Дэлхийн хамгийн өндөр орлоготой 15 загвар өмсөгч

Дэлхийн загварын ертөнц бол маш өрсөлдөөнтэй ертөнц. Бусдаас онцгой зан чанар, гадаад төрх, гоолиг биетэй бүсгүйчүүд дундаас тодрон гарч ирэх шаардлагыг бий болгож байдаг билээ. Тэгвэл эдгээр бүсгүйчүүд хэрхэн алдрын замд хөл тавьсан ба жилийн ашиг орлогын талаарх сонирхолтой мэдээллиййг уншигчиддаа хүргэхээр бэлтгэлээ. 

Дэлхийн хамгийн өндөр орлоготой 15 загвар өмсөгч

1 Жизель Бундхен (Giselle Bundchen) - 30.5 сая доллар

Бразилийн супер модель Жизель Бундхен загварын тайзнаас бууж байгаагаа 2015 онд албан ёсоор зарласан билээ. Тэрээр 2004 оноос хойш загварын ертөнцийн хамгийн орлоготой хүнээр нэрлэгдэж байсан бөгөөд 2011-2012 онд түүний нэг жилийн орлог 45 сая ам.долларт хүрч байсан юм. Форбес сэтгүүлд бичсэнээр, Бундхен 2014 онд Шанель, Каролина Херрара брэндийн нүүр царай болж 47 сая ам.долларын гэрээ байгуулжээ.

Энэ нь түүнийг энтертайнмент ертөнцийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг болгож чадсан бөгөөд тэрээр загварын тайзаа орхих хүртлээ гайхалтай бие, төрхөө хадгалсаар байсан юм. 

Жизель Бундхен (Giselle Bundchen) - 30.5 сая доллар

2 Адриана Лима (Adriana Lima) - 10.5 сая доллар

Энэ жил 36 настай, Бразил гаралтай загвар өмсөгч Адриана Лима бол манай дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг яах аргагүй мөн билээ. Тэрээр католик шашинтай нэгэн бөгөөд гэлэнмаа болохыг мөрөөддөг байсан байна. Түүнийг 15 настай байхад нэгэн загварын агентлагийн төлөөлөгч олж харан, загварын ертөнцөд хөл гишгүүлжээ. Өдгөө тэрээр загварын хамгийн томоохон шоу болох "Vitoria's Secret"-ийн сахиусан тэнгэрээр 1999 оноос хойш өдгөөг хүртэл ажиллаж байна.  Шоу болон бусад зураг авалтын орлого нь түүнд жил бүр 10.5 сая долларын ашгийг авчирдаг ажээ. 

Адриана Лима (Adriana Lima) - 10.5 сая доллар

3 Карли Клосс (Karlie Kloss) - 10 сая доллар

Өдгөө 24 настай чадварлаг загвар өмсөгч маань дэлхийн бараг бүх томоохон брэндтэй хамтарч ажилладаг. Тэрээр фотомодел, загвар өмсөгч гээд загварын бүхий л салбарт алдартай нэгэн юм. Карлигийн алхааг харсан хүн бүр түүний хөнгөн гишгэлт, ховорд тооцогдох мууран алхааг нь бишрэхгүй байхын аргагүй. Энэ нь түүний балетаар хичээллэдэг байсантай ч холбоотой байж болох юм. Ямартай ч энэ бүсгүй 1 жилд дунджаар 10 сая ам.долларын ашгийг төвөггүйхэн олдог ажээ. 

Карли Клосс (Karlie Kloss) - 10 сая доллар

4 Кэндалл Жэннер (Kendall Jenner) - 10 сая доллар

Түүний амьдрал бага наснаасаа л олны нүдэн дээр байсан. Тэрээр алдарт "Keeping up with the Kardashians" шоуны од бөгөөд өдгөө загварын ертөнцөд цахиур хагалаад байгаа ирээдүйтэй загвар өмсөгч юм. Энэ жил дөнгөж 21 нас хүрч байгаа ч, түүний жилийн орлого 10 сая долларт хүрдэг ажээ. Энэ нь түүний олон нийтийн сүлжээн дэх нөлөөллөөс үүдэлтэй хэмээн хүмүүс дүгнэдэг. Учир нь тэрээр аль хэдийн олны танил болсон учир, тоглосон реклам, хамтарч ажилласан загварын брэндүүд нь маш хурдан интернетээр тархаж амжилтыг олдог ажээ. 

Кэндалл Жэннер (Kendall Jenner) - 10 сая доллар

5 Жижи Хадид (Gigi Hadid) - 9 сая доллар

Дөнгөж 2 настай байхдаа модель ээжийнхээ нөлөөгөөр “Guess” брэндийн хүүхдийн хувцсыг өмсөн тайзнаа анх гарч байжээ. Түүний карьер энэ үеэс эхэлж, 16 насандаа “IMG Models” загварын агентлагтай гэрээ байгуулан амжилтынх нь үндэс тавигдсан юм. Өдгөө тэрээр загварын акулуудын нэг "Tommy Hilfiger" брэндтэй хамтран ажиллаж, өөрийн нэрийн хувцсыг гаргаад байгаа юм. Үүнийхээ зэрэгцээ "Vitoria's Secret" шоуны сахиусан тэнгэрээр ажиллаж жилд 9 сая ам.долларын ашгийг олдог байна. 

Жижи Хадид (Gigi Hadid) - 9 сая доллар

6 Рөүзи Хантингтон вайтли (Rosie Huntington-Whitely) - 9 сая доллар

"Vitoria's Secret" шоуны сахиусан тэнгэр, маш олон хувцас загварын брэндийн нүүр царай Рөүзи Хантингтон Вайтли нь Англи улсаас гаралтай бүсгүй бөгөөд энэ жил 30 нас хүрч байгаа юм. Тэрээр бидний сайн мэдэх "Тээвэрлэгч" киноны гол дүрийн жүжигчин Жэйсон Стэтамтай гэр бүл болсон бөгөөд өдгөө үрийн зулай үнэрлэн нам жим амьдарч байна. Гэсэн ч түүний хийсэн гэрээ болон зураг авалтын мөнгө нь жилд 9 сая доллар хангалттай хүрдэг ажээ.  

Рөүзи Хантингтон вайтли (Rosie Huntington-Whitely) - 9 сая доллар

7 Кара Дэлевин (Cara Delevingne) - 8.5 сая доллар

Кара бол загварын ертөнцөд орж ирсэн даруйдаа өөрийн зан чанар болон гайхалтай төрхөөрөө тэсрэлт хийж чадсан цөөхөн эмэгтэйчүүдийн нэг юм. Түүний ашиг орлого жил бүр нэмэгдэхийн хэрээр зарим шоунд алхахаас татгалзаж эхлээд байгаа ажээ. Учир нь тэрээр кино урлагт мөн хүч үзэж эхэлсэн юм. Тэрээр аялалд явах маш дуртай бөгөөд өнгөрсөн зун Африк улсад 2 сар гаруй хугацааг өнгөрөөсөн. Түүний сайхан сэтгэл, өөрийнхөөрөө байдал нь олон хүмүүст төрөлхийн гоо сайхнаа илэрхийлж гаргах урам зоригийг өгч чадсан юм. Тэрээр жилд 8,5 сая ам.долларын орлоготойгоор жагсаалтын 7-д бичигджээ. 

Кара Дэлевин (Cara Delevingne) - 8.5 сая доллар

8 Кэндис Сванэпол (Candice Swanepoel): 7 сая доллар

Өмнөд Африкаас гаралтай загвар өмсөгч Кэндис үхрийн аж ахуй эрхэлдэг хөдөө нутгийн гэр бүлээс гаралтай ажээ. Тэрээр загварын ертөнцөд нэр нь сонсогдох болсон цагаас л Холливуудын хамгийн халуухан бүсгүйчүүдийн жагсаалтын эхэнд бичигддэг байсан. Тэрээр Африк, Англи, Плотугал 3 хэлээр чөлөөтэй ярьж чаддаг ажээ. Хамгийн үнэтэй брэндүүдтэй хамтран ажиллаж, загварын шоунд алхсанаар тэрээр жилд 7 сая ам.долларын ашгийг олдог байна. 

Кэндис Сванэпол (Candice Swanepoel): 7 сая доллар

9 Лиу Вэн (Liu Wen) - 7 сая доллар

Үзэсгэлэнт загвар өмсөгч Лиу Вэн нь бага байхаасаа л аяллын хөтөч хийхийг хүсдэг байжээ. Харин түүний ээж охиноо загварын салбарт оруулж, хөгжүүлэх болсон байна. Өнөөдөр тэрээр Хятад улсын хамгийн амжилттай яваа загвар өмсөгч болтлоо хөгжиж чадсан бөгөөд улс орныхоо нэрийг дэлхийд гаргаж, улам бүр алдаршсаар байгаа билээ. Лиу Вэн нь "Victoria’s Secret"-ийн тайзан дээр алхсан анхны Ази загвар өмсөгч төдийгүй "Forbes" сэтгүүлээс гаргасан хамгийн өндөр орлоготой Ази загвар өмсөгчдийн жагсаалтыг тэргүүлдэг аж. 

Лиу Вэн (Liu Wen) - 7 сая доллар

10 Миранда Керр (Miranda Kerr) - 6 сая доллар

14 настайгаа загвар салбарт хүч үзэж эхэлсэн өхөөрдөм төрхтэй, уулга алдам халуухан биетэй Миранда Керр нь өнөөдөр хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчдийн жагсаалтад багтаж чаджээ. Анх 1997 онд Австралийн "Dolly" сэтгүүлээс зохион байгуулсан тэмцээнд түрүүлснээр, түүний карьер эхэлсэн байдаг. Миранда 2008 оноос эхлэн өндөр орлоготой загвар өмсөгчдийн тоонд багтах болсон бөгөөд өнөөдөр тэрээр жилд 6 сая долларын орлого олдог аж. Мөн тэрээр "Victoria’s Secret"-тэй гэрээ байгуулсан анхны Австрали загвар өмсөгч юм. Үзэсгэлэнт бүсгүй нь өөрийн нэрийн арьс арчилгаа бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргасан төдийгүй номоо хэвлүүлж байсан чадварлаг нэгэн юм. 

Миранда Керр (Miranda Kerr) - 6 сая доллар

11 Лара Стөүн (Lara Stone) - 5.5 сая доллар

Лара Стөүн бол бусад загвар өмсөгчдөөс тэс өөр нэгэн. Тэрээр өөрийн гэсэн өнгө төрх, хувцаслалтын хэв маягтай төдийгүй энэ нь ажилтанд хүрэхэд нь гол түлхэц болсон хэмээдэг аж. Голландын жижигхэн хотод төрсөн Лара 12 настайдаа гэрийнхэнтэйгээ хамт Парис хотоор аялж явахдаа өөрийн авьяасаа нээн илрүүлж, загварын салбарт хөл тавих болжээ. 15 насандаа тэрээр "Elite Model Look" тэмцээнд оролцож, өөрийгөө бусдад таниулаад амжсан юм. Түүний дээд үүдэн шүдний завсар нь царай төрхийг нь улам бүр халуухан болгож, хүн бүрийн харцыг булаадаг аж. Амжилттай яваа загвар өмсөгч бүсгүй нь жилд 5.5 сая долларын орлогыг олдог байна.  

Лара Стөүн (Lara Stone) - 5.5 сая доллар

12 Наталья Вадианова (Natalia Vodianova) - 5.5 сая доллар

Тэрээр энэ жил 35 настай, 4 хүүхдийн ээж боловч загварын ертөнцийн хамгийн эрэлттэй хүмүүсийн нэг юм. Тэрээр өсвөр насандаа ээждээ туслан жимс түүж зардаг байсан ажээ. 15 насандаа загварын ертөнцөд хөл тавихаар шийдсэн нь түүний амьдралыг бүхлээр нь өөрчилсөн юм. Тэрээр 17 нас хүрэхдээ Парис хот руу нүүж, 1 жилд 400 шоунд оролцон карьер болон орлого нь маш их өсжээ. Тэрээр одоо ч жил бүр 5,5 сая долларын орлоготой. 

Наталья Вадианова (Natalia Vodianova) - 5.5 сая доллар

13 Кэйт Мосс (Kate Moss) - 5 сая доллар

Энэ жил 43 настай сайхан бүсгүй маань загварын ертөнцөд одоог хүртэл ажилласаар байгаа билээ. Түүний оргил үе нь 1990-ээд байсан бөгөөд тэрээр 168 см өндөртэй хэдий ч тухайн үед ховор байсан 0 размерыг өмсдөг цөөхөн бүсгүйчүүдийн нэг билээ. Кейт олон томоохон брэндүүдтэй хамтарч ажилладаг байсан боловч Келвин Клэйн компанитай хийсэн гэрээгээ хар тамхины асуудлаас болж цуцалж байжээ. Тэрээр одоог хүртэл жил бүр 5 сая ам.долларын орлоготой байгаа ажээ.

Кэйт Мосс (Kate Moss) - 5 сая доллар

14 Алессандро Амбросио (Alessandra Ambrosio) - 5 сая доллар

Бразилын бас нэгэн халуухан бүсгүй болох Алессандро 12 настайдаа загварын агентлагт явж эхэлсэн бөгөөд 2005 оноос өдгөөг хүртэл Викориас Секрэттэй хамтран ажиллаж байна. Тэрээр хүүхэд байхдаа дэлдэн чихтэй байсан бөгөөд үүндээ маш дургүй байсан учир ердөө 11 настайдаа мэс засал хийлгэж, чихээ жижгэрүүлсэн ажээ. Тэрээр 4 кинонд туслах дүр бүтээж, 10 гаруй телевизийн шоунд хамтран ажиллаж байсан билээ. Түүний жилийн орлого нь 5 сая ам.доллар ажээ.

Алессандро Амбросио (Alessandra Ambrosio) - 5 сая доллар

15 Дутцен Кроүс (Doutzen Kroes) - 5 сая доллар

Дутцен 2005-2014 он хүртэл Викториа хамтран ажиллаж басан сайхан бүсгүйчүүдийн нэг юм. Түүний ялдам төрх, сайхан царай нь кино бүтээгчдийн анхааралд өртөж, хэд хэдэн кинонд туслах дүр бүтээсэн билээ. Хамгийн сүүлд 2017 онд хийгдсэн “Wonder women” кинонд Вэнелиа хэмээх бүсгүйн дүрийг бүтээсэн юм. Үүнээс гадна 2009, 2010 онуудад Голландын "Marie Claire" сэтгүүлд өөрийн гэсэн булан ажиллуулж байсан билээ. Тэрээр жилд 5 сая ам.доллар олдог бөгөөд өдгөө загварын тайзаа түр орхин 2 хүүхэд, нөхрийн хамт нам жим амьдарч байна.

Дутцен Кроүс (Doutzen Kroes) - 5 сая доллар

Тэйлор Хилл (Taylor Hill) - 4 сая доллар

Түүний төгс царайг энэ жагсаалтад багтах ёстой гэж үзэн багтаалаа. Та бүхэнд мэдээлэл таалагдсан гэж найдаж байна.

Тэйлор Хилл (Taylor Hill) - 4 сая доллар

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()