Таны биеийг бүхэлд нь эрүүл болгох 10 хүнсний бүтээгдэхүүн

Бидний эрүүл мэнд, идэж буй хоол хүнснээс шууд хамаардаг. Биед шаардлагатай антиоксидант, амин дэм, эрдэс бодисын хэрэгцээгээ хангаж чадаагүй үед, үйл ажиллагаа нь доголдож, бие өвдөж эхэлдэг. Хүмүүс завгүй болохын хэрээр түргэн хоол, боловсруулсан бүтээгдэхүүн хэрэглэж байгаа нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа томоохон хүчин зүйл билээ. Гэвч эрүүл хооллож эхлэхэд хэзээ ч оройтохгүй шүү. Доорх нийтлэлд бид 10 төрлийн өвчний үед хэрэглэх 10 шилдэг хүнсний тухай танд танилцуулах болно!

Таны биеийг бүхэлд нь эрүүл болгох 10 хүнсний бүтээгдэхүүн
ДАТА ҮНЭГҮЙ БОЛЛОО!
Хаах
Сурталчилгаа

1 Турмерик - Үе мөчний өвчин

Үе мөчний үрэвсэл буюу бидний нэрлэж заншсанаар "архит" нь дотроо 100 гаруй төрөл байдаг. Архиттай хүний үе мөчний холбоос эдүүд гажиж, зөв бус хэлбэрт ордог. Эдгээр  нь хөдөлгөөний чөлөөт байдлыг алдагдуулж, зарим хөдөлгөөнийг хязгаарлах аюултай. Энэ өвчин нь дэлхийд тархалтаараа дээгүүрт ордог бөгөөд АНУ-д гэхэд 54,4 сая хүн бий гэж бүртгэгдсэн. Урьдчилсан судалгаагаар 2040 он гэхэд энэ тоо 78 саяд хүрэх ажээ. 

Архитанд яагаад "турмерик" сайн бэ? 

Эрт дээр үеэс ургамал судлаач, домч, оточ нар турмерикийг олон төрлийн өвчин эмгэгийг эдгээх чадалтайг олж нээн, хэрэглэж ирсэн. Тус ургамланд ихээр агуулагддаг "куркума" хэмээх бодис нь үрэвслийн эсрэг хүчтэй нөлөөтэй билээ. Мөн эрүүл эсийг устгадаг чөлөөт радикалуудыг устгах антилоксидант агуулдаг. 

Хэрхэн хэрэглэх вэ? 

Турмерикийг монгол ихэвчлэн нунтаг хэлбэрээр зардаг. Нарны туяа шиг хурц шаргал өнгөтэй, карри, гич зэрэг халуун ногоог бэлтгэхэд оролцдог ургамал юм. Үүнийг эрүүл мэндийн зорилгоор ашиглахдаа жүүс, смүүтиндээ нэмж болно. Эсвэл нэг аяга бүлээн сүүнд 1 халбага турмерикийн нунтагийг хольж, орой 8 цагийн үед ууж хэрэглээрэй. 

Турмерик - Үе мөчний өвчин

2 Хүрэн манжин - Цус багадалт

Хоол хүнсний баялаг бус, шим тэжээлийн дутагдал зэргээс шалтгаалж, сүүлийн үед залуучуудын дунд цус багадалт түгээмэл ажиглагдах болсон. Цус багадалт гэдэг нь цусны найрлага дахь "гемоглобин" буюу улаан эс багасах өвчин юм. Энэ үед биеийн хэсгүүдэд хүчилтөрөгч зөөвөрлөх чадвар нь буурч, дархлаа суларснаар элдэв өвчний эхлэл тавигддаг билээ. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар 1,62 тэрбум хүн буюу дэлхийн нийт хүн амын 24,8% нь энэ өвчнөөр шаналдаг билээ. 

Хүрэн манжин нь С амин дэм, эслэг болон төмрөөр маш баялаг тул энэ өвчинд онцгой сайн нөлөөтэй. 

Хэрхэн хэрэглэх вэ? 

Чихэрлэг сайхан амттай тул элдэв төрлийн салат, хоолонд хийж идэхэд тохиромжтой. Хэрэв цэвэр шүүсийг нь уухыг хүсвэл 1 ширхэг томовтор хэмжээтэй улаан лууван, бууцай болон 1 ширхэг дундаж хэмжээтэй хүрэн манжинг жижиглэн хэрчиж, шүүсийг нь шахаж уугаарай. 

Хүрэн манжин - Цус багадалт

3 Тараг - Цусны даралт

Цусны даралт ихсэх өвчнийг чимээгүй алуурчин ч гэж нэрлэдэг. Учир нь судсыг бага багаар гэмтээсээр зүрх судас, бөөр, цус харвалт зэрэг гэнэтийн үхэлд хүргэх аюултай. АНУ-д л гэхэд 75 сая хүмүүс даралт ихсэх өвчинтэй гэсэн бүртгэл бий. Энэ өвчнийг эмчлэх эмийн бус хамгийн шилдэг хүнс бол тослог багатай тараг ажээ. Тарганд кальци, фосфор, магни зэрэг зүрхэнд нэн чухал бодисууд агуулагддаг. Эдгээр нь даралтыг тогтворжуулах үйлчилгээтэй байдаг ажээ. 

Хэрхэн хэрэглэх вэ? 

Өдөр бүр дор хаяж аяганы тал тослог багатай таргийг оройн 6-8 цагийн хооронд ууж хэрэглээрэй. Ингэхдээ алмонд самар, хушга, үзэм гэх мэт амин дэмээр баялаг самар, жимсээр баяжуулан хэрэглэж болно. 

Тараг - Цусны даралт

4 Нэрс жимс - Чихрийн шижин

Дэлхий нийтийн 21 дүгээр зууны тахал гэж нэрлэгдэж байгаа уг өвчнөөр жил бүр маш олон хүн амь насаа алдаж байна. АНУ-ийн нийт иргэдийн 9% буюу 30,3 сая хүн өвчилж, үхлийн 7 дахь том шалтгаанаар нэрлэгдээд байгаа юм. Чихрийн шижин хүндрэх тусмаа дотоод эд эрхтнүүдийг гэмтээж, хамгийн түрүүнд нүд болон бөөрийг үхжүүлдэг. Бүр цаашилбал саажих, үе мөчөө тайруулах зэрэг аюулд ч хүрч болно. 

Энэ өвчний үйл явцыг сааруулж, инсулины дааврыг нэмэгдүүлэх шидэт хүнс бол нэрс, хад зэрэг жимсгэнүүд юм. Эдгээр жимсгэнүүд нь цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлж, эрүүл мэндийн бусад хүндрэлийг бууруулахад тустай витамин болон эслэгээр баялаг юм. 

Хэрхэн хэрэглэх вэ? 

Өвлийн улиралд эдгээр жимсээр хийсэн чанамал, хатаамал хэлбэрээр хэрэглээрэй. Харин зун намрын улиралд өдөр бүр 1 аягыг идвэл энэ өвчний хүндрэлээс сэргийлж чадна. Мөн тараг, өглөөний цайны овъёос, смүүти зэрэгтээ хольж хэрэглэж болно шүү.

Нэрс жимс - Чихрийн шижин

5 Ногоон цай - Зүрх

Түргэн хоол тогтмол хэрэглэдэг хүмүүс 5 жилийн дотор зүрх судасны өвчин тусч болдог. Учир нь ханасан тос нь биед ороод шингэлгүй таргалалт үүсгэж, судасны хана бөглөрөх нөхцлийг бүрдүүлдэг ажээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар өдөрт хоёр аяга ногоон цай уух нь эрүүл мэндэд онц сайн нөлөөтэй аж.

Ногоон цайны антиоксидант чанар нь С амин дэмээс 100 дахин, Е амин дэмээс 25 дахин хүчтэй байдаг. Мөн найрлагад нь байдаг “танин” хэмээх бодис хортой, хүнд элементүүдийг бие махбодиос гаргадаг байна.

Хэрхэн хэрэглэх вэ? 

Та ердөө өдөрт уудаг кофегоо, ногоон цайгаар орлуулахад л, хангалттай. Гэхдээ ногоон цай нь сайн сортынх тусмаа үйлчилгээ сайтай гэдгийг анхаарах хэрэгтэй. 

Ногоон цай - Зүрх

6 Сармис - Дархлааг дэмжинэ

Дархлаа муудсан даруйд хүн хамгийн түрүүнд ханиад томуунд өртөмтгий болж, амархан ядрах шинж тэмдгүүд илэрдэг. Шинэхэн сармисанд Аллийн (Alliin) хэмээх "сульфоксид" ихээр агуулагддаг ажээ. Сармисыг бяцлах эсвэл зажлах үед энэ бодис нь урвалд орж хүхэр ихээр агуулдаг Аллицин (Allicin) болж хувиран дархлааг дэмжих чадвар нь ихээр нэмэгддэг ажээ. 

Хэрхэн хэрэглэх вэ? 

Өдөр бүр хоолондоо сармис хэрэглэж байгаарай. Ингэхдээ хэт их шаралгүй болж өгвөл түүхийгээр нь шөл болон хуурганд хачирлан хэрэглээрэй. 

Сармис - Дархлааг дэмжинэ

7 Гадил - Хоолны хордлого

Гэдэсний хямралын хамгийн сайн эмч бол гадил юм. Гадиланд агуулагддаг "пектин" хэмээх бодис нь нарийн бүдүүн гэдсэн дэх шингэнийг өтгөрүүлж, тайвшруулахад чухал нөлөөтэй ажээ. 

Бөөлжих, суулгах үед хүний бие эрдсээ маш ихээр алдаж, ходоодны тэнцвэрт байдал алдагддаг билээ. Гадил нь маш олон төрлийн витаминаар баялаг учир хордлогоны үед идэхэд нэн тустай. 

Хэрхэн хэрэглэх вэ? 

Нялцайж, бага зэрэг харласан гадилыг хордлогын үед идэхэд тохиромжтой. Харин ногоон гадилыг гэдсийг тайвшруулахын тулд хэрэглэдэг. Хүүхдэд өгөх гэж байгаа бол хальстай нь усанд 10 минут чанах эсвэл жигнэж, нухаж өгөөрэй. 

Гадил - Хоолны хордлого

8 Брокколи - Хорт хавдар

Хорт хавдраас урьдчилан сэргийлэх нийгэмлэгийн судалгаагаар хүн амын үхлийн шалтгааны тэргүүн эгнээнд хорт хавдар бичигддэг ажээ. 2012 оны байдлаар энэ өвчний улмаас 14 сая хүн, хорт хавдартай холбоотой өвчнөөр 8,2 сая хүн нас баржээ. Энэ тоо жил бүр өссөөр байгаа бөгөөд дараагийн 10 жилд 22 саяд хүрнэ гэж судалгааны байгууллагынхан хэлжээ. Энэ аймшигт өвчнөөс сэргийлэхийн тулд хоол хүнсээ зохицуулах нь хамгийн чухал билээ. 

Брокколи буюу цэцэгт байцаа нь "сулфорафан" хэмээх биеийн эсэргүүцлийг сайжруулж, хавдар үүсгэгч химийн бодисуудыг зайлуулдаг элементээр баялаг юм. Мичиганы их сургуульд саяхан явуулсан судалгаагаар, сулфорафан нь хавдрыг өсгөдөг эсийг задалдаг нь тогтоожээ. Брокколи хөх, элэг, уушги, түрүү булчирхай, ходоод болон давсагны хорт хавдраас сэргийлдэг байна.

Хэрхэн хэрэглэх вэ? 

Та 7 хоногийн 2-3 өдөрт, нэг удаад 2 аяга буюу 300 грамм жигнэсэн эсвэл чанасан брокколи хэрэглэхэд л хангалттай. 

Брокколи - Хорт хавдар

9 Лимон - Жингээ хасах

Биед хуримтлагдсан илүүдэл өөх арьсан доор хуримтлагдан таргалалт үүсдэг. Таргалалттай хүмүүс зөвхөн гаднаасаа тааламжгүй харагдах төдийгүй, эрүүл мэндийн хувьд доройтож, чихрийн шижин, зүрх судасны болон хоол боловсруулах замын өвчнүүдэд өртөмтгий болдог билээ. Мөн нойр булчирхайн, хөхний, өндгөвчний, түрүү булчирхайн, элэгний, бөөрний болон бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэх нь ч таргалалттай холбоотой. 

2014 онд ДЭМБ (Дэлхийн эрүүл мэндийн байгууллага)-аас хийсэн судалгаагаар, насанд хүрсэн нийт хүмүүсийн 1,9 тэрбум нь энэ өвчнөөр шаналдаг гэсэн тоо гарсан юм. Эдгээрийн 600 сая нь маш аюултай түвшний таргалалттай ажээ.

Лимоны тусламжтай биеийн жингээ хасахын тулд юун түрүүнд лимонтой усыг тогтмол ууж эхлэх хэрэгтэй. Ингэснээр таны бодисын солилцоо түргэсэж, биед хуримтлагдсан хорыг бага багаар гадагшлуулж, жингээ хасахад тань туслах юм. 

Хэрхэн хэрэглэх вэ? 

Лимон хэдий сайн ч, өглөө өлөн элгэн дээрээ хэрэглэвэл цээж хорсох сөрөг нөлөөтэй тул зөгийн балтай хольж хэрэглээрэй. Харин өдрийн туршид хэрэглэхдээ 1 бүтэн лимоны шүүсийг шахаж аваад 2 литр усанд хийж найруулан өдрийг турш бага багаар шимж уух нь зохимжтой. 

Мөн оройн цагаар хоолны оронд ургамлын тос болон лимоны шүүсээр амталсан ногооны салат идээрэй. 

Лимон - Жингээ хасах

10 Хушга - Тархи

Бидний тархи амьдралын маань турш ямар ч амралтгүй ажилласаар байдаг. Бидний хийж буй үйлдэл, хэлж буй үг бүгд тархиар дамждаг тул эрүүл байх нь нэн чухал. Самрын төрлөөс хүний эрүүл мэндэд хамгийн сайн нь хушга юм. Хушга тогтмол хэрэглэдэг хүмүүс тосны дутагдал, оюуны хомсдол зэрэг мэдрэлийн гаралтай өвчнөөс сэргийлж чаддаг. B6, B1, B3, B2 болон E витамин, зэс, магни, фосфор, төмөр, цайр зэрэг элемент, Омега 3 тосны хүчлээр баялаг.

Хэрхэн хэрэглэх вэ? 

Өдөр бүр 200 гр хушгыг шууд эсвэл тараг, овъёостой холих, салатанд хийх гэх мэтээр баяжуулан идэж болно. Энэ нь тослог ихтэй, цатгалан мэдрэмж төрүүлдэг тул үдээс өмнө 11 цагийн үед эсвэл орой 5-7 цагийн үед идэхэд хамгийн тохиромжтой. 

Хушга - Тархи

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()