Бидний шүдээ арчлахдаа гаргадаг 8 алдаа

Та шүдээ хэрхэн арчилдаг вэ? Арай өглөө орой угаахдаа, буруу арга техник хэрэглэж, гоо сайхны нэгээхэн үнэлэмж болсон шүдээ гэмтээж орхидог юм биш биз? Тэгвэл бид та бүхэндээ хүмүүсийн шүдээ арчлахдаа гаргадаг түгээмэл алдаануудыг танилцуулахаар бэлтгэлээ. Үүний улмаас амны хөндийн эрүүл ахуй алдагдаж, шүд хэврэг болох гэхчлэн сөрөг нөлөө үзүүлдэг байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Бидний шүдээ арчлахдаа гаргадаг 8 алдаа
50% ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 Шүдээ угаахдаа хэт чанга дарж үрэх

Шүдээ угаахдаа хэт чанга дарж, үрснээр буйл гэмтэх төдийгүй шүд гүйцэт цэвэрлэгддэггүй. Тиймээс сойзоо хэт чанга дарахаас сэргийлж байгаарай. Мөн сойз болон оо-г сонгохдоо хэд хэдэн зүйл дээрээ анхаарах хэрэгтэй.

Шүдний сойз: Хүмүүс шүдний сойз сонгохдоо хэт зөөлөн эсвэл хэт ширүүн үстэйг нь сонгож алдаа гаргадаг. 

Шүдний сойз сонгох: 

  • Сойзны үс нь хэт зөөлөн, хэт хатуу биш, яг л таарсан байх ёстойг анхаар.
  • Иш хэсэгт нь резин тогтоосон сойзыг сонгоорой. Энэ нь гарыг халтирахгүй, тухтай байх боломжийг олгох юм.
  • Буйлны үрэвсэлтэй болон 12-оос доош насны хүүхдүүд зөөлөн үстэй сойзыг сонгож хэрэглээрэй.
  • Сойзны өндөр нь 2 см, өргөн нь 1.5 см, урт нь 2.5 см байх ёстой.
  • Сойзны төгсгөл хэсэг дугуйрсан байвал тохиромжтой.

Шүдний оо: Шүдний оог сонгож, зөв хэрэглэх нь маш чухал юм. Хэт их оог сойзон дээрээ түрхэх нь буруу бөгөөд ингэснээр сойз шүдэн дээр тогтож угаахгүй гулгаж, дутуу угаагддаг байна. 

Шүдний оо сонгох:

  • Та шүдний оо сонгохдоо фтортой эсэхийг нь хамгийн түрүүнд харах хэрэгтэй. Фтортой оо нь шүдний пааланг бэхжүүлж, цайруулах үйлчилгээтэй.
  • Хэрэв та мэдрэмтгий шүдтэй бол калийн хлорид, калийн цитрат, стронцийн хлорид зэргээс бүрдсэн оог сонгож хэрэглээрэй.
  • Буйлны үрэвсэлтэй, тэрчлэн шүд угаахад цус гардаг бол нянгийн эсрэг үйлчилгээтэй (хлоргексидин эсвэл триклосан), ургамлын хандтай оог хэрэглэж болно. Долоо хоног 3-с дээш удаа хэрэглэж, шүдээ угаах бөгөөд энэ нь амны хөндий дэх нянг устгадаг. 

Шүдээ угаахдаа хэт чанга дарж үрэх

2 Идэж байгаа хоолондоо анхаардаггүй

Та шүдээ бат бөх, цагаан байлгахын тулд кальци, фосфор, фтороор баялаг хоол хүнсийг түлхүү хэрэглэх шаардлагатай.

Кальциар баялаг хоол хүнс:

  • Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Хүнсний ногоо, жимсний хальс
  • Загас
  • Шош

Фосфороор баялаг хоол хүнс:

  • Загас
  • Овъёос
  • Самар

Харин фторыг та уснаас авах боломжтой. Мөн сүү, давс зэрэг бүтээгдэхүүн нь өөртөө фторыг агуулдаг.

Идэж байгаа хоолондоо анхаардаггүй

3 Нэмэлт оо хэрэглэдэггүй

Шүдний сойз нь амны хөндийг бүрэн цэвэрлэж, бүх бохирдлыг арилгаж чаддаггүй. Тиймээс та шүдээ угаахаас өмнө утсаар цэвэрлэж, бохирдлыг арилгаж байгаарай. Мөн амны хөндий дэх бохирдлыг бүрэн гүйцэт арилгахын тулд амаа угаасны дараа ам зайлагч шингэнээр зайлах хэрэгтэй. Хэрэв та боломжтой бол шүдний усан цэвэрлэгч (irrigator)-ийг худалдаж аван, шүдээ угаасны дараа амаа зайлж, цэвэрлэж байгаарай. 

Нэмэлт оо хэрэглэдэггүй

4 Буйлаа цэвэрлэдэггүй

Буйл хэт сул, цусны эргэлт муудсан тохиолдолд энэ нь шүдний ойролцоох эд эсийг гэмтээх аюултай. Цаашлаад цус алдаж, үрэвсэн суларч, шүд аажмаар суларч унах аж. 

Харин та буйлаа бат бөх болгож, цусны эргэлтийг дэмжихийн тулд, хуруугаараа иллэг хийх хэрэгтэй. Мөн хатуу хоол хүнсийг идэхдээ сайтар зажлах шаардлагатай. Үүнээс гадна оройдоо царцдас, шарилж зэрэг ургамлын цайгаар амаа зайлж, үрэвслээс сэргийлээрэй. Хэрэв эдгээр аргыг хэрэглээд ч нэмэргүй, буйлнаас цус алдаж байвал, эмчид хандаж, эмчилгээ хийлгэх хэрэгтэй. 

Буйлаа цэвэрлэдэггүй

5 Шүдний чулуугаа авахуулдаггүй

Шүдний чулуу гэдэг нь буйлны ирмэгээр үүсэж эхлээд хүндрэх тусам буйлан доогуур ургаж шүдний холбоосыг гэмтээснээс шүдийг хөдөлгөөнд оруулж сулруулдаг өвчин юм. Энэ нь шаргал хүрэн өнгөтэй байх бөгөөд шүдний сойзоор угаагаад арилдаггүй. Хэрэв эмчлэхгүй бол таны шүд суларч, унах аюул учирна гэсэн үг юм. 
Үүнийг зөвхөн мэргэжлийн шүдний эмч нар цэвэрлэж, арилгаж чадах бөгөөд та жилдээ дор хаяж нэг удаа шүдний эмнэлэгт очиж, цэвэрлэгээ хийлгэж байгаарай. 

Шүдний чулуугаа авахуулдаггүй

6 Шүдний аппарат хийлгэхэд хэтэрхий хожимдсон гэж боддог

Хүмүүс өсвөр насандаа л шүдний аппарат зүүж, гажиг заслын эмчилгээ хийлгэх боломжтой хэмээн ташаа ойлгодог. Гэхдээ энэ нь ердөө л нэг төөрөгдөл бөгөөд та хэдэн насандаа ч шүдээ эмчлүүлж, гоё сайхан болгох боломжтой. Энэ нь таны гоо сайханг нэмэгдүүлэхээс гадна амны хөндийн эрүүл мэндийг илүү удаан хамгаалж, өвчлөхөөс ч сэргийлнэ. Тиймээс санаа зовох зүйлгүй яг одоо шүдний эмнэлэгт очиж, оройтсон гэж бодолгүй, шүдээ янзлуулаарай. 

Шүдний аппарат хийлгэхэд хэтэрхий хожимдсон гэж боддог

7 Зөвхөн нэг талаараа зажилдаг

Зөвхөн нэг талын эрүүгээрээ зажлах нь шүдэнд хэт их ачаалал өгч, хэврэг болгох аюултай. Харин ачаалал бага ирдэг, бараг ашигладаггүй талын шүднүүд нь улам бүр муудаж, хөдөлж, цаашлаад унах аюулд хүрдэг байна. Мөн эрүүний үеийн ажиллагаанд өөрчлөлт орсноор, өвдөлт мэдрэгдэж, сонсголд нөлөөлж мэднэ.

Иймд та хоол хүнсийг аль болох хоёр талаараа зажилж идэх шаардлагатай төдийгүй шүдээ бат бөх болгохын тулд хүнсний ногоо, жимс зэргийг тогтмол идэх хэрэгтэй аж. 

Зөвхөн нэг талаараа зажилдаг

8 Хүүхдэдээ шүд арчлах тухай зааварладаггүй

Зарим эцэг эхчүүд сүүн шүдийг төдийлөн анзаарч, хайхрах шаардлагагүй гэж боддог. Гэвч хүүхэд сүүн шүдээ арчлахгүй байснаар, муу дадал зуршилтай болж, ясан шүдээ ургасан ч угаахаа мартаж, буруу угаах нь бий. Харин энэ нь тэдний амны хөндийн эрүүл ахуйд сөргөөр нөлөөлөн, шүд хорхойтох, үрэвсэх гол шалтгаан болдог аж. Тиймээс та хүүхдээ бага гэж гололголгүй шүдийг нь угаалгаж, зөв хоол хүнс идүүлж байгаарай. 

Хүүхдэдээ шүд арчлах тухай зааварладаггүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()