Солонгос бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн нууц

Солонгос улс гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, чанараараа яахын аргагүй дэлхийд тэргүүлэгчдийн тоонд багтдаг билээ. Үүнтэй холбоотой бүсгүйчүүд нь ч гэсэн арьсаа арчлан, өөгүй төгс арьстай харагддаг. Ийм сайхан харагдуулахын тулд бүсгүйчүүд нь нүүр болон биеийн арьсандаа онцгой анхаарал тавьж, арчилдаг. Үүнд мэдээж гоо сайхны бүтээгдэхүүний нөлөө байгаа ч гэсэн, тэдний тогтмол хэрэглэдэг 4 арга байдаг гэнэ. Энэ аргыг та бүхэнд хэлж өгье. Эдгээрийг хэрэгжүүлбэл, та ч гэсэн тэдэн шиг сайхан арьстай болох боломжтой шүү. 

Солонгос бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн нууц
Зардлаа хэмнэ, хэрэглээгээ бүрдүүл!
Хаах
Сурталчилгаа

1 Чийгшүүлэгч тос

Ягаавтар туяатай цагаан арьсыг Солонгосчууд хамгийн сайхан арьс гэж үздэг. Арьсаа ийм харагдуулахын тулд тэд нүүрээ будахаасаа өмнө тос агуулаагүй суурь болон, чийгшүүлэгч ийлдэс (serum)-ийг хольж, тосны оронд хэрэглэдэг. 

Үүнийгээ арьсандаа багсаар жигд түрхээд, гараараа зөөлөн товшино. Багсаар түрхэхдээ, 15 градус налуулж, арьсны чиглэлийн дагуу түрхээрэй. Ингэвэл илүү жигд тараагдаж, будаг нүүрэнд удаан тогтдог. Тосоо хаттал хүлээгээд нүүрээ будахад бэлэн болно. 

Ингэж чийглэг суурь тавих нь нүүр будалтыг удаан хадгалах, арьсанд будаг шингэлтэд нөлөөлдөг хамгийн чухал зүйл гэж Солонгос бүсгүйчүүд зөвлөж байна. 

Чийгшүүлэгч тос

2 Боловсруулаагүй зөгийн бал

Боловсруулаагүй зөгийн бал гэдэг нь лав, тостойгоо хамт байгаа, дөнгөж хурааж авсан балыг хэлдэг. Солонгос бүсгүйчүүд гэрээр арьсаа арчлахдаа ихэвчлэн зөгийн балыг сонгодог. Учир нь зөгийн бал маш олон төрлийн амин дэмээр баялаг тул , арьс чангаруулах, нөсөө толбо арилгах, чийгшүүлэх гээд олон давхар үйлчилгээтэй ажээ. 

7 хоногт 1 удаа цэвэр зөгийн бал эсвэл зөгийн балтай тэжээлийн маск хэрэглэхийг Солонгос бүсгүйчүүд танд зөвлөж байна. Ингэхдээ салфеткан маск ашиглаж байгаа бол 30 минут болсны дараа бүлээн алчуураар бигнүүрдэж, дараа нь мөстэй усаар угаах. Харин цэвэр зөгийн бал ашиглаж байгаа бол нүүрэнд түрхэж 5 минут массаж хийгээд бүлээн усаар угаахыг зөвлөдөг. 

Эдгээрийг хэрэгжүүлж чадвал будаг шингэхгүй байх, арьс хуурайшилтаас салж чадна. 

Боловсруулаагүй зөгийн бал

3 Будсан ч будаагүй мэт харагдах

Солонгос маягийн нүүр будалтын онцлог бол будсан ч будаагүй мэт харагдахад оршдог. Ийм төрхийг үүсгэхийн тулд тэд кремээ түрхэх тусгай аргыг хэрэглэдэг ажээ.

Эхлээд гелэн чийгшүүлэгчийг нүүрэндээ жигд түрхэнэ. Үүнийхээ дараа кремээ нүүрний зөвхөн гадна хэсгүүд болох, духны дээд хэсэг, шанаа зэрэгтээ түрхэнэ. Харин дараа нь нүүрний гол хэсэг болох хацар, хамрын орчимдоо бага зэргийг түрхээд, крем түрхэгч порлоноор энэ хэсэгтээ сайтар товшиж, уусгадаг аж. Ингэснээр нүүр илүү натурал, туяарсан, чийглэг харагддаг байна. 

Харин кремээ гүйцэд хатсаны дараа нүүрний бусад хэсгээ буддаг ажээ.

Будсан ч будаагүй мэт харагдах

4 Бүх төрлийн маск

Хэдийгээр Солонгос улс чийглэг уур амьсгалтай ч гэсэн эмэгтэйчүүд нь шавран, салфеткан, хөөсөн, зуурдаг гээд бүх төрлийн маскыг тогтмол хэрэглэдэг. Ингэснээр хөгшрөлтөөс сэргийлж, гэрэлтсэн, тунгалаг арьстай байхад нь тусалдаг. Солонгосын олны танил жүжигчид болон дуучид өдөр бүр гэртээ маск тавьж, дор хаяж 1-2 цагийг арьс арчилгаандаа тусгайлан зориулдаг гэнэ шүү. 

Бүх төрлийн маск

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()