Арьсны алдартай эмч нарын амьдралдаа мөрддөг 15 зарчим

Хүний арьс цэцэгтэй нэгэн адил арчилгаа тохирох үед сайхан харагдаж, харин ямар нэг зүйл дутагдахад таагүй харагдаж эхэлдэг. Арьсны ямар нэг асуудалтай болсон үедээ бид мэргэжлийн эмчид ханддаг. Тэдний зөвлөгөө, эмчилгээний дагуу асуудлаасаа ч салдаг. Тэгвэл энэ салбарын хамгийн чадварлаг эмч нарын амьдралдаа мөрдлөг болгодог зарчмуудыг танилцуулъя.

Арьсны алдартай эмч нарын амьдралдаа мөрддөг 15 зарчим
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нарны тос түрхэхээ мартаж болохгүй

"Эмэгтэйчүүдийн Арьс судлалын нийгэмлэг"-ийн ерөнхийлөгч Фокс эмч "SPF 30 эсвэл түүнээс дээш хамгаалах чадвартай нарны тосыг сонгож хэрэглэхийг зөвлөжээ. Ингэхдээ чих, хүзүү, нүүрэндээ жигд түрхэх хэрэгтэй байна.

Нарны тос түрхэхээ мартаж болохгүй

2 Наранд борлосон арьс

"Бага зэрэг наранд борлосон арьс нь эрүүл чийрэг байхын үндэс юм. Сүүлийн үеийн судалгаагаар өдөр бүр арьсаа чийгшүүлж, нарны тос түрхэж, дор хаяж 30 минут наранд байвал арьс үрчлээтэхгүйн дээр, эрүүл чийрэг байдлаа олон жил хадгалж чаддаг" гэж Кембриджийн Их сургуулийн арьс судлаач Ранэлла Хирш (Ranella Hirsch) зөвлөсөн аж. 

Наранд борлосон арьс

3 Өглөөний цай болон оройн хоол ч бас чухал

Арьсны шилдэг эмч нарын нэг Дорис Дэй (Doris Day) хэлэхдээ: "Би өглөөний цайндаа заавал алмонд самар иддэг. Энэ нь арьсны элдэв үрэвсэлт өвчин, унжих, нөсөө толбо, үрчлээнээс сэргийлэхэд тустай өөхний тосны хүчлийг ихээр агуулдаг. Хэрэв самранд дургүй бол өдөр эсвэл оройн хоолондоо туна, салмон эсвэл халибут загасны махийг 7 хоногт дор хаяж 4 өдөр идэж байгаарай.

Өглөөний цай болон оройн хоол ч бас чухал

4 Зарим дасгал арьсанд муу нөлөөтэй

"Байнгын хэт идэвхтэй хөдөлгөөн буюу гүйх эрчимт дасгалуудын үед нүүрний коллаген багасаж, арьс унжин, хэт шөвийх тохиолдол гардаг.Тиймээс би дасгал хийх үедээ арьс өргөгч нүүрний бүс зүүж байхыг Окландын арьсны эмч Кейти Родан (Katie Rodan) зөвлөсөн байна.

Зарим дасгал арьсанд муу нөлөөтэй

5 Агаар чийгшүүлэгч

Лос-Анжелес хотын алдартай арьсны эмч Жэссика Вү (Jessica Wu) "Бидний орчин тойронд утас, компьютерын дэлгэц зэргээс ялгарсан цацраг туяа оршиж байдаг. Тиймээс би өрөөндөө, гэртээ байнга эрдсээр баяжуулсан агаар чийгшүүлэгч тавьж арьсаа хамгаалдаг. " гэжээ. 

Агаар чийгшүүлэгч

6 Энгэсэг ч бас нарнаас хамгаалж чадна

"Нарны тос арьсыг сайн хамгаалдаг ч, 3 цагийн дараа үйлчилгээ нь буурч эхэлдэг. Энэ үед нүүрээ угаагаад ахин тослох боломжгүй учир та нарны хамгаалалттай энгэсэг дээрээс нь давхарлан түрхэж, будгаа сэргээх хэрэгтэй." хэмээн Вашингтоны арьсны эмч Элизабет Танзи (Elizabeth Tanzi) зөвлөжээ.

Энгэсэг ч бас нарнаас хамгаалж чадна

7 Хамгийн чухал зүйл бол урьдчилан сэргийлэх

"Арьсаа нэгэнт асуудалтай болсны дараа арчлах илүү хэцүү учир залуу наснаасаа эхлэн тордох хэрэгтэй. Нарны тос чийгшүүлэгчийг хэзээ ч мартаж болохгүй. Үүнээс гадна тэжээлийн маскыг тогтмол хэрэглэж занш." хэмээн Шинэ Орлеан мужийн арьсны шилдэг эмч Мэри Лупо(Mary Lupo) зөвлөсөн байна.

Хамгийн чухал зүйл бол урьдчилан сэргийлэх

8 Нүдний хүйтэн жин

Хөлдөөсөн вандуй нь загатнаж, хорссон нүдний орчмын асуудалд хамгийн сайн туслагч юм. Энэ аргыг Нью Жерси мужийн арьсны эмч Жинина Дауни (Gini Downey) анх гаргасан бөгөөд: "Би гэртээ ирээд нүүрний будгаа арилгасны дараа, хөлдөөсөн вандуйг 5 минутын турш зовхин дээрээ тавьдаг. Энэ нь нүдний орчмын хаван, ядарснаас үүдсэн хөх өнгийг бууруулахад тусалдаг." Та үүнийхээ оронд хөлдөөж,ууталсан ямар ч бүтээгдэхүүнийг ашиглаж болно.

Нүдний хүйтэн жин

9 Элсэн чихрийн хэрэглээгээ багасга

Элсэн чихэр, амттанд ихээр агуулагддаг глюкоз нь арьсны уян хатан, толигор байдлыг хариуцдаг коллагены ялгаралтыг багасгадаг ажээ. Тиймээс арьсаа хайрлахыг хүсвэл, амттанаа багасга гэж  Техасын арьсны мэргэжилтэн Наaла Малик (Naila Malik) зөвлөжээ.

"Бүхэл үрийн хүнснүүд биед удаан шингэдэг бөгөөд, коллагений алдагдлыг бууруулдаг тул бүхэл үрийн талх, гурил зэргийг хэрэглэж занших хэрэгтэй."

Элсэн чихрийн хэрэглээгээ багасга

10 Өөртөө цаг гарга, өөрийгөө хайрла

Хамгийн ачаалалтай мэргэжилтэй хүмүүс бол эмч нар. Тиймээс тэд хэрхэн олон цагийн мэс ажилбар, өвчтөнүүдийн шарх, элдэв тааламжгүй зүйлсийг харсны дараа сэтгэл санаагаа тайван байлгадаг тухай асуухад Лос Анжелесын Арьс судлалын эмч Анни Чюу (Annie Chiu) "Арьсанд витаминаас илүү хэрэгтэй зүйл бол нойр, амралт, сэтгэлийн тайван байдал юм. Тиймээс би цайныхаа цагаар нүүрэндээ маск тавьж 30 минут унтаад, 8 цагаас хойш гар утаснаасаа хол байж тархиа амраадаг" гэжээ. 

Өөртөө цаг гарга, өөрийгөө хайрла

11 Зөв байрлалтай унтаж, алхаж, суух

Вашингтон дахь арьсны мэргэжилтэн Хема Сундарам (Hema Sundaram): "Бидний нүүрний арьс ч бас булчинтай учир, зөв хөдөлгөөн хийж чадвал чангардаг. Би өглөө бүр сэрээд нүүрнийхээ арьсыг янз бүр болгож толинд өөрийнхөө төрхийг харж инээх дуртай. Хамгийн гол нь ингэснээр өөрт хөгжилтэйгөөр нүүрний йог хийж байгаа юм." гэжээ.

Үүнээс гадна зөв байрлалд сууж, хэвтэх, дэрнийхээ өндрийг тохируулах нь арьсны үзэмжид маш чухал ажээ.

Зөв байрлалтай унтаж, алхаж, суух

12 Цай арьсанд сайн уу?

Нью-Йоркийн арьсны эмч Эми Вэхслэр (Amy Wechsler) залуу байхаасаа ногоон, хар цайнд дуртай нэгэн байжээ. Одоо ч тэрээр өдөрт 3-5 аягыг ууж арьсандаа анхаардаг байна. Эдгээр төрлийн цай нь антиоксидант галлат эпигалокатехин ба халькопавин зэрэг хорт хавдраас сэргийлж, коллагений нөхөн төлжилтөд сайнаар нөлөөлдөг бодисууд агуулдаг ажээ. Тиймээс кофе болон усны оронд болж өгвөл ногоон эсвэл хар цайг сонгохыг зөвлөсөн байна.

Цай арьсанд сайн уу?

13 Гэдсээ цэвэрлэх

"Гэдсийг зөөлөн цэвэрлэгч бол миний нууц. Ийм төрлийн цэвэрлэгч нь нарийн бүдүүн гэдсэн дэх бохирыг гадагшлуулснаар, биеийг эрүүл байхад тусалдаг" гэж Чикаго хотын эмч Жонит Брайдон (Jonit Bridon) эмч хэлжээ.

Гэрийн аргаар мандарин, апельсин зэрэг цитрусын жимс эсвэл хар чавга гэх мэт гэдэс цэвэрлэх хүнс хэрэглэж болно. 

Гэдсээ цэвэрлэх

14 Арьсны сунгалт

"Би бүх өвчтөнүүддээ дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг зөвлөдөг. Толгойн дээд хэсгээс, хөл хүртлээ чанга арьстай хүмүүсийн нүүрний арьс илүү залуу, үрчлээгүй байдаг." гэжээ. Гол учир нь идэвхтэй хөдөлгөөнтэй хүмүүсийн хүзүүний арьс илүү чангардаг. Хүний насыг гар, хүзүү, нүүрний арьснаас нь мэдэж болдог. Тиймээс зөвхөн нүүр бус,бусад хэсгүүддээ ч, анхаарал тавих хэрэгтэй хэмээн Лос Анжелесын арьс өнгөний эмч Патриша Феррис (Patricia Ferris)ярьж байна.

Арьсны сунгалт

15 Хийжүүлсэн ундааны хор

Канзасын арьсны эмч Одри Куинины хийжүүлсэн ундаанаас татгалзаж чаддаггүй ажээ. Тэр өдөрт 6 лааз ундаа уудаг байсан бөгөөд үүнд нь 25-50 мг натри агуулагддаг гэдгийг мэдсэн даруйдаа энэ ундаанаас татгалзсан байна. Учир нь бие дэх натрийн хэмжээ ихэдвэл,нүд болон шанаа байнга хавагнаж, маш хурдан таргалуулдаг билээ.

Хийжүүлсэн ундааны хор

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()