Мөрөөдлийнхөө ажилд орохын тулд юу хийх ёстой вэ?

Их сургуулиа дөнгөж төгссөн залуусд ажлын байр олдох нь хомс байх төдийгүй туршлагатай байх ёстой гэх хэцүүхэн шалгуурыг тавьдаг. Харин бид мөрөөдөл, зорилготой залуус бүртээ зориулан, өөрийн хүссэн ажилдаа ороход тань туслах зөвлөмжүүдийг хүргэхээр бэлтгэлээ. "Би угаасаа энэ ажилд тэнцэхгүй" хэмээн сэтгэлээр унаж, итгэлээ алдаж суухын оронд, бидний дуулгах зөвлөмжийг дагаж, хичээгээд үзээрэй. 

Мөрөөдлийнхөө ажилд орохын тулд юу хийх ёстой вэ?
Хит кинонууд 50% хямдарлаа!
Хаах
Сурталчилгаа

1 Компанийхаа тухай судлах

Та ажлын ярилцлагад орохоосоо өмнө тухайн компани, байгууллагаа заавал судалсан байх шаардлагатай. Тус газар үнэхээр таны орохыг хүсч байгаа байгууллага мөн эсэх, таны өсөн дэвжих боломжийг нээх эсэхийг ч давхар судалсны эцэст шийдвэрээ гаргаарай. Хэрэв та үнэхээр тухайн компани, байгууллагад орохыг хүсч байвал, түүх, ажлын замнал, ямар ямар үйл ажиллагаа явуулж байсан, цаашдын зорилго гэхчлэн бүгдийг нь хайж судласны дараа ярилцлагандаа орох хэрэгтэй. 

Компанийхаа тухай судлах

2 Намтар болон анкетаа хэвлэж гаргах

Хэдийгээр та ажил олгогч руу намтар болон анкетаа мэйлээр явуулсан байлаа ч, цаасан дээр хэвлэж аваарай. Үүнийгээ ярилцлагад орохдоо авч очин, ажил олгогч буюу таниас ярилцлага авч байгаа хүмүүст тарааж өгөх хэрэгтэй. Ингэснээр тэд таны анкетыг ширээн дээрээсээ хайж цаг алдах шаардлагагүй болох төдийгүй таны тухай эерэг сэтгэгдэлтэй үлдэх болно.  

Намтар болон анкетаа хэвлэж гаргах

3 Ухаалаг асуултууд бэлтгэх

Ажлын ярилцлаганд орох бүрт "Танд өөр асуух зүйл байна уу?" хэмээн ажил олгогч асуудаг. Харин та энэ үеийг ашиглаж, намайг заавал энэ ажилд авах ёстой гэдгийг ойлгуулах хэрэгтэй юм. Урьдчилаад хэд хэдэн ухаалаг асуулт бэлдэж, өөрийгөө ямар нэгэн хайрцагт баригдаагүй, задгай сэтгэлгээтэй гэдгээ ойлгуулаарай. Мөн хүн бүрийн асуудаг улиг болсон асуултаас татгалзаж, ажил мэргэжил, ирээдүйн төлөвлөгөөний тухай сонирхолтой асуулт бэлдэх хэрэгтэй. 

Ухаалаг асуултууд бэлтгэх

4 Дэвтэр, бал авч явах

Та ярилцлагандаа орохдоо заавал дэвтэр, бал аваарай. Энэ нь хэрэгтэй зүйлсийг тэмдэглэж авахад хэрэг болохоос гадна таны тухай эерэг сэтгэгдэл үлдээх болно. Мэдээж дэвтэр бал нь хоцрогдсон зүйл, та гар утас, таблет зэрэг дээрээ шаардлагатай зүйлсийг тэмдэглэж авах боломжтой хэдий ч, дэвтэр ашиглах нь ажил олгогчоос илүү их оноо авах аж. 

Дэвтэр, бал авч явах

5 Ярилцлагандаа эрт ирэх

Ярилцлага товлосон цагаасаа өмнө, эртлэн ирж, компанитайгаа танилцаж, өөрийгөө дасгах хэрэгтэй. Мөн ямар ч тохиолдолд ярилцлагаасаа хоцорч болохгүй. Хэрэв таниас ажил олгогч "Сул талаа хэлээч" гэвэл "үгүй гэж хэлж чаддаггүй" хэмээн хариулж болох юм. Энэ нь цаад утгаараа ямар ч ажлыг ажралгүй хийж, компанийхаа төлөө зүтгэх болно гэх санааг илтгэх төдийгүй таныг ажилд авах магадлалыг 10 хувиар нэмэгдүүлнэ. 

Ярилцлагандаа эрт ирэх

11
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()