Зөвхөн мэргэжлийн тогооч нарын мэддэг 14 нууц

Телевизээр гардаг хоолны шоунд тогооч нар өөрийн нууцаа тэр бүр нарийн дэлгээд байдаггүй. Тиймээс бид яг дуурайн хийсэн ч, бүтэлгүйтэх тохиолдлууд цөөнгүй гардаг. Тэгвэл бид танд хүнсний ногоо худалдан авах, хадгалах, хоол бэлтгэх үед хамгийн их хэрэг болох мэргэжлийн тогооч нарын мэддэг 14 сонирхолтой нууц аргуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Зөвхөн мэргэжлийн тогооч нарын мэддэг 14 нууц
Киногоо үзээд бэлгээ аваарай!
Хаах
Сурталчилгаа

1 Бялуу зүсэхдээ

Бялуугаа зүсэхийн өмнө хутгаа халуун усанд сайтар норгоорой. Ингэвэл зүсэх үед хутга бялуутай зууралдахгүй, төгс хэрчих боломжтой юм  шүү. 

Бялуу зүсэхдээ

2 Лимоны цацлага

Лимоны шүүсээр салат амтлахдаа эсвэл өрөөнийхөө агаарыг сайхан үнэртэй болгохыг хүсэж байна уу. Тэгвэл лимоноо хатуу гадаргуу дээр гараараа даран өнхрүүлж, зөөлрүүлээрэй. Үүнийхээ дараа шүршигчний хошууг залгахад л та органик шүршигчтэй болох юм. 

Лимоны цацлага

3 Тогооч нар амтлагчны хэмжээг өөрийн гараар порцлохдоо:

Үргэлж хэмжээстэй сав хэрэглэх нь төвөгтэй. Тиймээс мэргэжлийн тогооч нар гараа ашиглан бүтээгдэхүүнүүдийг порцлох нарийн жишиг тогтоосон ажээ. Энэ хэмжээг зориулалтын саваар шалгаж үзэхэд, бараг зөрүүгүй таардаг гэнэ шүү. 

Тогооч нар амтлагчны хэмжээг өөрийн гараар порцлохдоо:

4 Хутга гарнаас халтираад байвал:

Хатуу нягт ширхэгтэй хүнсний бүтээгдэхүүн хэрчих үед, хутга гараас хальтирч, хуруу зүсэх аюултай байдаг. Ийм үед хутганыхаа ишийг резинээр ороовол хальтрах нь багасаж, барьцалдамтгай болдог. 

Хутга гарнаас халтираад байвал:

5 Лимоны хальсаар амтыг нь мэдэх:

Лимоныг хальсаар нь хэр исгэлэн болохыг нь амсалгүй мэдэж болдог. Хэрэв зузаан бол тийм ч исгэлэн биш, харин маш нимгэн бөгөөд бага зэрэг зөөлөрсөн бол гашуувтар исгэлэн амттай байдаг. Сонирхолтой мэдээлэл хэлэхэд нимгэн хальстай лимон нь сайн сортод тооцогддог учир илүү үнэтэй байдаг. 

Лимоны хальсаар амтыг нь мэдэх:

6 Мах шарахдаа:

Котлет, бургерний мах шарахдаа, махныхаа дунд нь эрхий хуруугаараа дарж, хонхойлгоорой. Ингэвэл гол хэсэг нь түүхийрдэггүй бөгөөд хурдан болдог. 

Мах шарахдаа:

7 Зайдсыг шарахдаа:

Өглөөний цайндаа зайдас шарах гэж байгаа бол хэд хэдэн хөндлөн зүсэлт хийгээрэй. Ингэвэл зайдас дотроосоо болон гаднаасаа жигд болдог. 

Зайдсыг шарахдаа:

8 Шинэ өндгийг хэрхэн таних вэ?

Өндгөө хагалаад тавган дээр асгаарай. Хэрэв дотор шар уурагны гаднах цэлцэн нь хэлбэрлэг байвал шинэ өндөг, дотох тунгалаг цэлцэн нь багасах тусам хуучирсэн өндөг гэдгийг мэдэж болдог ажээ. 

Шинэ өндгийг хэрхэн таних вэ?

9 Бялуугаа хатаахгүй байх арга:

Бялуугаа зүссэний дараа кексийг нь хатаахгүйн тулд талх тавиад, шүдний чигчлүүрээр тогтоогоорой. 

Бялуугаа хатаахгүй байх арга:

10 Өндөгийг хэдэн минутчанах вэ?

Өндгийг буцалж буй усанд хийгээд 10 минут болгоход хэт хуурай биш, түүхий биш яг болсон байдаг ажээ. 

Өндөгийг хэдэн минутчанах вэ?

11 Навчлаг хүнсний ногоог хадгалахдаа:

Ногоон өнгийн навчлаг ургамлууд болох базилик, яншуй, салатны навч зэргийг хөргөгчинд хийж хадгалахдаа, тугалган цаасаар ороовол илүү удаан хадгалах боломжтой байна. 

Навчлаг хүнсний ногоог хадгалахдаа:

12 Гахайн шарсан мах бэлтгэхдээ:

Хоёр талаасаа төгс шарагдсан амтат гахайн мах бэлтгэхдээ шарах шүүгээгээ 2 минут халаагаад, 204 градуст 12 минутын турш шараарай. Ингэхдээ тугалган цаасан дээр тавьбал наалдахгүйн дээр, амтаа гадагш алдахгүй өөртөө шингээдэг давуу талтай. 

Гахайн шарсан мах бэлтгэхдээ:

13 Пиццаг хэрхэн халаах вэ?

Пиццаныхаа үлдэгдлийг эсвэл хөлдүү пиццагаа шинэхэн мэт болгож халаахын тулд, шарах шүүгээнд хийхээс өмнө бага зэрэг ус шүршээрэй. 

Пиццаг хэрхэн халаах вэ?

14 Стэйк зүсэхдээ анхаарах зүйлс:

Стейк буюу үхрийн шарсан махийг зүсэхдээ ширхэгийн дагуу, иртэй хутгаар зөөлөн зүсэх хэрэгтэй. Ингэвэл үйрч унахгүй.

Стэйк зүсэхдээ анхаарах зүйлс:

15 Орео жигнэмэгийг голд нь сэрээгээр хатгаж байгаад, сүүнд дүрж идвэл хамгийн амттай

Орео жигнэмэгийг голд нь сэрээгээр хатгаж байгаад, сүүнд дүрж идвэл хамгийн амттай

80
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()