Биеийнхээ жинг хэвийн эсэхийг ингэж шалгаарай!

Зохистой жинтэй хүмүүс хамгийн эрүүл байж урт насалдаг. Ингэснээр эрүүл саруул үр удмаа үлдээж, залуу сайхан төрхөө ч удаан хадгалж чаддаг билээ. Та бага зэрэг жин нэмж, таргалсан ч ямар нэг зовиур илрээгүй тул өөрийгөө эрүүл гэж бодож болохгүй. Үргэлж эрүүл хооллолтыг эрхэмлэж хоногт авах, илчлэг, уураг болон өөх тосоо зөв хуваарилан өөрийн биеэ хайрлаж сурах сурах хэрэгтэй. Ингээд таньд зохистой жиндээ байгаа эсэхээ шалгах энгийн аргыг зааж өгье. 

Биеийнхээ жинг хэвийн эсэхийг ингэж шалгаарай!
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Зохистой жиндээ байхын ач тусууд:

Биеийн жин нэмэгдэх үед амархан амьсгаадах, цусны даралт ихсэн, зүрхний үйл ажиллагаа доголдох зэрэг олон сөрөг үр дагавар гардаг. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс биеийн онцлогоос шалтгаалан өөр хэсгүүдээрээ таргалдаг билээ.

  • "Алмаз" хэлбэрийн таргалалт гэж нэрлэдэг гүзээ, харвин үүсэх гол шалтаан нь ихэвчлэн цагийн хуваарьгүй хооллолт, өтгөн хатах, хэт их идэх зэрэг юм.
  • Бага насны хүүхдийн таргалалтын гол шалтгаан нь ихэвчлэн элдэв төрлийн түргэн хоолнууд, цагийн хуваарьгүй хооллолт ба чихрийн шижин зэрэг байдаг бол удамшлын гаралтай байж болно. Хэт таргалалт нь бага насны хүүхдийн сэтгэл зүйд нөлөөлж, өөрийгөө илэрхийлэх чадвар муу, аймхай хулчгар, өөртөө итгэх итгэлгүй болох зэрэг хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөө их учир мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, зөв хооллох хэрэгтэй.
  • Төрсний дараах үеийн таргалалт: Жирэмсэн байх үед хүний биеийн хоол боловсруулах, шингээх үйл ажиллагаа хурдсаж төрөлт болон төрсний дараах үед зарцуулах хүч тэнхээг хуримтлуулах зорилгоор шим тэжээлийг өөх тос хэлбэрээр хадгалдаг байна. 
  • Өвчний таргалалт: Хавагнах, хоолны шингэц муу байх, үе мөчний үрэвсэл, мэдрэлийн ядаргаа зэргээс үүдэлтэй бодисын солилцооны дутагдал зэргээс ийм таргалалт үүсдэг.
  • Энгийн таргалалт: Энэ нь их идээд, бага хөдөлж байгаагаас үүсдэг таргалалт учир дасгал хөдөлгөөнөөр хичээллэж эхлэх хэрэгтэй.

Эдгээрээс хамгийн аюултай бие "алим" шиг хэлбэртэй болж зөвхөн гэдсээр таргалах бөгөөд энэ нь маш олон сөрөг үр дагавартай. 

Зохистой жиндээ байхын ач тусууд:

Зохистой жинтэй эсэхээ хэрхэн тодорхойлох вэ?

Та эхлээд өөрийн биеийн жинг хэмжээд, үүнийгээ өөрийн өндөрт хувааж, гарсан хувийг бүхэл тоо руу шилжүүлэх хэрэгтэй. 

Жишээ нь, хэрэв та 80 кг жинтэй, 180 см өндөртэй бол 80-ийг 180-д хуваахад 0.44 гарна. Үүнийгээ бүхэл тоонд шилжүүлбэл 44% болох юм. 

Зохистой жинтэй эсэхээ хэрхэн тодорхойлох вэ?

1 Эмэгтэйчүүдийн зохист жин:

  • 35%-иас бага: Жингийн дутагдалтай, яаралтай жин нэмэх шаардлагатай
  • 35-41.9% бол: Туранхай.
  • 42-48.9% бол: Хэвийн жинтэй, үүнийгээ цаашид хадгалах хэрэгтэй
  • 49-53.9% бол: Жингийн илүүдэлтэй, бага зэрэг жин хасах хэрэгтэй 
  • 54-57.9% бол: Жингийн хэт илүүдэлтэй, яаралтай жин хасаж эхлэх хэрэгтэй
  • 58% ба түүнээс дээш бол: Жингийн аюултай хэмжээ, эмчид хандах хэрэгтэй.

Эмэгтэйчүүдийн зохист жин:

2 Эрэгтэйчүүдийн зохист жин:

  • 35%-иас бага: Жингийн дутагдалтай, яаралтай жин нэмэх шаардлагатай
  • 35-42.9% бол: Туранхай. 
  • 43-52.9% бол: Хэвийн жинтэй, үүнийгээ цаашид хадгалах хэрэгтэй
  • 53-57.9% бол: Жингийн илүүдэлтэй, бага зэрэг жин хасах хэрэгтэй 
  • 58-62.9% бол: Жингийн хэт илүүдэлтэй, яаралтай жин хасаж эхлэх хэрэгтэй
  • 63% ба түүнээс дээш бол: Жингийн аюултай хэмжээ, эмчид хандах хэрэгтэй.

Эрэгтэйчүүдийн зохист жин:

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()