Бүсгүйчүүдийн цэвэр ариун байдал хосуудын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хосуудын харилцаанд хамгийн чухал байр суурийг эзэлдэг зүйл таны бодлоор юу вэ? Ихэнх хүмүүс үүнд хайр халамж, нэгнээ гэх сэтгэл гэхчлэн хариулах болов уу? Харин зарим нэг залуус хайртай хүн нь онгон байгаасай гэж хүсдэг төдийгүй үүнийг чухалчилж үзэх нь бий. Тэгвэл хамтдаа онгон байх нь хосуудын харилцаанд ямар ач холбогдолтой болох тухай мэдээлэлтэй танилцъя. 

Бүсгүйчүүдийн цэвэр ариун байдал хосуудын харилцаанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хаах
Сурталчилгаа

1 Онгон байх чухал уу?

Хүн бүрийн үзэл бодол харилцан адилгүй байдаг. Зарим залуус хайртай бүсгүйнхээ өнгөрсөн амьдралыг сонирхолгүй, одоо байгаа чигээр нь хайрлахыг илүүд үздэг.  Харин зарим залуус түүнийг хайрлаж, хамт амьдран эхнэр гэгдэх хүн нь өөр хэн нэгний өвөрт ороогүй, цэвэр ариухан байх ёстой гэж үзэх нь бий. Тэгвэл онгон байх эсэх нь хосуудын харилцаанд хэрхэн нөлөөлдөг юм бол?

Онгон байх чухал уу?

Сексийн тухай нээлттэй үзэл бодолтой эрчүүдийн тухайд найз бүсгүйнхээ өнгөрсөн амьдрал руу өнгийдөггүй. Гэхдээ тэдэнд ч мөн өөр хэн нэгний өвөрт орж байгаагүй, онгон охид таалагдаж, зөвхөн өөрийнх нь гэх мэдрэмж төрдөг байна. Нэг ёсондоо бүх эрчүүд онгон охидуудад дуртай, тэднийг илүү ихээр хайрлаж, өөрийн болгохыг хүсдэг болохыг үгүйсгэх аргагүй юм.  

Угтаа бол залуус өөрийн анхны бүхнээ хайртай хүндээ хадгалж, зөвхөн заяаны ханиа хүлээж суух нь тун ч ховор. Тэгсэн атлаа охид бүсгүйчүүдийг онгон байх ёстой гэж шаардах нь утгагүй хэрэг мэт санагддаг. Харин энэ тохиолдолд хосууд ярилцаж, хэн хэн нь өнгөрсөн амьдралтай байсан, алдаж онож явсан тухайгаа хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал. 

Тиймээс бүсгүй та би онгон биш, энэ нь найз залууд маань таалагдахгүй бол яанаа гэхчлэн толгойгоо гашилгаж, сэтгэлээр унах шаардлагагүй юм. Ердөө л хайрттайгаа энэ тухай ярилцахад хангалттай. Мэдээж анхны бүхнээ нөхөр болох хүндээ зориулна гэх бодолтой журамт бүсгүйчүүд ч олон байдаг гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. 

2 Хосуудын харилцаанд юу хамгийн чухал вэ?

Хэрвээ та харилцаагаа урт удаан, аз жаргалтай байгаасай гэж хүсч байвал, хамгийн гол нь шударга байх хэрэгтэй. Та хайртайгаа учрахаас өмнө хэн нэгэнтэй нэг оронд орж байсан бол нууж хаалгүй бүгдийг хэлээрэй. Хосуудын дунд нууц бий болсноор, харилцаанд ан цав сууж, амархан хагацах эхлэл тавигддаг гэдгийг бүү мартаарай. 

Хосуудын харилцаанд юу хамгийн чухал вэ?

Та хоёр нэг нэгэндээ хайртай байхад бусад зүйлс ямар хамаатай гэж? Өнгөрсөн бүхнийг өнгөрсөнд нь үлдээгээрэй. Хайр тань үнэнч байгаад, сэтгэл тань зөвхөн тэр хүнийг гэдэг бол, онгон байх эсэх нь дараа дараачийн асуудал юм. 

Нэгэнт та хоёр өнгөрсөн амьдралынхаа тухай ярилцаж, ойлголцсон бол ахин энэ тухай ам нээж, нэгнээ буруутгах хэрэггүй. Хэнд ч гэсэн өнгөрсөн амьдрал гэж байдаг тул, үүнийг дэврүүлэхгүй байх нь харилцаагаа аварч үлдэхэд тусална. 

Секс хийх нь нэгэн төрлийн биеийн үйл боловч, өөр нэгэн талаас харвал хоёр хүн бие биедээ уусан шингэж байгаа сэтгэл зүйн холбоо юм. Энэ нь нэгнээ илүүтэй ойлгож, мэдрэхэд тусладаг төдийгүй харилцааг бат бөх болгож өөрчилнө. Тиймээс хосуудын харилцаанд секс нь томоохон орон зайг эзэлж байдгийг онцлох нь зүйтэй болов уу. 

3 Онгон байх нь муу зүйл үү?

Онгон, өмнө нь хэн нэгэнтэй ойртож байгаагүй гэдгээсээ ичиж, санаа зовдог охид гэж байдаг. Энэ нь тэдэнд яг л өөрийг нь хэн ч тоодоггүй мэт мэдрэмж төрүүлж, сэтгэл санааг нь тавгүйтүүлэх аж. Гэвч онгон байна гэдэг нь огтхон ч ичиж, санаагаа зовоох зүйл биш юм. Харин ч сэтгэлгүй хүндээ энгэрээ нээгээгүй, тохирох нэгнийг хүлээж, тэвчээртэй байсан гэдгээрээ бахархах хэрэгтэй. Хайртай залуу тань ч мөн адил таны энэхүү тэвчээртэй, ухаалаг үйлдэлд уярч, таатай хүлээж авах нь гарцаагүй. Цэвэр ариун байдлаа хадгалах нь ямар ач холбогдолтой вэ?

Онгон байх нь муу зүйл үү?

Хүсээгүй жирэмслэлтээс болж, толгойгоо өвтгөж, хүсэл мөрөөдлөө хойш тавих шаардлага ч гарахгүй. 

Хамгийн ихээр хүсэн хүлээсэн, хайртай хүндээ анхны бүхнээ зориулах нь танд таатай мэдрэмжийг төрүүлж, аз жаргалыг мэдрүүлэх болно. 

Мөн төрөл бүрийн бэлгийн замын өвчний халдвар авсан байх вий хэмээн үргэлж айж, түгших шаардлага онгон охидод тулгарахгүй. Мэдээж эрүүл мэнд хамгийн чухал тул бэлгийн замаар ямар ч халдвар авахгүй гэдэгтээ бат итгэлтэй байх нь бас л нэгээхэн төрлийн жаргал юм. 

Хэрвээ та онгон бол, бусдын хэл аманд өртөж, элдвээр доромжлуулах аюулаас ч мөн хол байж чадах юм. Сүүлийн залуус "би энэ охинтой унтсан, тэр ч охинтой унтсан, тэр охин ийм" гэхчлэн элдвээр ярих нь ихэссэж, цэвэр нэртэй үлдэх охид тун ч цөөн болж байна. Харин та хэний ч гар хүрээгүй ариухан нэгэн бол нийгмийн цөөнхид багтаж, залуус бүрийн хүслэн гэгдэх тэр үнэт эрдэнэ гэдгээ санагалзаж яваарай. 

4 Нэгэн хосын түүх

Бид та бүхэндээ нэгэн хосын түүхийг сонирхуулж, багахан сургамж хүргэе. Хосууд бие биедээ чин сэтгэлээсээ хайртай, харин бүсгүй нь онгон биш байв. Бүсгүй энэ тухайгаа хайртдаа нуулгүй хэлж, тэд ойлголцож чадсан аж. Өмнө нь болзож байсан залуутайгаа нэг оронд орж, багагүй туршлагатай болсон бүсгүй нөхөртөө ч өөрийн сурсан зүйлсээ үзүүлж, халуухан шөнүүдийг өнгөрүүлдэг байжээ. Бүсгүй бүх байрлалыг мэддэг төдийгүй туршиж үзсэн тул нөхөртэйгээ ч мөн сексийн тал дээр ойлголцож, илүү нээлттэй, чөлөөтэй байж чаддаг байсан аж. 

Нэгэн хосын түүх

Эхнэрийнх нь чөлөөтэй, халуухан төдийгүй туршлагатай байдал нөхөрт нь таалагддаг байсан тул хайртыгаа онгон байсангүй гэж буруутгах нь бүү хэл, харин ч туршлагатай нэгэн гэдэгт нь дуртай байсан гэдэг. Тэдний харилцаа улам бүр бадарч, зөвхөн нэгнээрээ хорвоог төсөөлж, бие биенээсээ жаргалыг амталж, таашаалыг мэдэрдэг аж. 

Секс гэдэг бол эрэгтэй, эмэгтэй хүмүүс нэгнээ илүүтэй мэдэрч, таашаал авахын нэр... Өнгөрсөнд хүн ямар ч шийдвэр гаргаж болно. Хамгийн гол нь өнөөдөр тэр хүн байгаа нь хамгийн чухал гэдгийг бүү мартаарай. "Чи над дээр онгон ирээгүй" гэх хатуу үгсийг хайртдаа хэлж, хэзээ ч буцаах боломжгүй өнгөрснийг өөрчлөх гэж бүү зүтгээрэй залуусаа. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()