Гадаадын улс орнуудад юу хориотой байдаг вэ?

Энх тайвныг цогцлоож, ард иргэдийнхээ амар амгалан амьдрах нөхцлийг бүрдүүлэх гэж эрх мэдэлтнүүд шинэ хууль дүрмийг санаачилж, баталдаг билээ. Гэвч зарим улс орнуудын хууль чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэм хачирхалтай байх аж. Эдгээр нь тухайн улсын онцлогоос хамаарах боловч, зарим нь  арай хэтрүүлэгтэй мэт санагдана. Ингээд та бүхэндээ улс орнуудын хамгийн хачирхалтай хууль, дүрмүүдийг танилцуулъя. 

Гадаадын улс орнуудад юу хориотой байдаг вэ?
Дараагийн үед тавтай морил
Хаах
Сурталчилгаа

1 Англи - Зул сарын баярын өдөр жигнэмэг идэх нь хориотой

1644 онд Английн цэргийн жанжин, удирдагч Оливер Кромвелл (Oliver Cromwell) зул сарын баярыг тэмдэглэхийг хориглож байжээ. Ингэхдээ баярын өдөр амтат жигнэмэг идэж болохгүй гэж хуулиндаа заасан байдаг. Тиймдээ ч өнөөдөр Англи улсад зул сарын баярын өдрөөр жигнэмэг идэх нь хууль бус гэж үздэг төдийгүй хууль дүрмийг зөрчвөл хариуцлага хүлээдэг аж. 

Англи - Зул сарын баярын өдөр жигнэмэг идэх нь хориотой

2 Англи - Халиманд хүрч болохгүй

Тус улсын халим, халим загас болон дельфин зэргийг хатан хааны загас хэмээн үздэг байна. Анх 13-р зуунд II Эдвард хаан үүнийг батлан зарлаж байсан гэдэг. Хэрэв тус загасыг агнахыг хүсвэл заавал зөвшөөрөл авах ёстой байдаг төдийгүй хулгайгаар барих, зарах, тэр бүү хэл хүрэхийг хуулиар хориглосон байдаг.

Англи - Халиманд хүрч болохгүй

3 Хятад - Живж байгаа хүнийг аварч болохгүй

Хятад улсад нэгэн хачирхалтай хууль дүрэм байдаг нь усанд живж байгаа хүнийг аварч болохгүй аж. Энэ нь тус улсын хүн амын бодлоготой холбоотой бөгөөд үхэж байгаа хүнийг тэр чигээр нь үхүүлэх хэрэгтэй гэж үздэг байна. 

Хятад - Живж байгаа хүнийг аварч болохгүй

4 Франц - Галт тэрэгний буудал дээр үнсэлцэж болохгүй

Франц болон Англи улсад дурлалт хосуудыг галт тэрэгний буудал дээр үнсэлцэхийг хориглодог байна. 1910 онд Франц улсад дурлалт хосууд нэгнээ гаргаж өгөх гэж галт тэрэгний буудал дээр ирээд, үнсэлцэж, явах цагаасаа үргэлж хоцордог байжээ. Харин энэхүү байдлыг зогсоохын тулд галт тэрэгний буудал дээр үнсэлцэхийг хориглож, үнсэлцэх тусгай газрыг гаргасан байдаг. 

Франц - Галт тэрэгний буудал дээр үнсэлцэж болохгүй

5 Итали - Тагтаа хооллож болохгүй

Итали улсад тагтааг хооллохыг хориглодог байна. Хэрэв хууль зөрчвөл торгууль төлөх ёстой болох аж. Харин чухам яагаад энэхүү хуулийг баталсан шалтгаан нь тагтаа үнэтэй дурсгалт хөшөөнүүд дээр сангасаа хаяж, бохирдуулдагтай холбоотой юм. 

Итали - Тагтаа хооллож болохгүй

6 АНУ - "Kinder Surprise"

Хүүхэд бүрийн идэх дуртай алдартай "Kinder Surprise" өндгөн шоколадыг АНУ-д идэхийг хориглодог байна. Учир нь шоколаднаас гарах жижиг тоглоомуудыг хүүхдүүд амандаа хийж, хахах явдал ихээр гарч байсан тул засгийн газраас тус шоколадыг идэхийг хуулиар хориглосон аж. 2013 онд тэд хуулиа зөөллөж, өндгөн шоколад дотор том хэмжээтэй тоглоом хийж, худалдаалахыг зөвшөөрчээ. 

АНУ - "Kinder Surprise"

7 Канад - Зоосоор тооцоо хийж болохгүй

Канад улсад наймаа тооцоог зоосоор хийхийг хориглодог байна. 1985 онд дан зоосоор тооцоо хийхийг хориглож, зөвхөн худалдаж авсан барааны үнэ 10 Канад доллар давсан тохиолдолд зоос оролцуулж болно хэмээн хуулиндаа тусгасан байдаг. 

Канад - Зоосоор тооцоо хийж болохгүй

8 Самоа - Эхнэрийнхээ төрсөн өдрийг мартах

"Самоа" гэх жижиг арал нь яг л диваажин мэт үзэсгэлэнтэй байгальтай. Харин тус арал дээр мөрдөгддөг нэг хачирхалтай хууль нь эхнэр, найз бүсгүйнхээ төрсөн өдрийн мартахыг хориглосон байдаг аж. Нөхрүүд нь эхнэрийнхээ төрсөн өдрөөр гаран дээр нь шивээс хийж тэмдэглэдэг бөгөөд үүнийг нь цагдаа нар шалгаж хянадаг гэнэ. 

Самоа - Эхнэрийнхээ төрсөн өдрийг мартах

9 Япон - Шивээсээ харуулж болохгүй

Япон улсад Язука гэх зэрэг гэмт хэргийн бүлэглэлүүд шивээсээр өөрсдийгөө тодорхойлж, бусдаас ялгардаг. Харин тус улсын зарим зочид буудал, фитнес заал, олон нийтийн халуун ус, саун зэрэгт шивээстэй хүмүүс оруулахыг хориглодог байна.

Япон - Шивээсээ харуулж болохгүй

10 Тайланд - Мөнгөн тэмдэгт дээр гишгэх

Аялал жуучлал ихээр хөгжсөн тус улсын баримталдаг сонирхолтой нэгэн хууль нь мөнгөн тэмдэгт дээр гишгэхийг хориглодог аж. Учир нь эрт үеэсээ л ёс заншлаа дээдэлж, ахмад настанаа хүндэтгэж ирсэн тус улсын иргэд мөнгөн дэвсгэртээ ч мөн хайрлаж, дээдэлдэг байна. Хэрэв та Тайландад аялж яваад санамсаргүй газар унасан мөнгөн дэвсгэрт дээгүүр алхах юм бол эхний удаад сануулаад өнгөрөх ч, хоёр дахь удаад улсаас хөөж явуулах хүртэл арга хэмжээг авдаг ажээ.

Тайланд - Мөнгөн тэмдэгт дээр гишгэх

70
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()