Шүдний чулуугаа гэрийн нөхцөлд ингэж арилгаарай!

Хоол, ялангуяа гурилан бүтээгдэхүүн ихээр идсэний дараа хоолны үлдэгдэл шүдэнд наалдан, зөөлөн цагаан өнгөр тогтдог байна. Шүдээ дутуу цэвэрлэх бүрт дагтаршин зузаарсаар шүдний чулуу үүсдэг ажээ. Энэ нь даамжирвал ямар ч өвдөлт мэдэгдэхгүйгээр шүдний тогтоогч эдийг бага багаар идэж, шүдийг унагаадаг. Та яг одоо амаа ангайгаад толинд шүднийхээ дотор хэсгийн сойз сайн хүрдэггүй газруудыг ажиглаарай. Хэрэв шүдний бүрхүүлийн гадна талд жижиг цагаан, хатуу чулуу шиг зүйл байвал доорх аргуудыг хэрэглэж шүдээ эмчлэх боломжтой. 

Шүдний чулуугаа гэрийн нөхцөлд ингэж арилгаарай!
ХҮРД ЭРГҮҮЛЭЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Гаатай тос ба лимон

Гааны тос, ус, лимон, улаан гоньд (цэцэг шиг хэлбэртэй гоньд) авч, бүх орцоо тэнцүү хэмжээтэй хийж сайтар холиорой. Уг шингэнээсээ амаа угаасны дараа бага зэргийг сойзондоо түрхээд чулуу үүсэж буй хэсгүүддээ сайтар үрээрэй. Энэ нь шүдний чулууг арилгахаас гадна, уруулыг чийгшүүлж, өнгөлөг харагдахад тусална. 

Гаатай тос ба лимон

2 Розмарин ба гааны навч

Аяганы тал розмарины навчин дээр 2 аяга ус, аяганы тал гааны навч хийгээд 15 минут буцалгаарай. Үүнийхээ дараа шингэн хэсгийг шүүж аваад хөргөгчинд хийж орхино. Уг шингэнээр өдөр бүр амаа зайлбал шүдний чулуу 1 сарын дотор ор мөргүй арилах болно. 

Розмарин ба гааны навч

3 Шүдээ цэвэрлэх

Энгийн эсвэл автомат шүдний сойз аль аль нь хүрч чадахгүй хэсгүүдээ, шүдний утсаар сайтар цэвэрлэж заншаарай. Учир нь сойзоор угаах үед шүд хоорондын завсарт бохирдол үлдэх нь бий. Тиймээс орой бүр шүдний утсаар цэвэрлэж, усаар амаа зайлж хэвшээрэй. 

Шүдээ цэвэрлэх

4 Кокосын тос

Кокосын тос нь шүд болон амны хөндийг цэвэрлэж, бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн шүд хорхойтохоос сэргийлж, цайруулах үйлчилгээтэй. 

Ингэхийн тулд та кокосын тосноос амандаа 1 том халбагыг хийж хайлтал нь сойзоор жигд үрнэ. 7 хоногт 3-4 удаа ингэж шүдээ угаавал таны амны хөндий бүхэлдээ эрүүлжих болно. 

Кокосын тос

5 Фтортой шүдний оо

Фтор бол шүдний ооны гол орц юм. Гэхдээ хүний амны хөндийд илүү их фтор агуулагддаг ажээ. Шүдний оогоор угаах үед эдгээр нь сэргэж, шүдийг бэхжүүлэн хорхойтох, буйлны үрэвсэл зэргээс сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг. 

Шүдээ тогтмол угааснаар шүдний гадна хэсэг буюу паалан бэхжиж, хүчиллэг, хүйтэн эсвэл халуун зүйл идэхэд тэсвэртэй болдог. Мөн хорхойтож эхлэх гэж байгаа хэсгүүд өөрийгөө нөхөн сэргээж, чулуу үүсэхээс хамгаалж чаддаг. 

Фтортой шүдний оо

6 Оогоо солиод үзээрэй

Хэрэв таны удаан хэрэглэсэн оо үйлчилгээ муутай байгаа бол арай илүү үнэтэй, чулуу арилгах найрлагатайг сонгож хэрэглээрэй. Амаа угаахдаа дээд, доод үүдэн шүдний арын хэсэг болон арааны дотор хэсгүүдээ сайтар угаагаарай. Энэ хэсгүүдэд сойз бага хүрдэг тул чулуужих магадлал хамгийн өндөр байдаг. 

Оогоо солиод үзээрэй

7 Зуун наст

Зуун настын зөөлөн эд, хүнсний глицерин, сода, лимоны тос, ус зэргийг ижил хэмжээтэй хольж, оо шиг зуурмаг бүтэцтэй болгоно. Үүгээрээ шүдний чулуу арилтал өдөр бүр угааж, арилсных нь дараа урьдчилан сэргийлэх зорилгоор 7 хоногт 1-2 удаа угаагаарай. 

Зуун наст

8 Жүржийн хальс

Жүржийн хальс ч бас шүдний чулууг хайлуулах чадвартай. Ингэхдээ жүржийн хальсаа чулуу үүссэн хэсэгт 8-10 минут орчим байлгаад усаар зайлна. Эсвэл жүржийн хольцтой оогоор амаа угаах, тухайн хэсэгт түрхэж хэсэг байлгаад зайлж болно. 

Энэ арга нь таны шүдэнд үүссэн чулууны эрдсийг задалж, шарласан шүдийг цайруулахад нэн тустай арга билээ. 

Жүржийн хальс

9 Жимс сайн ид

Зарим төрлийн жимсэнд байгалийн цэвэрлэгч бодис ихээр агуулагддаг. Үүнд алим, цоохор майлз, бүх төрлийн гуа, тарвас, лууван зэрэг багтана. Гэхдээ хоол идсэнээс 60 минутын дараа хэрэглэвэл ходоод болон амны хөндийд илүү сайн үр дүнтэй. 

Тогтмол жимс хэрэглэдэг хүмүүс шүдний өвчин, шарлалт, буйлны үрэвслээр өвчлөх нь бага байдаг ажээ. 

Жимс сайн ид

10 Гүнжидийн үр зажил

Гүнжидийн үрийг амны хөндийн гуужуулагч болгон ашиглаж болно. Ингэхийн тулд та 1 халбага үрийг залгилгүй сайтар зажлан амандаа түр байлгаад, сойзоор үрэх хэрэгтэй. Үрний жижиг хэсгүүд үүсэж буй шинэхэн чулуужилтыг арилгаж, аль хэдийн хатуурсныг нь багасгахад тустай. Энэ аргыг 7 хоногт 1-2 удаа хэрэглэвэл зохилтой. 

Гүнжидийн үр зажил

11 Инжир жимс

Инжир жимсийг маш удаанаар зажилж идвэл шүдний чулууг арилгахад тустай байдаг. Хоолоо идсэнээс 2-3 цагийн дараа 1 ширхэг инжир жимсийг маш удаанаар зажлан, амандаа байлгавал буйл эрүүлжиж, шүлсний ялгаралтыг ихэсгэн, халдварт нянгуудыг устгахад тустай. 

Инжир жимс

12 Автомат шүдний сойз

Электрон сойз, энгийн сойзноос 3 дахин илүү шүдний бохирдолыг цэвэрлэдэг гэж мэргэжлийн эмч нар үзэж байна. Учир нь шүдний завсрын бохирдол болон паалан дээр чулуу үүсгэх магадлалтай наалдцуудыг сайн салгадаг юм. 

Автомат шүдний сойз

13 Лимоны шүүс

Шүдээ өдөр тутамдаа энгийн угаадаг шигээ угаасны дараа, сойзоо лимонтой шүүсэнд дүрж шүдээ ахин угаагаарай. Үүний дараа амаа зайлалгүй түр хүлээсний дараа бүлээн усаар зайлна. Шүдний чулуу арилах хүртэл уг үйлдлээ өдөрт 1 удаа хийж, арилсны дараа 7 хоногт 1 удаа ийм маягаар угааж болно. 

Лимоны шүүс

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()