Таны энэ 7 хоногийн хайр дурлалын зурхай (9/18-9/24)

Таны бодлоор амьдралын хамгийн чухал зүйл юу вэ? Үүнд хайр дурлал, гэр бүл гэж хариулах хүмүүс цөөнгүй байх болов уу? Тэгвэл энэ долоо хоногт таны хайр дурлалын амьдралд чухам ямар өөрчлөлт гарч, юу болох тухай зурхайг зөвхөн танд зориулан, аминчлан хүргэхээр бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Таны энэ 7 хоногийн хайр дурлалын зурхай (9/18-9/24)
0 ТӨГРӨГ!
Хаах
Сурталчилгаа

1 Хонь

Нэгэн хэвийн байдлаас татгалзаж, хайр дурлалын харилцаандаа шинэчлэл хийж, зоригтой байх хэрэгтэй. Өөртөө итгэлтэй, зоригтой байж чадвал та хайртай хүнээ хажуудаа байлгаж, хэзээ ч мэдэрч байгаагүй жаргалыг амтлах болно. Гэхдээ хэт хүчилж, өөрийнхөөрөө зүтгэж болохгүй гэдгийг санаж яваарай. Хэт хүчилж, өөрийн хүсэл сонирхолдоо нийцүүлэх гэснээр, та хайртыгаа гомдоож, харин ч эсрэгээрээ харилцаагаа сүйтгэж мэднэ. 

Хонь

2 Үхэр

Хайр дурлалыг худалдаж авч болдоггүй гэдгийг ямагт санаж яваарай. Өөрт тань сэтгэлгүй гэдгийг мэдсээр байж, догдлон хөөрч, хамаг бүхнээ зориулах хэрэггүй. Хуурамч харилцаанаас татгалзаж, түүнгүйгээр амьдарч чадахгүй гэх өчүүхэн бодлоосоо салж, ухаалаг алхам хийгээрэй. Явах ёстой хүнийг явуулж, амьдралаа илүү амар, чөлөөтэй болгохыг зөвлөе. 

Үхэр

3 Ихэр

Хайр сэтгэлийн тухайд тогтворгүй өдрүүд болж өнгөрнө. Одоог хүртэл өөрийнхөө зүрх сэтгэлийг ойлгохгүй төөрч будилсаар байх аж. Ажилдаа дарагдаж, төвөгтэй асуудлын тухай хэсэг мартах хэдий ч ганцаардаж шаналах үед хайр дурлалыг нэхэн үгүйлж, хэн нэгэнд өгсөн зүрх сэтгэлээ үнэн эсэхийг мэдэж гэж оролдох болно. Харамсалтай нь та энэ долоо хоногт ч мөн яг л өнөөх байдлаараа хайр дурлалын асуудлаа шийдвэрлэж чадахгүй, эргэлзэж, тээнэгэлзсээр өнгөрөх болно.

Ихэр

4 Мэлхий

Та хайр дурлалын харилцаандаа хэт өөрийнхөөрөө хандаж, хувиа хичээсэн зан гаргах нь асуудал үүсгэж мэднэ. Зөвхөн өөрийнхөө аз жаргал, ая тухтай байдлыг бодохоос илүүтэй нөгөө хүндээ ямар санагдаж байгааг лавлахаа мартуузай. Мөн шийдвэр гаргахдаа ямагт сайтар бодолцож байгаарай. Энэ нь таныг алдаа гаргахаас сэргийлж, хайр дурлалаа аварч үлдэхэд тань тусална. 

Мэлхий

5 Арслан

Уйтгартай, ямар ч сэтгэл хөдлөл, ахиц дэвшилгүй хайр дурлалын харилцаанаас илүүтэй ганцаараа байх нь амар тайван болоод жаргалтай гэдгийг ухаарч ойлгоно. Мөн өөрт тань тухтай байгаа хэсгээс гарч, илүү сонирхолтой, шинэ зүйлсийг биеэр мэдэрч, нүдээр үзэх хэрэгтэй. Үнэн худал нь үл мэдэгдэх цуурхал гарч, хосуудын харилцаанд ан цав суулгаж мэднэ. Тиймээс сонссон бүхэндээ итгэлгүй, аливааг баттай болгосны эцэст ямар нэгэн алхам хийх хэрэгтэй.

Арслан

6 Охин

Одоо та хамгаас жаргалтай, хайр дурлалын ямар нэгэн асуудалгүй байгаа. Энэ долоо бүхэлдээ танд амар тайван байдал, аз жаргалыг бэлэглэх болно. Онц гойд үйл явдал болохгүй хэдий ч, гэр бүлийнхэнтэйгээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, ойр дотно байх нь танд таалагдах нь гарцаагүй. Энэ байдлаа хадгалж үлдэхийн тулд үргэлж сэтгэл гаргаж, нэгнээ халамжлаарай.

Охин

7 Жинлүүр

Ганц бие жинлүүрийн ордныхон яг л өөрийн хүсч мөрөөдөж явдаг нэгэнтэйгээ уулзах магадлал маш өндөр. Харин мөрөөдлийн нэгэнтэйгээ таарсан тохиолдолд аль болох чөлөөтэй, өөрийнхөөрөө байснаар түүний анхаарлыг татаж, хайр дурлал бий болохыг үгүйсгэхгүй юм. 

Харин гэр бүл, хостой жинлүүрүүдийн тухайд бодож, санаж байгаа бүхнээ амаар ярихын оронд үйлдлээр үзүүлээрэй. Чамдаа хайртай гэж хэлэхийн оронд халамжилж, халуун дулаанаар тэврэх хэрэгтэй. Энэ нь хосуудын харилцааг улам бүр дүрэлзсэн, аз жаргалтай болгоно.

Жинлүүр

8 Хилэнц

Өөрийгөө хэт барьж, зоригтой алхам хийхгүй байсаар, сэтгэлдээ тээж явдаг нэгнээ алдах аюултай. Энэ долоо хоногт та том алхаж хийж, зүрхийг тань булиглуулж, хайрыг тань татдаг түүндээ чин сэтгэлийн үгээ хэлээрэй. Харин хостой Хилэнцүүдийн тухайд хайртай хүнээ өөрчлөх гэж хэт хүчлэх хэрэггүй. Та түүний алдааг ч мөн хайрлаж, ахиж унахгүй байлгахын тулд түшиж болно гэдгийг ойлгоорой. Бага зэрэг асуудал үүсч, хосууд ам зөрөлдөж магадгүй ч, хэн хэн нь буулт хийж, харин ч нэгнээ ойлгож, хайр сэтгэлээ бататгах болно.

Хилэнц

9 Нум

Энэ долоо хоногт мандах наран, мэлтийх саран тань эрч хүч, зоригийг бэлэглэж, бодож санаж явдаг бүхнээ хайртдаа хэлэх боломжийг олгоно. Харин энэхүү боломжийг алдалгүй ашиглаж, харилцаагаа илүү тодорхой баттай болгох хэрэгтэй. Өөрийн байр сууриа ч мөн тодорхойлж, илүү нээлттэй байхыг хичээгээрэй. Энэ нь таныг буцааж шагнан, амьдралыг тань илүү амар хялбар, ойлгомжтой болгоно. 

Нум

10 Матар

Сэтгэлгүй хүнээс сэтгэл гуйж, өөрийгөө шаналгах хэрэггүй. Хэрвээ та өөрөө ямар нэгэн алхам хийхгүй бол, бүх зүйл хэвэндээ ямар ч өөрчлөлт гарагахгүй гэдгийг санаарай. Энэ долоо хоногт онцгой содон зүйл болох магадлал бага хэдий ч, та одоо л өөрийгөө өөрчилж, жинхэнэ хайраа ольё гэвэл таныг юу ч хориглож, замд тань саад болж чадахгүй.

Гэр бүлтэй матруудын тухайд хайр сэтгэлийн харилцаагаа сэргээхэд хамгийн тохиромжтой юм. Хайртдаа гэнэтийн бэлэг барьж, хуучны сайхан дурсамжуудаа сэргээрээрэй.

Матар

11 Бумба

Танд ирэх хайр халамж, сайн сайхан бүхнийг татгалзалгүй хүлээж аван, аз жаргалыг мэдрээрэй. Нэгэн хэвийн байдлаасаа салж, сонирхолтой шинэ бүхнийг туршиж, хайр дурлалаа улам бүр бадраах хэрэгтэй. Энэ долоо хоног бол таны хайр дурлалын оргил үе байх боломжтой тул өөрөө ч мөн хичээл зүтгэл гаргаж, эерэг хандлагатай байгаарай.

Бумба

12 Загас

Харилцаандаа илүүтэй анхаарал хандуулж, сэтгэл гаргаснаар хайр дурлал цэцэглэж, аз жаргалыг мэдрүүлнэ. Хөндий байдал, хайхрамжгүй зан нь хайртыг тань гомдоож, сэтгэлийг нь өвтгөхөд хүргэнэ гэдгийг бүү мартаарай.

Ганц бие загаснуудын тухайд сэтгэлдээ тээж явдаг нэгэнтэйгээ харилцаа тогтоож, болзоонд явахад хамгийн тохиромжтой бөгөөд нааштай хариу сонсоно. 

Загас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()