Энэ намар, өвлийн моод болох хувцас загварууд

Алдартай загвар зохион бүтээгчид, энэ өвлийн загварын чиг хандлагыг аль хэдийн тодорхойлоод амжжээ. Тэдний хэлж буйгаар хувцас бол хүний дотоод зан чанар, дур сонирхолоо илэрхийлэх хэрэгсэл учир юу өмсөхөө зөвхөн өөрөө шийдэж байх нь загварын гол тулгуур ажээ.

Энэ намар, өвлийн моод болох хувцас загварууд

Энэ намар, өвөл заавал шинэ хувцас худалдан авахын оронд өөрийн шүүгээн дэх хувцасныхаа загварыг өөрчлөн, өөр зүйлстэй хослуулан өмсөх хэрэгтэй. Эдгээр нь дулаан, зузаан бас өнгөний хувьд тод байх тусмаа сайн гэжээ. Ингээд та бүхэндээ 2017-2018 оны намар өвлийн загваруудыг танилцуулж байна!

1 Хурц, тод өнгөнүүд

Өнгөний сэтгэлзүйн хувьд тод өнгө нь эрч хүчээр дүүрэн, аз жаргалтай мэдрэмжийг төрүүлж байдаг. Тиймээс шар, лимоны шар, гич шиг шар өнгийг хувцаслалтандаа оруулахыг зөвлөжээ. Мөн ногооны төрлийн өнгүүд болох бүдэг ногоон, маргад ногоон, хар ногоон болон саарал өнгийн хувцсаар гоёорой. 

Эдгээр өнгө нь таныг бусдаас содон, загварлаг харагдуулж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй. 

Хурц, тод өнгөнүүд

2 Тэгш хэмтэй байх албагүй

Сүүлийн жилүүдэд хувцас загварт ихээр харагдах болсон тэгш хэмгүй хувцаслалтууд, энэ өвөл намрын загварт зонхилно. Олон давхар, тэгш бус хэмтэй юбка, хүрэм, нөмрөг зэрэг нь содон харагдахаас гадна, дулаахан тул эдгээрийг туршаад үзэхэд буруудахгүй. Гэхдээ эдгээрийг хослуулан өмсөхдөө өндөр өсгийт сонговол илүү дэгжин, цэгцтэй харагдах болно. 

Тэгш хэмтэй байх албагүй

3 Корсет бас торон материал

Магадгүй үдэшлэгт оролцох урилга авсан бол савхин бүс, чамин корсетийг, энгийн хувцастайгаа хослуулан өмсөөрэй. Оффис үдэшлэгт оролцох гэж байгаа бол цүнхэндээ энэ бүсийг авч явахад гэмгүй.  Эсвэл биеийн өнгөтэй, торон оруулгатай даашинзыг сонгоорой. 

Корсет бас торон материал

4 Том хээ

Энэ улиралд геометрийн дүрслэлээс илүүтэй, уран зураг шиг тод хээ, хурц дүрслэлтэй, харц булаам өнгөтэй байх тусам илүү загварлаг харагдана. Ийм гадуур хувцас сонгож байгаа бол цүнх гутландаа сайтар анхаараарай. Чамин жижиг гар цүнх, өвдөг давсан урт гутал нь таныг гадуур хувцастай ч тачаангуй харагдуулах болно. 

Том хээ

5 Мөр нь гарсан хувцас

Загварын ертөнцтэй хөл нийлүүлэн алхаж буйг тань илтгэх нэг зүйл бол яалтачгүй мөр гарсан даашинз, цамц билээ. Тиймээс мөр нь гарсан ноосон цамц өмссөн бол пальто, зузаан ороолт хослуулж улиралдаа тохируулан өмсөж болно. Ороолт зузаан байх тусмаа илүү дулаан, чамин харагдана. Өнгөний хувьд хувцаслалтаас шалтгаалан завсрын биш цулгайг эсвэл шоотой хээтэйг сонгоорой. 

Мөр нь гарсан хувцас

6 Хамба хилэн материалыг, үслэг эдлэлтэй хослуулаарай

Эдгээр хоёр хувцас нь анх бүтээгдсэн цагаасаа л загварын ертөнцөд ноёрхлоо тогтоож чадсан. Ялангуяа 2017 онд бүсгүйчүүдийн дунд хамба хилэн спорт хослол, өмд, цамц хамгийн загварлагаар нэрлэгдэж байна. Мөн бие даасан, хүчирхэг имиджийг бүрдүүлж чаддаг тул яахын аргагүй энэ намар өвлийн загварт голлож байгаа юм. 

Хамба хилэн материалыг, үслэг эдлэлтэй хослуулаарай

7 Малгай

Хүйтний улирлыг илүү донжтой харагдуулдаг зүйл бол малгай. Толгойг дулаан байлгахын зэрэгцээ, хувцсандаа зохицсон өнгө болон материалыг сонгож чадвал, дахин давтагдашгүй төрхийг бүрдүүлж болно. 

Малгай

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()