Энэ цэцгийг ажлын ширээн дээрээ тавиад үзээрэй! Үр дүн нь таныг гайхшруулах болно...

Албан ширээн дээрээ төрөл бүрийн цэцэг тавьж, агаараа цэвэршүүлэхийн зэрэгцээ өрөөнийхөө өнгө үзэмжийг сэргээх хүсэлтэй хүмүүс олон байдаг. Харин та ширээн дээрээ тавих цэцгээ сонгохдоо тухайн цэцэгний давуу тал, ялгаруулах энерги зэргийг нь судалж мэдсэн байх ёстой. Тэгвэл бид та бүхэндээ стресс ядаргаанаас ангижруулах тустай цэцэгнүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Энэ цэцгийг ажлын ширээн дээрээ тавиад үзээрэй! Үр дүн нь таныг гайхшруулах болно...
Хаах
Сурталчилгаа

1 Мэдрэлийн системийг дэмжих цэцэгс

1. Лаванда

Энэхүү цэцэг нь толгойн өвдөлт, стресс бухимдлыг арилгах төдийгүй мэдрэлийн системийг дэмжих нөлөөтэй. Судалгаанаас үзэхэд лаванда цэцгийн анхилуун үнэр нь биеийг амрааж, тайвшруулдаг гэх бөгөөд уур бухимдлыг амархан тайлдаг байна. 

Мэдрэлийн системийг дэмжих цэцэгс

2. Ашваганда (Ashwagandha) 

Тус цэцэг нь өөрөөсөө шаргал өнгийн жимс ургуулж, өнгөө засдаг. Хүний оюун санааг тайван амгалан болгож, сэтгэл гутралыг эмчлэх эерэг талтай. Судлаачид энэхүү цэцэгний үр нөлөөг баттай болгохоор, нэгэн судалгаа явуулж, сэтгэл гутралын өвчтэй хүний дэргэд байрлуулан тогтмол ажиглаж байжээ. Харин тэрхүү өвчтөн цэцэгний гайхалтай нөлөөгөөр 72-79.2 хувиар стрессээ бууруулж, харьцангуй тайван болсон аж.

3. Шимтэглээ цэцэг

Та энэхүү цэцгийг ажлын ширээн дээрээ тавьснаар, мэдрэлийн систем сайжирч, сэтгэл санаа тайван амгалан болох төдийгүй стресс бухимдлаас ангижрах аж. Мөн цэцэг өөртөө өрөөний тань муу муухай энергийг шингээж аван, сэтгэлийн баяслыг бэлэглэх болно. Хэрэв таны толгой өвдөж, ханиалгаж эхэлсэн бол, шимтэглээ цэцгээ өөртөө ойртуулж, өдөр бүр 10 минут суухад хангалттай. Тус цэцэг нь агаарыг цэвэршүүлж, өвчний бактерийг устган, таныг эрүүлжүүлэх болно.

2 Сэтгэл санааг сайжруулах цэцэгс

1. Гааны навч

Судалгаанаас үзэхэд гааны анхилуун үнэр нь сэтгэл санааг тайван амгалан болгож, ой санамжийг сайжруулдаг байна. Хэсэг бүлэг эрдэмтэд сэтгэл гутрал, нойргүйдэх өвчтэй нэгэн хүнийг судалгаанд хамруулж, түүний дэргэд гааны навч тавьж, хэсэг хугацаанд байлгажээ. Харин судалгааны үр дүнд өвчтний бие харьцангуй сайжирч, хоолны дуршил нь нэмэгдэн, сэтгэл санаа нь тайван болсон гэж дүгнэжээ. 

Сэтгэл санааг сайжруулах цэцэгс

2. Сарнай

Та сэтгэл санаагаа тайвшруулж, эерэг энерги авахын тулд сарнай цэцгийн өмнөө байрлуулж, 4 минут суухад хангалттай аж. 

3. Зуун наст

Эртний Египетүүд зуун настыг "үхэшгүй мөнхийн бэлэгдэл" гэж үздэг байсан төдийгүй чөтгөр шулмыг үргээж байдаг хэмээн итгэдэг. Шинжлэх ухаан талаасаа бол зуун наст нь агаар дахь хорт бодисуудыг өөртөө шингээж, агаарыг цэвэршүүлэн, тайван тухтай амрахад тусладаг байна. Мөн ой тогтоолтыг сайжруулж, сэтгэл гутралыг эмчилдэг. 

4. Жасмин цэцэг

Жасмин цэцэгний тансаг үнэр нь хормын дотор стресс бухимдлыг арилгаж, тайван амарч, унтахад тусладаг. ​

3 Ядаргаа тайлах цэцэгс

1. Орегано

Орегано нь тун ч тустай ургамал юм. Сэтгэл гутрал, ядаргаатай тэмцэх үүрэгтэй кофены хүчил, карвакрол зэрэг бодисуудыг агуулах ореганог тарьж ургуулан ажлын ширээн дээрээ тавиарай. Мөн энэ нь хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй тул таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө. 

Ядаргаа тайлах цэцэгс

2. Рөүзмарин

Энэ нь агаарыг цэвэршүүлээд зогсохгүй, ой тогтоолтыг 75 хувиар нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар тогтоожээ. Тус ургамал нь цусан дахь кортизол дааврыг бууруулж, стресс бухимдал болон ядаргаанаас ангижруулна. 

4 Сэтгэл санааг дэмжиж, эерэг энерги бэлэглэх цэцэгс

1. Базилик

Мэдрэл болон зүрх судасны үйл ажиллагааг дэмжих үүрэгтэй "linalool" бодисыг өөртөө агуулах базилик нь эрүүл мэндэд онцгой сайнаар нөлөөлдөг. Японы эрдэмтэд базилик ургамлыг судалж үзэхээр хархан дээр туршилт явуулсан бөгөөд базилик үнэртүүлснээр, хархны стрессын түвшин буурч байсныг онцгойлон тэмдэглэсэн байна. 

Сэтгэл санааг дэмжиж, эерэг энерги бэлэглэх цэцэгс

2. Мөнхрөө цэцэг

Мөнхрөө цэцэг нь толгойн өвдөх, нүдний аргах зэргээс таныг сэргийлж, эрүүл мэндийг хамгаалж байдаг. Мөн агаарыг тун сайн цэвэрлэж чаддаг гэдгээрээ онцлог.

Сэтгэл санааг таагүй болгодог ургамлууд:

  • "Mimosa pudica"- Энэхүү цэцгийг ажлын ширээндээ тарьж ургуулж болохгүй. Үргэлж тус цэцэгний хажууд байх нь үс унах гол шалтгаан болдог аж.
  • "Cyclamen" - Тус хорт ургамал нь амьтдад сөрөг нөлөө ихээр үзүүлэх бөгөөд аажимдаа биеийг сулруулах нөлөөтэй.
  • "Кротон" - Хүмүүсийн ихээр тарьж ургуулдаг энэхүү цэцэг нь хатсан тохиолдолд өөрөөсөө хор ялгаруулдаг.
  • "Монстера" - Энэхүү цэцэгний навчнаас хорт шүүс ялгардаг бөгөөд энэ нь хоол боловсруулах системийг алдагдуулж, арьсыг гэмтээх аюултай.
  • "Лили" - Хүн бүхний дуртай цэцэг болох лили нь нойргүйдэлд хүргэх сөрөг нөлөөтэй байдаг. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()