Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн дунд дэлгэрээд байгаа шинэ трэндүүд

Нүүр будалтын шинэ санаа олж, түүнийгээ хүмүүст хүргэх нь тийм ч амар биш. Харин элдэв гаж зүйл сэтгэн үүгээрээ олон нийтийн сүлжээнд их хандалт авч, нэр алдраа өсгөх хүмүүсийн тоо сүүлийн үед нэмэгдэж байна. Тэд үргэлж л сонин содон зүйлсийг нээж байдаг нь сайшаалтай ч зарим үед эдгээр нь эрүүл мэндэд хортой эсвэл ямар ч эерэг нөлөө байхгүй мэт санагддаг. Ингээд та бүхэнд 2017 он эхэлснээс өнөөдрийг хүртэл гарсан хамгийн гаж трэндүүдийг танилцуулъя. 

Сүүлийн үед охид бүсгүйчүүдийн дунд дэлгэрээд байгаа шинэ трэндүүд

1 Өд мэт хөмсөг

Энэ трэнд анх гарсан даруйдаа л маш олон хүний анхаарлыг татаж, нүүр будалтын блог ба блог хөтлөгчид дуурайн хийх болсон. Өтгөн хөмсөгтэй охидын уг трэндийг Инстаграмд олон хүмүүс дуурайн, тогос шувууны өд мэт хийснийг ч олж харж болно. 

Өд мэт хөмсөг

2 Хиймэл хөмсөг

Хөмсөг бол яалтчгүй гоо сайхны хамгийн том илэрхийлэл билээ. Сүүлийн жилүүдэд өтгөн, натурал хөмсөг трэнд болж буйтай холбоотой нэгэн сонирхолтой бүтээгдэхүүн гарсан нь "хиймэл хөмсөг" юм. Энэ нь хиймэл үстэй нэгэн адил учир шингэн, хөмсөгтэй бүсгүйчүүдийн дунд ихээхэн эрэлттэй байгаа юм. 

Хиймэл хөмсөг

3 Чихний будалт

Энэ жилийн бас нэгэн галзуу санаа бол чихэндээ будалт хийх байлаа. Зөвхөн нүүрээ будаад бусдаас онцгой харагдаж чадахгүй гэж бодвол, та ч гэсэн үүнийг туршаад үзээрэй. Гэхдээ чихэндээ саа оруулахаас болгоомжлох хэрэгтэй шүү.  

Чихний будалт

4 Арчсан уруулын будаг

Томоохон загварын шоуны үеэр зөвхөн өмссөн хувцас бус нүүр будалт нь тухайн оны трэндэд томоохон нөлөө үзүүлдэг. Энэ жил Парис, Милан хотноо зохион байгуулагдсан 10-аад шоунд ийм нүүр будалт ашигласныг нүүр будалтын блог хөтлөгчид аль хэдийн олж харан туршиж үзэцгээсэн байна. 

Арчсан уруулын будаг

5 Үс будалтын шинэ чиг хандлага

Өнгөрсөн жилүүдээс эхлэн саарал, ягаан, хөх гээд үсээ төрөл бүрийн өнгө оруулж хотын гудамжийг чимэх охид олширсон. Харин энэ жилээс эхлээд зөвхөн нэг өнгийн бус усан будгийг хольж гаргаж авсан мэт нарийвчлалтай, солонгорсон будалт загварын шинэ хандлага болж буй ажээ. Энэ будалтыг маш нарийн өнгөний уусгалтаар гаргаж авдаг тул чамгүй үнэтэй гэнэ шүү. 

Үс будалтын шинэ чиг хандлага

6 Ганц эвэртийн хумс

Үлгэр домгийн амьтан болох ганц эвэртээс санаа авсан, 5 өөр маягаар будсан маникюр сүүлийн үед хамгийн эрэлттэй байгаа ажээ. 

Ганц эвэртийн хумс

7 Гялгар, нойтон зовхи

Энэ будалт нь таныг "шинэхэн тоор" мэт үзэсгэлэнтэй харагдуулах ч, гялгар байдлаа удаан хадгалж чаддаггүй юм. Учир нь ингэж гялалзуулахын тулд, нүднийхээ будган дээр тунгалаг өнгөтэй праймер түрхдэг. Гэвч 10 минутын дараа тень хууларч, нойтон харагдахаа больдог.  

Үүнийг загварын зураг авалтуудад ихээр ашиглаж байгаа юм. 

Гялгар, нойтон зовхи

8 Гэрэлтдэг хиймэл сормуус

Энэхүү хиймэл сормуус нь асах, анивчих, гялтганах гэсэн 3 төрлөөр асдаг. Энгийн хиймэл сормуусан дээр жижиг лед гэрлийг цавуудан гэртээ ч ийм сормуус хийж болох ажээ. Гэхдээ нүдний аюулгүй байдлын үүднээс нэг удаад 2 цагаас илүү зүүж болохгүйг анхааруулдаг ажээ. 

Гэрэлтдэг хиймэл сормуус

9 Эмх замбараагүй хөмсөг

Үүнийг өөрөөр "луугын хөмсөг" ч гэж нэрлэдэг. 

Эмх замбараагүй хөмсөг

10 Гялалздаг өгзөг

Энэ зун газар авсан уг трэндээр өгзгөө гоёсон охид хөгжмийн фестиваль, далайн эргүүдээр олон байсан тухай гадаадын сайтууд шуугиж байна. Ийм өгзөгтэй болохын тулд та ердөө саагаа арьсандаа наасны дараа, үсний цацлагаар бэхжүүлэн хатаахад л хангалттай. 

Гялалздаг өгзөг

11 Долгионтой уруул

Сонин содон зүйлээр Инстаграм хуудсаа баяжуулах дуртай бүсгүйчүүд энэ трэндийг туршсан туршилтаа одоог хүртэл хуваалцсаар байгаа юм. Мэдээж бодит амьдрал дээр ийм уруултай болохыг хүсэх хүн байхгүй ч, зугаатай байх үүднээс олон хүмүүс туршиж байгаа юм. 

Долгионтой уруул

12 Долгионтой хөмсөг

Энэ трэндийг монгол охид маань ч олноор туршсан нь харагдсан. Долгионтой уруултай адил бодит амьдралд нөлөөлөхгүй ч, зургийн авьяасаа шалгаад үүнийг дуурайж будах гээд үзээрэй. Сонирхолтой байх болов уу!

Долгионтой хөмсөг

13 Сүлжсэн хөмсөг

Бодит амьдрал дээр сүлжиж болохоор урт хөмсөгтэй хүн байхгүй ч, хиймэл үсээр ийм будалт хийсэн бүсгүйчүүд олон нийтийн сүлжээнд маш олон хандалт авч чаджээ. 

Тэдний ихэнх нь Фотошоп зураг засварлах программ ашиглан сонирхолтой төрхөө бүтээсэн юм. 

Сүлжсэн хөмсөг

14 Буруу тийш харсан хөмсөг, контур

Загварын блогчид сэтгэсэн ахин нэг "утгагүй" трэнд. Гэхдээ энэ нь хараа зүйн хувьд сонирхолтой төрх үүсгэж, таныг эргэлзүүлэх нь гарцаагүй. 

Буруу тийш харсан хөмсөг, контур

15 Бондгор хөвөнтэй нүүр будалт болон маникюр

Онцгой үдэшлэгүүд болон, сонирхолтой зураг авалтад энэ арга нь маш тохиромжтой гэж стилистүүд үзэж байгаа аж. Гэхдээ өдөр тутмын амьдралдаа сонирхон хэрэглэх гаж стилнүүд ч бас мэр сэр байдаг гэсэн шүү.

Бондгор хөвөнтэй нүүр будалт болон маникюр

16 Хиймэл нулимс

Японы Аниме хүүхэлдэйн кино мэт харагдуулах, хиймэл нулимс зурах трэнд ч бас энэ жагсаалтад багтжээ.  

Хиймэл нулимс

17 Үсний корсет

Торгон, савхин гээд бүхий л төрлийн туузаар үсээ чимэглэх трэнд сүүлийн үед газар авч байна. Үнэндээ эдгээр нь тийм ч онцгүй харагддаггүй учир үсээ ингэж гоёх бүсгүйчүүдийн тоо нэмэгдсээр байгаа юм. 

Үсний корсет

18 Гялтгар хэл

Инстаграм эсвэл "Youtube" суваг зэрэгтээ хандалт авахын тулд элдэв гаж зүйл хийхээс буцахгүй хэсэг бүлэг хүмүүс бий. Үнэндээ энэ трэнд нь эрүүл мэндэд маш муу бөгөөд уг сааг залгисан тохиолдолд ходоодонд орж, өвчин үүсгэх аюултай ажээ. 

Гялтгар хэл

Бонус: Үстэй маникюр

Бонус: Үстэй маникюр

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()