Сахлаа өтгөн, жигд ургуулах гайхалтай аргууд

Сүүлийн үед залуус сахлаа ургуулж, өөрсдийн стиль имиджийг бүрдүүлэх болсон. Харин ихэнх тохиолдолд сахал хүссэн шиг өтгөн, жигд ургадаггүй бөгөөд энэ нь эрчүүдэд асуудал болох нь бий. Тэгвэл бид нийт эрчүүддээ зориулан сахлаа өтгөн болоод жигд ургуулах гайхалтай аргуудыг танилцуулж байна. Залуу та эдгээрийг мөрдөж, хүссэн хэмжээгээрээ сахлаа богино хугацаанд ургуулаарай. 

Сахлаа өтгөн, жигд ургуулах гайхалтай аргууд
ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

1 Тогтсон хугацаанд сахлаа хусах

Та сахлаа улам бүр өтгөн, жигд ургуулахыг хүсч байвал, тогтсон хугацаанд хусч байх хэрэгтэй. Ингэхдээ та 6 долоо хоног болоод нэг удаа хусаарай. Мөн сахлаа 2-3 см ургасны дараа хэлбэрийг засч, янзална. Сахлаа хангалттай ургуулсны дараа мэргэжлийн хүнээр эсвэл өөрөө ч засч, хэлбэрийг нь өөрчлөх боломжтой юм. 

Тогтсон хугацаанд сахлаа хусах

2 Сахлаа тогтмол угаах

Яг л үстэй адил та сахлаа ч бас угааж, ангижруулах шаардлагатай. Сахлаа өдөрт хоёр удаа бүлээн усаар угааж, сүүн шингэнээр арчиж цэвэрлэнэ. Энэ нь сахлын ургалтыг дэмжиж, жигд ургуулна. Мөн долоо хоногт 2-3 удаа сахлаа бага хэмжээтэй шампуниар угаавал ургалт нь түргэсдэг.

Сахлаа тогтмол угаах

3 Нүүрэндээ иллэг хийх

Сахлынхаа ургалтыг нэмэгдүүлэхийн тулд нүүрэндээ иллэг хийх хэрэгтэй. Нүүрэндээ иллэг хийх нь цусны эргэлтийг сайжруулж, үсний угийг бэхжүүлэн, сахал илүү өтгөн бас жигд ургахад сайнаар нөлөөлдөг. 

Нүүрэндээ иллэг хийхдээ 1 халбага оливын тос, 1 халбага бүйлсний тос болон 5-7 дусал эфирийн тосыг хооронд нь хольж бэлтгэнэ. 

  • Тосоо богино долгионы зууханд хийж бага зэрэг халаана.
  • Тосоо алгандаа түрхэж шингээгээд, сахлаа илээрэй.
  • Дараа нь сахал орчмын арьсандаа иллэг хийж, 10 минут тойрог хөдөлгөөнөр илнэ.
  • Нүүрээ бүлээн усаар угааж, тосоо арилгана.
  • Өдөрт 2 удаа тус аргыг хэрэглээрэй. 

Нүүрэндээ иллэг хийх

4 Дасгал хөдөлгөөн хийх

Дасгал хөдөлгөөн хийх нь сахлыг жигдхэн ургахад чухал нөлөө үзүүлдэг. Энэ нь цусны эргэлтийг дэмжиж, илүү их уураг, витаминыг үсний уутанд хуримтлуулна. Үүнээс гадна илүүдэл жингээ хасах үед ялгардаг тестостерон дааврын хэмжээг нэмэгдүүлж, сахлын ургалтыг түргэсгэнэ. Та долоо хоногт 5 удаа 30 минутаас 2 цаг дасгал хийж хэвшээрэй. Энэ нь таны эрүүл мэндэд ч давхар сайнаар нөлөөлнө гэдгийг мартуузай. 

Дасгал хөдөлгөөн хийх

5 Стрессээс ангижрах

Үргэлж уур бухимдал, стресстэй байх нь сахал үсний ургалтыг удаашруулж байдаг. Стрессын даавар болох кортизол нь эрэгтэй даавар болох тестостероныг багасгаж, сахлын ургах явцыг удаашруулах сөрөг нөлөөтэй юм. Тиймээс та Холливуудын одод шиг сахалтай болж, жигд өтгөн ургуулахыг хүсч байвал хамгийн түрүүнд стресс бухимдлаас ангид байх шаардлагатай юм. 

Стрессээс ангижрах

6 Сайн унтаж амрах

Бие эрүүл бус, ямар нэгэн асуудалтай байгаа тохиолдолд сахал жигд, хурдан ургадаггүй. Та тухтай унтаж амарч байж  тестостерон дааврын хэмжээг нэмэгдүүлж, сахлаа хурдан ургуулж чадах юм. 2011 онд хийгдсэн нэгэн судалгаагаар та өдөрт 5-аас бага цаг унтвал, тестостерон дааврын хэмжээ 15 хувиар буурахыг олж тогтоосон билээ. Иймд өдөрт 7-8 цаг унтаж, өдөр бүрийг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлж байгаарай. Энэ нь таны эрүүл мэндийг авраад зогсохгүй сахлыг хурдан ургуулна. 

Сайн унтаж амрах

7 Хоол дэглэм баримтлах

Та сахлаа жигдхэн өтгөн ургуулахын тулд хоолоо тохируулж идэх хэрэгтэй. Ихэвчлэн уургаар баялаг хоолыг сонгож, үс болон сахлын ургалтаа нэмэгдүүлээрэй. Загас, үхэр болон тахианы мах нь уургаар баялаг. Мөн А, В, С болон Е витаминаар баялаг бууцай, брокколи, төрөл бүрийн жимсийг идэх ёстой. 

Үүнээс гадна самар, өндөг зэргийг түлхүү хэрэглэж, үс болон сахлаа өтгөн бат бөх ургуулах боломжтой. 

Хоол дэглэм баримтлах

8 Биотин нэмэлтээр хэрэглэх

Биотин буюу В7 витаминыг нэмэлтээр хэрэглэж, үс болон сахлын ургалтаа дэмжээрэй. Энэ нь сахлын ургалтыг дэмжихийн зэрэгцээ хумс болон арьсыг бат бөх болгодог. Та самар болон өндөгнөөс В7 витаминыг авах боломжтой. Үүнээс гадна өдөрт 2.5 мг В7 витаминыг биедээ хуримтлуулснаар сахал хурдацтай ургана. Та эмчтэй зөвлөлдөж, нэмэлт биотин хэрэглэж болох эсэхийг лавлаарай. 

Биотин нэмэлтээр хэрэглэх

9 Загатнахыг болиулах

Сахал ургах явцад маш их загатнаж, тэсгэл алдуулдаг. Гэсэн хэдий ч та маажиж болохгүй. Ургаж байгаа сахлыг маажих нь ургалтыг зогсоох, жигд ургалтанд саад болох сөрөг талтай. 

Харин үүний оронд Кокосын тосноос багаханыг авч, загатнаж байгаа хэсэгтээ түрхэж чийгшүүлээрэй. 

Үүнээс гадна нүүрээ тогтмол цэвэрлэж, бөглөрсөн нүхийг угааж, үхэжсэн арьсаа гуужуулж байх шаардлагатай. Энэ нь сахлын ургалтанд чухал нөлөөтэй юм. 

Загатнахыг болиулах

10 Тамхинаас татгалзах

Тогтмол тамхи татах нь сахлын ургалтыг саатуулж, удаашруулдаг. Тамхинд агуулахад никотин нь цусны эргэлтийг бууруулж, улмаар сахлын ургалтанд сөргөөр нөлөөлдөг. 

Тамхинаас татгалзах

Зөвлөмж

  • Ойр ойрхон сахлаа авч болохгүй.
  • Сахлаа ургасны дараа үргэлж бага зэрэг тайрч, хэвэнд оруулж байгаарай. Энэ нь сахлыг цэвэрхэн жигд ургахад тусална.
  • Хэрвээ та 2-3 сар сахлаа ургуулахыг хичээж байгаа ч болохгүй бол, цааш хичээх хэрэггүй. Учир нь таны ген сахал ургадаггүй байж мэднэ. 

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()