Шүдээ авахуулсны дараа юу хийж болохгүй вэ?

Эрүүл байхын үндэс бол эрүүл шүд юм. Аманд гүйцэд боловсроогүй хоол, ходоодонд бүхлээрээ орж, удаан шингэн биеийг хямраадаг. Хэрэв шүдний сувагт бохир орвол судсаар дамжин биед үхэвсэл тархаж, маш олон өвчний эхлэл болдгийг та мэдэх байх. Тиймээс бид шүдэндээ сайтар анхаарч, хүүхдүүдийнхээ шүдийг тогтмол угаалгаж хэвшүүлэх хэрэгтэй юм. Нэгэнт шүд хорхойтож хөндүүрлэн, зовиурлаж байгаа бол бид эмчид хандан шүдээ авахуулдаг. Тэгвэл үүний дараа хийж болох болон болохгүй зүйлсийн талаарх мэдээллийг танд хүргэе. 

Шүдээ авахуулсны дараа юу хийж болохгүй вэ?
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Шүдээ авахуулсны дараа юу болдог вэ?

Шүдээ эвахуулсны дараа шүдний эмч таны буйлын ариутгаад хөвөн бөмбөлөг тавьдаг. Үүнийг цус алдалтаас сэргийлэхийн тулд хэрэглэдэг бөгөөд 20-30 минутын дараа цус бүлэгнэж тогтвол та өөрөө амнаасаа авч хаяж болно. Энэ үедээ хөвөнгөө буйлнаас зөөлөн салгах хэрэгтэй. Эс бөгөөс ахин цус алдах магадлалтай байдаг юм. Хөвөнг буйлан дээр байрлуулсан үед юм идэж, ууж болохгүй бөгөөд тамхи татахыг хориглодог. Ингэвэл нээлттэй шарханд бохир орох аюултай. 

Шүдээ авахуулсны дараа юу болдог вэ?

2 Шүдээ авахуулснаас хойш эхний цагуудад юу хийж болохгүй вэ?

Шүдээ авхуулсныхаа дараа хацран дээрээ хүйтэн жин тавьбал, цус хурдан бүлэгнэж, хавагнах нь бага байдаг. Энэ үедээ хийж болохгүй зүйлс:

  • 1 цагийн турш шингэн зүйл ууж болохгүй;
  • 2-3 цагийн турш хоол идэж болохгүй;
  • Амны хөндийгөө усаар зайлж болохгүй;
  • Халуун шүршүүр эсвэл ваннанд орж болохгүй;
  • Биеийн хүчний дасгал хийж болохгүй;
  • Халуун жин тавьж, халуун дэрэн дээр хэвтэж болохгүй;
  • Буйландаа хэлээрээ, гараараа, шүдний чигчлүүр болон ямар нэг эд зүйлсээр хүрч, оролдож болохгүй;
  • Тамхи татаж болохгүй;
  • Аспирин гэх мэт цус шингэлэх эм ууж болохгүй;

Хэрэв ингэвэл шарх үрэвсэх, халдвар орох, эдгэхгүй удах зэрэг сөрөг үр дагавартай. 

Шүдээ авахуулснаас хойш эхний цагуудад юу хийж болохгүй вэ?

3 Шүдээ авахуулснаас хойш эхний хоногуудад юу хийж болохгүй вэ?

Шүдээ авахуулаад удаагүй бол спортоор хичээллэх гэж яараад хэрэггүй. Учир нь саунд суух, хэт халуун усанд орох, бүлээн жин тавих, спортоор хичээллэх үед биеийн температур нэмэгдэж, шарх удаан эдгэж, нүүр хавагнадаг.

Шүдээ авхуулснаас хойш 5-6 хоногийн дараа буйлны хар бараан байсан хэсгүүд сааралдуу туяа орж, шарх эдгэрч эхэлдэг. Хэрэв та зүрх судасны ямар нэг өвчтэй, тэр дундаа даралт ихэсдэг бол эмчийн зөвлөсөн эмийг ууж даралтаа тогтворжуулах хэрэгтэй. Эс бөгөөс шархны цус алдалт тогтохгүй бохир орох болон удаан эдгэх сөрөг талтай. 

Мөн эхний 14 хоногт хэт халуун эсвэл хүйтэн, халуун ногоотой, бүхэл хатуу (самар, ааруул гэх мэт) хоол идэхээс зайлсхийгээрэй. Энэ нь эдгэж байгаа буйлны нимгэн арьсыг хөндөж, шархлуулах эрсдэлтэй шүү. Болж өгвөл согтууруулах ундаа болон тамхи битгий хэрэглээрэй. Учир нь согтууруулах ундаанд агуулагдах спирт цусыг шингэлж, тамхины хор шархыг үрэвсүүлэх магадлалтай.

Шүдээ авахуулсны дараа буйл бүрэн эдгэртэл шүдээ угаахдаа резинэн сойзоор буйландаа хүргэлгүй зөөлөн угааж эсвэл ам зайлагчаар хөнгөн зайлаарай. Хэлээрээ болон ямар нэг гадны биетээр шархандаа хүрч болохгүй. 

  • Хэрэв шүдээ авахуулсны дараах 2 дахь хоногт буйлнаас цус гарч, халуурах, тухайн хэсэгт хүчтэй өвдөлт мэдрэгдвэл эмчид ахин үзүүлээрэй. 

Шүдээ авахуулснаас хойш  эхний хоногуудад юу хийж болохгүй вэ?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()