Даралт багассаныг хэрхэн мэдэх вэ?

Даралт ихсэх нь цус харвах, зүрхний шигдээс болох, бөөрний дутагдалд орох гэхчлэн аймшигт өвчлөлүүдтэй нүүр тулахад хүрдэг. Тиймдээ ч хүмүүс даралт ихсэх тухай ярьж, үүнээс сэргийлэхийг хичээдэг бөгөөд даралт буурахыг төдийлөн ойшоодоггүй дутагдалтай. Харин даралт буурах нь таны бодож байгаагаас ч илүү их хохирлыг биед учруулж мэдэх юм.

Даралт багассаныг хэрхэн мэдэх вэ?
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

Таны даралт 140/90-ээс дээш байвал ихэссэн, 90/60-ээс доош байвал буурсан гэж үзнэ. Хүмүүс тоодоггүй боловч даралт буурах нь аюултай бөгөөд дотоод эрхтнүүдэд хүчил төрөгчийг дамжуулалгүй, үйл ажиллагаанд нь саад хийдэг байна. Ингэснээр тархи болон зүрхний үйл ажиллагаа алдагдах төдийгүй зарим тохиолдолд хүмүүс даралт багассанаас болж шоконд орж, ухаан балартах нь бий.

Даралт буурах шалтгаан: Жирэмсний үе, цус алдалт, зүрхний дутагдал, шингэн алдалт, жингээ хасах, анафилаксийн шок, дотоод шүүрлийн эмгэг, чихрийн шижин, бөөрний дутагдал, бамбайн өвчин.

Ингээд хамтдаа даралт багассан үед ямар шинж тэмдэг илэрдэг болохыг олж мэдэцгээе. 

 

1 Толгой эргэх

Даралт багассанаар тархинд очих цусны эргэлт буурч, хүчилтөрөгчийн дутагдалд ордог байна. Үүнээс улбаалж, толгой эргэж, дүүрэх нь бий. 

Ихэвчлэн өглөө сэрээд огцом босох, удаан хугацаанд суусны дараа босох үед толгой гэнэт эргэж, унах шахаж мэднэ. 

Толгой эргэх

2 Ядаргаанд орох

Та даралт багассанаас болж ядаргаанд орж болзошгүй. Цусны эргэлт нь биеийн энергийг зохицуулж, хүчилтөрөгчийг хувиарлаж байдаг бөгөөд даралт буурснаас болж, бие бүхэлдээ сульдаж, ядаргаанд ордог аж. Хэрэв та шалтгаангүйгээр ядарч, эрч хүчгүй болоод байвал, тоолгүй өнгөрөхийн оронд эмчид хандах хэрэгтэй. 

Ядаргаанд орох

3 Зүрхний цохилт түргэсэх

Таны зүрх түргэн түргэн цохилдог бол үүнийг даралт буурсантай холбон ойлгож болно. Цусны эргэлт зүрхэнд хүрэхгүй байснаар, зүрхний үйл ажиллагаа доголдож, түргэн цохилоход хүрдэг аж. Мөн амьсгаадаж, бага зэрэг халуурах шинж тэмдэг илрэх бөгөөд энэ тохиолдолд та яаралтай эмчид хандаарай.

Зүрхний цохилт түргэсэх

4 Арьс наалдамхай, хүйтэн болох

Арьс наалдамхай, хэт хүйтэн болох нь даралт бага байгаагийн илрэл юм. Хэрэв таны гар үргэлж хүйтэн явдаг бол даралт багатай гэж ойлгож болно. Цусны даралт буурснаар, цусны эргэлт удааширч, биеэр хангалттай дамжин өнгөрөхгүй байгаагаас болж, хамаг бие хүйтэн болдог аж. 

Арьс наалдамхай, хүйтэн болох

5 Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх

Аливаа зүйлсэд анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, гэнэт манарч, юу болоод байгааг ойлгохгүй болох нь даралт буурсны илрэл юм. Мөн л тархин дахь цусан хангамж, хүчилтөрөгч буурснаас болж, тархины үйл ажиллагаа муудан самуурч, анхаарал төвлөрүүлж чадахгүй болно.  

Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх

6 Тогтмол цангах

Ам цангах нь таны бие шингэний дутагдалд орсны илрэл билээ. Харин биед шингэн дутагдах нь даралт буурч, цусны эргэлт муудсантай холбоотой байж болох юм. Хэдийгээр бие шингэний дутагдалд орохыг шууд даралт буурахтай холбон ойлгож болохгүй хэдий ч, халуурах, суулгах, бөөлжих зэрэг тохиолдлоос үүдэн шингэний дутагдалд орвол, энэ нь даралтыг бууруулдаг аж. 

Тогтмол цангах

7 Хараа муудах

Хэрэв таны хараа гэнэт муудаж, аливааг харахад төвөгтэй болж байвал үүнийг даралт буурсантай холбон ойлгоорой. Гэнэт нүд харанхуйлж, толгой эргэх ч мөн даралт буурсны нэгээхэн шинж юм. 

Хараа муудах

Даралт багасахаас сэргийлэх аргууд:

  • Даралт унаж, шингэний дутагдалд орохоос сэргийлж, тогтмол ус ууж байх
  • Унтаж сэрсний дараа, сууж байгаад босохдоо болгоомжтой байх, огцом босохгүй байх
  • Сууж байхдаа хөлөө ачиж болохгүй
  • Витамин В12, фолийн хүчлээр баялаг хоол хүнс хэрэглэх
  • Өдөр бүр тогтмол дасгал хөдөлгөөн хийж, цусны эргэлтээ сайжруулах
  • Хангалттай сайн унтаж амрах
  • Тамхи татах, архи уухаас татгалзах
  • Эмчид тогтмол үзүүлж байх
  • Жимс, хүнсний ногоо, тахианы мах, загас зэргийг идэх
  • Жирэмсэн эмэгтэйчүүдийн даралт ихэвчлэн бага байдаг тул эмчид үзүүлж байх шаардлагатай

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()