөх бөгөөд санхүүгийн асуудлаа шийдвэрлэж болохуйц их хэмжээний мөнгө орж ирнэ. 

7 хоногийн дундуур: Таны төлөвлөгөөний дагуу өдөр хоногууд үргэлжлэхгүй. Тиймээс энэ 7 хоногийн дундуур шинэ төлөвлөгөө гаргаж, цагаа зөв зохицуулан ажлаа амжуулах хэрэгтэй. 

7 хоногийн сүүлчээр: Маш олон боломжууд ирэх ч, төд удалгүй сарнин алга болох тул удаан бодолгүй хурдан шийдвэр гаргах хэрэгтэй. Дотны найзтайгаа зөвлөж асуудлаа шийдвэрлээрэй. 

Энэ 7 хоногт сонсох дуу: Confident—Demi Lovato

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

8 ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Энэ долоо хоногт асуудлаа шийдвэрлэхэд тань төрөлхийн чадварууд тань туслах болно. Асуудлын гол зангилааг олж, төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэж зурхайд буужээ. 

7 хоногийн эхээр: Хэрэв та хуримтлалгүй бол яг одооноос эхлэн мөнгө хуримтлуулах хэрэгтэй. Энэ долоо хоногт та санхүүгийн хувьд хүнд асуудалд оролгүй тэнцвэртэй байх боловч цаашдын ирээдүйдээ санаа зовох цаг иржээ. 

7 хоногийн дундуур: Төлөвлөөгүй гэнэтийн асуудал гарч ирнэ. Төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж энэ асуудлаа шийдвэрлээрэй. 

7 хоногийн сүүлчээр: Таны гэр бүлийн, ойр дотны хүмүүст таны зөвлөгөө хэрэг болно. Тэдэнд өөрийн туршлагаас хуваалцаж туслаарай. 

Энэ 7 хоногт сонсох дуу: You Can Do Anything —Sia

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

9 НУМ - (11/22-12/21)

Маш олон үнэн, худал нь мэдэгдэхгүй үгс тойрох болно. Та аль нь үнэнийг ялгахын тулд бүх зүйлийг анхааралтай ажиглаж, яарч ямар нэг үйлдэл хийж болохгүй шүү. Хэн нэгэн танд бусдын нууцыг дэлгэвэл түүнд итгээд хэрэггүй болов уу. 

7 хоногийн эхээр: Ямар нэг онцгой үйл явдал эсвэл хэн нэгэн танд том бэлэг өгөхөөр бэлдэж байна. Дурсгалын үнэт зүйл, буцааж өгөх шаардлагагүй мөнгө эсвэл албан тушаал дэвшилт байж болох юм. 

7 хоногийн дундуур: Хооллолтондоо анхаарах хэрэгтэй. Ажилдаа хэт улайрснаас болж буруу хооллон, дотор эрхтэн өвдөх магадлалтай. 

7 хоногийн сүүлчээр: Өөрөөс тань залуу хүн эсвэл хамтран ажиллагч тань ажлын том тус хүргэнэ. Тиймээс тэдний үзэл бодол, саналыг үл тоох хэрэггүй. 

Энэ 7 хоногт сонсох дуу: Young and Beautiful —Lana Del Rey

НУМ - (11/22-12/21)

10 МАТАР - (12/22-1/19)

Та ихэнх цагийг ажил, хичээлдээ зарцуулдаг ч энэ 7 хоногт цагийг зугаатай өнгөрүүлэн, хөгжилтэй байх бололтой.

7 хоногийн эхээр: Таныг энгийн амьдралаас тань түр холдуулах аялал эсвэл зугаалгын санал ирнэ. Үүнийг заавал хүлээж аваарай. Таны амьдралд таатай өөрчлөлтийг авчрах болно. 

7 хоногийн дундуур: Таньд тусламж хэрэг болно. Энэ үед таны итгэж найдаж явдаг хүмүүс биш харин таны хамгийн их шүүмжилдэг хүмүүс танд тус хүргэнэ. 

7 хоногийн сүүлчээр: Танд ашиг орлого оруулах томоохон төсөл, ажил хэргийн санал ирнэ. Энэ нь ирээдүйг өөрчлөх хүчтэй тул заавал зөвшөөрөөрэй. 

Энэ 7 хоногт сонсох дуу: Focus  — Ariana Grande

МАТАР - (12/22-1/19)

11 БУМБА - (1/20-2/18)

Таны хамгийн их сэрэмжилж явдаг зүйлс, таны өөдөөс ирж яваа гэнэ. Гэхдээ эдгээрийг та өөрийн хүчээр хангалттай даван туулж айдсынхаа ард гарах, адал явдалтай 7 хоног өнгөрнө. 

7 хоногийн эхээр: Уулзаагүй удсан хүмүүс, найзууд тань амьдралд тань эргэн ирж, өнгөрснийг эргэн дурсах болно. Амьдралдаа үлдээх эсэх нь таны шийдвэрээс шалтгаална. 

7 хоногийн дундуур: Таны урмыг хугалах үйл явдал болно. Үүний дараа та амьдралыг өөрөөр харж эхлэх бөгөөд бага зэрэг эргэлзсэн өдрүүдийг өнгөрүүлнэ. 

7 хоногийн сүүлчээр: Төлөвлөөгүй зардлуудаас болж бага зэрэг санхүүгийн асуудал тулгарна. Гэхдээ удахгүй энэ байдал сэргэх тул хэтэрхий санаа зовох хэрэггүй. 

Энэ 7 хоногт сонсох дуу: Rise —Katy Perry

БУМБА - (1/20-2/18)

12 ЗАГАС - (2/19-3/20)

Маш их сэтгэлийн хөдлөлийг хүлээн авахад бэлдээрэй. 

7 хоногийн эхээр: Энэ долоо хоногийн эхээр шинэ танилуудтай болох бөгөөд тэдгээр нь тантай ижил бодож сэтгэдэг, санаа нэгтэй хүмүүс байх магадлал маш өндөр байна. Тэдгээрийн дундаас та насныхаа ханийг эсвэл дотны найзаа олж магадгүй. 

7 хоногийн дундуур: Шинэ өөрчлөлтүүд танд шинэ хобби, цагийг зугаатай өнгөрөөх зүйлсийг авчирч, амьдралд тань шинэ өнгө нэмнэ. 

7 хоногийн сүүлчээр: Энэ өдрүүдэд та маш сэтгэл хангалуун, өөртөө итгэлтэй байх бөгөөд энэ нь таны эргэн тойронд таатай уур амьсгалыг мэдрүүлж стресснээс хол байлгах болно. 

Энэ 7 хоногт сонсох дуу:  Lights — Ellie Goulding

ЗАГАС - (2/19-3/20)

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()