Гарынхаа алган дээр дараад үзээрэй! Үр дүн нь таныг гайхшруулах болно

Цусан дахь чихрийн хэмжээ ихсэхийг "чихрийн шижин" хэмээн анагаахын ухаанд нэрлэдэг. Энэ өвчин нь 21-р зууны тахал хэмээн нэрлэгдэж, олон хүний амь насыг авч одож байгаа юм. Чихрийн шижинг дотор нь юунаас үүдэлтэйгээр нь олон ангилж болох ч, хамгийн түгээмэл хэлбэрээр нь 1 ба 2 дугаар төрлийнх гэж ангилдаг байна. Хүндэрсэн үедээ үе мөчүүдэд мэдрэлийн гаралтай өвдөлт мэдрэгддэг. Энэ үед эмгүйгээр өвдөлтийг намдаах аргыг та бүхэнд хэлж өгье. 

Гарынхаа алган дээр дараад үзээрэй! Үр дүн нь таныг гайхшруулах болно
ХАЛУУХАН ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Чихрийн шижин өвчний хурц үед биед гарах өөрчлөлтүүд:

Чихрийн шижинтэй хэдий ч зохистой хоолны дэглэм, амьдралын хэв маягаа өөрчлөхгүй удаан явах нь хүсээгүй сөрөг үр дагавруудыг дагуулдаг. Үүнд: 

Сахар ихдэхэд - Сахар хэт ихдэлтийн үед тухайн хүн команд ордог. Энэ нь өвчнөө оношлуулалгүй удсан, эсвэл хоолны дэглэм барихгүй, эмчилгээ хийлгээгүй байгаа тохиолдолд сахар хэт ихсэж ухаан алдахыг хэлдэг.

Сахар багадалт – Сахар багадсан үед ч мөн адил команд орж болдог. Энэ нь шинжилгээ хийлгэлгүй сахар бууруулах эмийн тунг хэтрүүлсэн, өлөн ходоодтой удаан явах зэргээс үүддэг. 

Ужгирч, хүндэрсэн чихрийн шижингийн аюулд:

  • Бөөр, бөөрний архаг дутагдалд орох
  • Хараагүй болох,  алхаж явахад хүндрэлтэй болж, суумгай болох
  • Судасны хүндрэлийн улмаас хөлөө тайруулах  
  • Зүрхний шигдээс зэрэг багтана. 

Чихрийн шижин өвчний хурц үед биед гарах өөрчлөлтүүд:

Чихрийн шижингийн 1 ба 2 дугаар төрлийн тухайд ...

Инсулин хамааралтай чихрийн шижинг 1 дүгээр төрлийнх гэж нэрлэдэг. 

Энэ нь удамшлаас гаралтай. Удамшлын гаралтай эмгэгтэй хүмүүс буруу амьдралын хэв маягаас үүдэн хэдэн насандаа ч уг өвчнөөр өвдөж болох тул, аль болох жин нэмэхгүй байхыг эмч нар анхааруулдаг. 

Инсулин үл хамааралт буюу 2 дугаар төрлийн чихрийн шижин 

Энэ нь ихэвчлэн амьдралын явцад үүсдэг бөгөөд уг өвчнөөр өвчлөгчдийн 90% нь энэ төрөлд багтдаг. Үүсгэгч нөхцлүүдэд доорх зүйлс багтана. 

Удамшил буюу эцэг эхийн генээс шалтгаалсан. Хэрэв танай гэр бүлээс хэн нэгэн нь энэ өвчнөөр өвдөж байсан бол та өвчлөх магадлал 2-6 дахин их байдаг.

Таргалалт Хэт таргалалттай хүмүүсийн ихэнх нь энэ өвчнөөр давхар шаналж байдаг. Учир нь таргалалтын зэргээс хамаарч уг өвчний эрсдэл 2-10 дахин нэмэгддэг юм. 

Чихрийн шижингийн 1 ба 2 дугаар төрлийн тухайд ...

Алганы цэгээр өвдөлт намдаах аргууд:

Дээрх мэдээлэлд дурдсанчлан таргалалт, чихрийн шижинтэй хавсарсан үед хүн энгийн хөдөлгөөн хийхэд хэцүү болж аажмаар биеийн мэдрэлийн судас өвчилж, үе мөчүүдэд хурц өвдөлтүүд илэрч эхэлдэг. 2014 онд хийсэн нэгэн судалгааны дараа энэ өвдөлтийг эмийн бус аргаар намдааж, биеийн хэвийн байдлыг сэргээх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. 

Энэ бол мэдрэлийн судалдаа даралт учруулах буюу алганы цэг дээр дарах юм. 

Гарын өвдөлтийг намдаахдаа: Эрхий хурууны булчингийн товгор хэсгийн голд, нөгөө гарынхаа эрхий хуруугаараа 10 сек дараад авч, энэ үйлдлээ 5-7 удаа давтаж, өдөрт 3 удаа үүнийгээ 2 гартаа ээлжлэн давтаарай. 

Хөлийн өвдөлтийг намдаахдаа: Шагайныхаа доод хэсэгт мөн адил үйлдлийг давтан хийнэ. 

Энэ хэсгүүдийг анагаахын нэршил нь K6, L10 гэсэн цэгүүд юм. Энэ хэсгүүдэд байрласан мэдрэлийн судлууд нь цусны эргэлтийг сайжруулж, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх даавар ялгаруулах, булчинг тайвшруулах, нойр булчирхай, элэг болон нарийн бүдүүн гэдэсний үйл ажиллагааг дэмжихэд онцгой сайн үүрэгтэй ажээ. 

Алганы цэгээр өвдөлт намдаах аргууд:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()