Та үүнийг мэдэх үү?

Хүүхдүүд байнга л ямар нэг зүйлсийн учрыг олох гэж оролдож байдаг учир яагаад?, яаж? гэсэн асуултаар томчуудыг булаж байдаг. Тэдний асуултын заримд нь та төгс хариулт өгч чадах ч, заримынх нь учрыг өөрөө ч мэдэхгүй байх тохиолдол бий. Доорх нийтлэлд бидний өдөр тутамд тохиолддог ч хүмүүс тэр бүр учрыг нь мэддэггүй зүйлсийн талаар бэлтгэлээ. Хүлээн авна уу!

Та үүнийг мэдэх үү?
АЗТАН БОЛМООР БАЙНА УУ?
Хаах
Сурталчилгаа

1 Дуу хураагуурт хүний хоолой яагаад өөр сонсогддог вэ?

Тантай ярилцаж байгаа хүн, дуу хоолойг агаарт дамжин тархсан чимээгээр нь сонсож дассан байдаг. Энэ хоолой тань дуу бичлэгийн хальсанд ч энэ хэвээрээ бичигддэг. Харин та өөрийнхөө хоолойг чихний орчимд байрлах ясаар дамжин илүү суларсан байдлаар сонсдог. Тиймээс хүн өөрийнхөө хоолойг бичлэгээс сонсох үед, өөр сонсогддог байна. Гэвч тэр бол таны жинхэнэ дуу хоолой юм. 

Дуу хураагуурт хүний хоолой яагаад өөр сонсогддог вэ?

2 Хүйтэн юм ууж, идсэний дараа толгой яагаад өвддөг юэ?

Та мөхөөлдөс идэж байхдаа толгойгоор хатгуулах мэдрэмж төрж байсан биз. Эсвэл хүйтэн өглөө гүйлтээр хичээллэх үед, амаар хүйтэн амьсгал их авснаас болж, тархиар бага зэрэг чимчгэнэн хатгуулах мэдрэмж төрдөг. Учир нь халуун биед огцом хүйтэн нэвтрэхэд, судас огцом нарийсах эсвэл өргөссөнтэй холбоотой ажээ. 

Хүйтэн юм ууж, идсэний дараа толгой яагаад өвддөг юэ?

3 Үсний өнгө нарны гэрэлд яагаад илүү цайвар харагддаг вэ?

Хүний арьс, үсэнд меланин хэмээх бодис байдаг. Энэ бодис нь арьс болон үсний өнгийг тодорхойлох өнгүүдийг өөртөө агуулж байдаг юм. Үс, арьс шиг амьтай биш учир нарны гэрэл тусахад меланиныг түр хугацаанд устгасны улмаас, үсний өнгө илүү цайвар харагддаг ажээ. Харин арьсанд нарны гэрэл удаан тусахад, меланин ихээр ялгаруулж, арьс борлодог билээ. 

Үсний өнгө нарны гэрэлд яагаад илүү цайвар харагддаг вэ?

4 Бага насанд өдөр яагаад илүү удаан өнгөрдөг вэ?

Хүүхэд бага насандаа бүх зүйлтэй шинээр танилцаж, илүү их зүйл суралцаж байдаг тул тэдний хувьд өдөр илүү удаан өнгөрдөг. Тэд ганцхан өдрийн дотор маш их мэдээллийг цуглуулж, түүнийгээ боловсруулан, насанд хүрсэн хүнээс маш олон үйл явдалд оролцож байдагтай ч мөн холбоотой. 

Бага насанд өдөр яагаад илүү удаан өнгөрдөг вэ?

5 Нүд яагаад хүйтэнд хөлддөггүй вэ?

Өвлийн улиралд даарснаас болоод бидний хацар, чих, гар хөл гээд хүйтэнд хайрагдан хөлддөг. Харин нүд яагаад хэзээ ч хөлддөггүй гээч. Учир нь нүд гавлын ясан дотор байрладаг учир байнгын цусны эргэлттэй орчноос, дулаанаа алддаггүй ажээ. 

Нүд яагаад хүйтэнд хөлддөггүй вэ?

6 Лимон идэхэд яагаад нүдээ аньдаг вэ?

Энэ нь бидний тархинаас гарч буй өөрийгөө хамгаалах рефлекс юм. Гашуун зүйл идэхэд нүдрүү үсэрч орохоос сэргийлж бидний тархи, нүдэнд нь цочрол үүсгэхээс сэргийлэн энэ үйлдлийг хийдэг ажээ. 

Лимон идэхэд яагаад нүдээ аньдаг вэ?

7 Хотын тагтаа яагаад модон дээр суудаггүй вэ?

Хэрэв та анзаарч байсан бол хотод суурьшсан тагтаанууд модны мөчрөөс илүүтэй цементэн дээр сууж харагддаг. Энэ нь тэдний төрөлхийн зуршил үүсэх явцад тархинд нь суугаагүйгээс болдог ажээ. Хөдөө, зэрлэг байгальд өссөн тагтаа багаасаа модны мөчир дамжин суудаг бол харин томоохон хотуудад тийм ч их мод байдаггүй. Үүнээс болоод тэдэнд модон дээр суух зуршил нь үүсэж хөгжөөгүй байдаг ажээ.

Хотын тагтаа яагаад модон дээр суудаггүй вэ?

8 Яагаад хар эд зүйл дээр цагаан, цагаан эд зүйл дээр хар тоос болдог вэ?

Энэ маш энгийн бөгөөд тоос нь саарал өнгөтэй байдагтай холбоотой ажээ. Тиймээс цагаан эд зүйл дээр илүү тодорч харавтар өнгөтэй, хар эд зүйл дээр цайрч харагддаг.

Яагаад хар эд зүйл дээр цагаан, цагаан эд зүйл дээр хар тоос болдог вэ?

9 Илбэнх яагаад бүх хоолоо угаадаг вэ?

Хэрэв та өмнө нь илбэнх харж байсан бол хоолоо усанд зайлсныхаа дараа иддэгийг мэдэх байх. Үүнд 2 шалтгаан байж болно. Эхнийх тэд ихэвчлэн хоол хүнсээ цуглуулдаг учир зуршил болсон байж болно. Харин хоёр дахь хэрэв амьд хоол бол усанд живүүлж амьсгалыг нь тасалсныхаа дараа иддэг байж болох юм. 

Илбэнх яагаад бүх хоолоо угаадаг вэ?

10 Шувуу яагаад гурвалжилж нисдэг вэ?

Нүүдлийн шувууд холын замыг туулахын тулд их хүч зарцуулдаг. Тиймээс гурвалжилсан хэлбэрээр нисэхэд урд талын шувуу агаарын урсгалыг зүсэж бусад шувуундаа хүч бага зарцуулан нисэх боломжийг олгодог байна. Энэ нь мөн зүг чигээ тодорхойлохтой ч холбоотой. Энэ цувааны урд талд хамгийн хүчтэй, залуу шувуу удирдан нисдэг. Тэд түүнийг дагаж нисдэг учир төөрөх, буруу чигт нисэхгүй байхад тустай ажээ. 

Шувуу яагаад гурвалжилж нисдэг вэ?

11 Зараа бодит амьдрал дээр алим үүрч явдаггүй

Хүүхдийн үлгэрийн ном, хүүхэлдэйн кинонд зараа нуруун дээрээ алим, мөөг зэргийг үүрч явдаг. Үнэн хэрэгтээ зараа бол махчин амьтан юм. Тэд жижиг амьтан, шавьж хорхойгоор голдуу хооллодог. Зараа ойн модоор зугаалж явах үед тэдний арзгар үсэн дээр модноос унасан навч, жимс наалдсан нь тун ч эгдүүтэй харагдсан учир, энэ санааг зохиолчид анх гаргаж ирсэн ажээ. 

Зараа бодит амьдрал дээр алим үүрч явдаггүй

12 Шорхи шаржиганах дуу яагаад үүсдэг вэ?

"Усны шивнээ" гэж нэрлэгддэг уг чимээ нь усан дахь агаарын бөмбөлөг ямар нэг хатуу зүйлд цохигдон хагарах үзэгдлээс үүдэн гардаг ажээ. 

Шорхи шаржиганах дуу яагаад үүсдэг вэ?

13 Тээврийн хэрэгсэлд яагаад дотор муухай оргидог вэ?

Энэ нь таны бие махбодын мэдэрч буй зүйл болон тархи руу дамжсан мэдээллийн зөрчилтэй холбоотой юм. Жишээлбэл: Та хөлөг онгоцон дээр байгаа бол таны чих далайн давлагааны хөдөлгөөнийг сонсож, мэдэрч байдаг. Харин нүд ямар ч хөдөлгөөн олж харж чадахгүй. Тархинд очсон эдгээр мэдээллийн зөрчилдөөнөөс болж, бидний дотор муухай оргих, гэдэс зайлагдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг ажээ.  

Тээврийн хэрэгсэлд яагаад дотор муухай оргидог вэ?

14 Цагийн зүү яагаад зүүнээс баруун тийш хөдөлдөг вэ?

Механик цагийг бүтээхээс өмнө, хүн төрөлхтөн нарны гэрлээр цагийг хэмждэг байсан. Иймээс нарны чиглэлийн дагуу зүүнээс баруун тийш явахаар загварчлан бүтээсэн ажээ.

Цагийн зүү яагаад зүүнээс баруун тийш хөдөлдөг вэ?

15 Цусны шинжилгээг яагаад ядам хуруунаас авдаг вэ?

Хүмүүс гараараа бүх зүйлд хүрч, ажиллаж амьдардаг билээ. Тэгвэл энэ үед гарын хуруунуудаас хамгийн бага ажил гүйцэтгэдэг нь ядам хуруу байдаг. Тиймээс элдэв бохир зүйлд хүргэж, халдвар авахаас сэргийлэн энэ хуруунаас цус авдаг ажээ. Ажилд бага оролцдог учир энэ хурууны арьс нимгэн учир цоолоход хялбар, эдгэхдээ түргэн байдаг юм. 

Цусны шинжилгээг яагаад ядам хуруунаас авдаг вэ?

16 Бие яагаад арзайдаг вэ?

Энэ нь хүн төрөлхтөн үүсэхээс ч өмнө байсан биеийн хариу үйлдэл ажээ. Амьтад биеийн үсээ босгохдоо арьс нь ийнхүү арзайж, биеийн үсээ хөвсийлгөн дулаанаа хадгалах, дайсан ойртсон үед өрсөлдөгчдөө сүр хүч болон тулаанд бэлэн гэдгээ харуулдаг байсан юм. Харин хүмүүс сэтгэл нь хөдөлсөн эсвэл даарсан үедээ ийнхүү бие нь арзайдаг. Энэ нь биеэс ялгарч буй адреналин болон гормонтой шууд холбоотой юм. 

Бие яагаад арзайдаг вэ?

17 Хавч хаана өвөлждөг вэ?

Эрс тэс уур амьсгалтай бүсүүдийн хавч болон далайн амьтад өвлийн улиралд яадаг талаар та бодож байсан уу? Тэд өвлийг амьд дуусгахын тулд далайн эргээс холдож, илүү гүнзгий хэсэгрүү нүүцгээдэг байна. Тэр хэсэгт усны температур илүү дулаан учир амьдрах боломжтой байдаг ажээ. Тэдний өвлийг өнгөрөөдөг тэр гүнд хүмүүс хэдхэн минут л тэсэж чадах боломжтой гэнэ. 

Хавч хаана өвөлждөг вэ?

16
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()