Эмэгтэй хүн бүрийг үзэсгэлэнтэй харагдуулах нууцууд

Эмэгтэй хүн бүхэн өөр өөрийн гэх гоо үзэсгэлэнтэй. Харин тэдний гоё сайхан харагдах нэг том зэвсэг бол нүүрээ өөгүй будах явдал юм. Нүүрээ будаагүй бүсгүй илүү ялдам, харагддаг бол нүүрээ сайхан будсан бүсгүй хүчирхэг харагддаг. Иймд бид та бүхэндээ эмэгтэй хүн бүрийн мэдэж байх ёстой нүүр будалтын бяцхан залиудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Эмэгтэй хүн бүрийг үзэсгэлэнтэй харагдуулах нууцууд
4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

1 Хуучин уруулын будгаа шинэ мэт болгох

Та дуусч байгаа уруулын будгаа шинэхэн мэт болгохын тулд, зурагт үзүүлснээр  салган авч, лаан дээр барьж хайлуулаарай. Үүн дээрээ өөрийн хүссэн өнгийн будагнаас багаханг нэмж холино. Ингээд л та цоо шинэхэн уруулын будагтай болох аж. 

Хуучин уруулын будгаа шинэ мэт болгох

2 Сормуус дэрвийлгэх

Сормуус дэрвийлгэгч ашиглахаасаа өмнө үсний сэнсээрээ бага зэрэг халааж, бүлээн болгоорой. Харин одоо сормуусаа дэрвийлгээд, будахад урьд урьдныхаасаа илүү урт болсон байхыг анзаарна. Хамгийн гол нь сормуус дэрвийлгэгчээ хэт халаахгүй байхыг анхаараарай.   

Сормуус дэрвийлгэх

3 Хар батганаас салах арга

Та хар батганаас салахыг хүсч байвал, желатин ашиглаж болно.

Нүүрээ сайтар угааж цэвэрлээд, хар батгатай хэсэгтээ зуурсан желатин түрхээрэй. Желатинаа хатмагц нь хуулж авах бөгөөд дараа нь нүүрэн дээрээ чийгтэй алчуур 5 минут байлгана. Эцэст нь хар батгатай хэсгээ гараараа дарж, үлдэгдэл батгуудыг цэвэрлэхэд хангалттай. 

Хар батганаас салах арга

4 Сормуусны будаг бэлтгэх

Хэрвээ таны сормуусны будаг дууссан бол нүүрсэн эмийг ашиглаж, будаг бэлтгэж болно. Нүүрсэн эмээ нухаж бэлтгээд дээр нь зуун настын гель хийж зуурна. Бэлэн болсон зуурмагаа сормуусны саманд түрхэж, сормуусаа будаарай. Энэ нь таны арьс болон нүдийг огтхон ч гэмтээхгүй давуу талтай.

Сормуусны будаг бэлтгэх

5 Хумсаа авах

Хумсаа авахад хумс ийш тийш тарж, төвөгтэй байдал үүсгэдэг. Харин энэхүү асуудлаас сэргийлэхийн тулд та хумсны хутганыхаа хоёр талд наалддаг тууз тогтоогоорой. Ингэснээр хумснууд тарж унахгүй болж, таны асуудлыг шийдвэрлэнэ. 

Хумсаа авах

6 Нүүр будгийн багсаа хадгалах

Нүүр будгийн багс нь хамгийн цэвэрхэн байх ёстой. Харин та багснуудаа хэрхэн хадгалахаа мэдэхгүй бол хэрэглэхээ больсон самбараа ашиглаж болох юм. Самбартаа хэд хэдэн резин тогтоож, зурагт үзүүлсэнтэй адил багснуудаа байрлуулаарай. Энэ нь авч хэрэглэхэд хялбар байх төдийгүй багсаа угааж хатаахад ч, тус болох аж. 

Нүүр будгийн багсаа хадгалах

7 Уруулын бальзам ашиглах

Хумсны махыг зөөлрүүлэхийг хүсвэл уруулын бальзам ашиглахад хангалттай. Уруулын бальзамыг хумсаа тойруулан түрхээрэй. 

Уруулын бальзам ашиглах

8 Арьсаа чийгшүүлэх арга

Энэхүү арга нь Солонгос улсад маш түгээмэл ашиглагддаг аж. Та нүүрээ угаасны дараа арчилгүйгээр, шууд чийгшүүлэгчээ түрхээрэй. Ингэснээр арьс илүү зөөлхөн, чийглэг болох аж. 

Арьсаа чийгшүүлэх арга

9 Тос, кремээ шавхаж хэрэглэх

Хэрэв таны крем маш бага үлдэж, энэ нь гарч ирэхгүй байвал, үсний сэгсийг хэрэглээд үзээрэй. Үсний сэнсээр крем, тосоо зурагт үзүүлсэнтэй адил үлээлгэснээр, хананд наалдсан крем доошилж, гарах аж. 

Тос, кремээ шавхаж хэрэглэх

10 Уруулын будагны өнгийг шалгах

Та сонирхож байгаа уруулын будагны өнгийг шалгаж үзэхдээ, гарын бугуйн дээрээ биш, хурууны өндгөн дээрээ түрхэж байгаарай. Учир нь хурууны өндөг нь уруултай ижил ягаан туяатай байдаг тул таны уруулан дээр тухайн будаг ямар харагдах болохыг бодитоор харуулж чадах юм. 

Уруулын будагны өнгийг шалгах

11 Кремээ жигд тарааж түрхэх

Хэрэв танд хэрэглэж дууссан эргэлдэгч бөмбөглөгтэй хөлс дарагч байдаг бол хаях гэж бүү яараарай. Үүнийгээ угааж цэвэрлэн, дотор нь тос, кремээ хийж, хэрэглэж болно. Энэ нь кремийг жигд тарааж, арьсанд иллэг хийх гэхчлэн олон давуу талтай. 

Кремээ жигд тарааж түрхэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()