Үсээ ямар үед засуулвал, эрүүл торгомсог болох вэ?

Намирсан, урт үстэй болох нь эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл билээ. Харин тэрхүү мөрөөдөлдөө хүрэхийн тулд үсээ тогтмол тайрч байх ёстой гэдгийг мэдэх үү? Үсээ тогтмол тайрснаар хурдан ургахын зэрэгцээ ямар нэгэн гэмтэлгүй торгомсог, намирсан болдог байна. Тэгвэл хамтдаа үсээ ямар давтамжтай тайруулж байх ёстойг мэдэж авцгаая. 

Үсээ ямар үед засуулвал, эрүүл торгомсог болох вэ?
80к АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Ямар давтамжтай үсээ тайрах вэ?

Та үсээ 6-8 долоо хоногт нэг удаа үзүүрээс нь тайруулж байх нь хамгийн тохиромжтой. Ингэснээр үсээ салаалж, үзүүр нь гэмтэхээс сэргийлж чадах юм. Үүнээс гадна таны үс өмнөхөөсөө харьцангуй хурдан ургаж, эрүүл, урт болох аж. Хамгийн гол нь үсний нарийн ширхгийг бүдүүсгэж, салааг үгүй хийхийн зэрэгцээ гайхалтай ургуулах давуу талтай. 

Мөн үсээ ямагт сайтар анзаарч, шинжиж байх хэрэгтэй. Үс гэдэг тун ч эмзэгхэн тул байнга анхаарал халамж шаарддаг. Хэсэгхэн хугацаанд үсээ арчлахгүй орхих төдийд л гэмтэж, үзүүр хэсгээсээ шарлаж эхлэдэг. Хэрэв таны үс тайруулснаас 6-8 долоо хоног бололгүй гэмтэж, салаалсан бол заавал тохиромжтой хугацааг хүлээж суух шаардлагагүй бөгөөд тэр даруй үсчин дээр очиж тусламж хүсэн, бага зэрэг тайралт хийлгээрэй. 

Ямар давтамжтай үсээ тайрах вэ?

2 Яагаад үсээ тайруулах хэрэгтэй вэ?

Магадгүй та ургаж ядаж байгаа үсийг яагаад ойрхон ойрхон тайрах ёстой юм гэж бодож болно. Харин үүний хариулт бол эрүүл үс юм. Эрүүл, ямар нэгэн салаагүй, гэмтэлгүй, хугаралгүй үс нь илүү хурдан ургадаг төдийгүй намирсан, торгомсог болдог. Хэрэв та ч бас хүн бүхний харааг булааж, атаархлыг нь төрүүлэх сайхан үстэй болохыг хүсч байвал 6-8 долоо хоногт нэг удаа үсчин дээр очиж, үсээ доороос нь багахан тайруулаарай. 

Мөн болж өгвөл нэг үсчин дээрээ тогтмол очдог байх хэрэгтэй. Ингэснээр тухайн үсчин таны үсний бүтэц, ургалтын хэмжээг мэддэг болж, дараа дараагийн тайралтыг илүү найдвартай хийх нь гарцаагүй.

Та үсээ хэрхэн гялалзсан эрүүл болгох тухай зөвлөгөө, мэдээллийг ЭНД дарж уншаарай. 

Яагаад үсээ тайруулах хэрэгтэй вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()